"МАН сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг"

"МАН сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг"

"МАН сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг"

Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын  сонгууль хаяанд ирлээ. Намууд мөрийн хөтөлбөрөө бараг боловсруулж дуусч байгаа байх. Ардчилсан намд хандаж,  МҮХАҮТ-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн. Ер нь танай нам бизнесийн орчинг сайжруулах талаар ямар бодлого мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин асар муудлаа гэсэн шүүмжлэл гарах болсон?

-Ардчилсан нам зохион байгуулалтын хувьд нэгдэж нийлснийхээ дараа Ардчилсан намын ардчиллын тунхаг хэмээх баримт бичгийг боловсруулж гаргасан. Мөн АН-ын үнэт зүйлийг тодорхойлсон мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлыг эргэж харж байна. Энэ хүрээндээ АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Мөрийн хөтөлбөрөө хэд хэдэн үе шаттай боловсруулж байна. Нэгдүгээрт, намынхаа нийт гишүүд дэмжигчдийг сонсъё, тэд ямар асуудалд илүү их санаа зовниж байгаа талаар уулзалт хэлэлцүүлгүүдийг хийж өнгөрсөн жил Монгол Улсаа дөрвөн бүс нутагт хувааж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр дээрх дөрвөн бүсийг хэрхэн хөгжүүлвэл эдийн засгийн үр өгөөж өндөр, эдийн засгийн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ нийлүүлж, нягталсан. Үүн дээр үндэслэн мөрийн хөтөлбөрийнхөө суурийг анх гаргасан. Дараа нь мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж нийгмийн болоод мэргэжлийн салбаруудын саналыг авсан.

Тухайлбал, багш, эмч нарын холбоодоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна судалгааны байгууллагуудтай хамтарч, салбар салбараар нь буюу эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд , нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр  хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний  аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагуудтай  үндэсний аюулгүй байдлын бодлогын асуудлаар уулзаж, дэлхий нийтээрээ дайны нөхцөл байдалд байгаа үед Монгол Улс эдийн засаг, экспортын бодлогоо хэрхэн нэмэгдүүлж, хоёр хөрш, мөн гуравдагч хөршийн бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулж, ярилцаж байна. МҮХАҮТ буюу бизнесийн хамгийн том байгууллагаас  өнөөдөр өөрийн хийсэн судалгаа, боловсруулсан материалыг АН-д гардууллаа.  Судалгаан дээр түшиглэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг байвал үр дүнтэй бодлого, шийдвэрүүд гарна гэж үзэж байна. АН өмнө нь мөрийн хөтөлбөрүүдээ дэвшүүлэхдээ олон төрлийн зоримог алхам, реформууд хийж байсан нь үр дүнгээ өгсөн.

Та бүхэн санаж байгаа бол 1996 оны сонгуулиар АН “Ард түмэнтэй байгуулах гэрээ” гэдгийг тухайн үед санаачилж, нийт ард иргэдтэйгээ гэрээ байгуулж үүн дээрээ суурилж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байсан. Мөн 2004 онд  “хүүхэд бүрт 10 мянган төгрөг олгоно”. Ийм боломж уул уурхай дээр суурилсан эдийн засагтай оронд байгаа гэдгийг хэлж байсан.

Мөн уул уурхайн баялагийг иргэн бүр хүртэх ёстой гэж үзээд 2008 онд хэрэгжүүлж 1072 хувьцааг иргэн бүрд эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялаг шууд өрхөд ордог  энэ үйл ажиллагааг АН эхлүүлсэн. Цаашид Үндэсний баялагийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан гэх мэтээр боломжуудаа нэмэгдүүлнэ. Ковид цар тахал, дайн гэх мэт нөхцөл байдал хүнд байсан үеүүдээ даван гарч эдийн засгийн хувьд тэлэлт хийх боломжууд нь нээгдэж байна. Ийм үед маш ухаалаг бодлого явуулбал Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байна. Бид нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх асуудлыг ойрын хугацааны зорилт болгон дэвшүүлсэн.

Өөрөөр хэлбэл, засаглалын хэлбэр, аль нэг нам нь ялахаас үл хамаарч эцсийн бүлэгтээ иргэдийн аж, амьдрал сайжирсан байх ёстой гэсэн зарчим баримталж байна.

"ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙСЭН АЛДАА ЗАВХАРЛЫГ СӨРӨГ ХҮЧИНРҮҮГЭЭ ТҮЛХДЭГ, ТЭДЭНД НААДАГ, НЯЛЗААДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ"

-Ардчилсан намынхан ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш чөлөөт, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засагт шинэчлэл, реформ хийсэн гэж мэдэгддэг. Гэтэл өнгөрсөн найман жилийн хугацаанд олонх болсон МАН-ынхан өнгөрсөн үед гарсан хулгай луйвар, алдаа завхрал бүрийг АН-тай, АН-ынхантай холбон тайлбарлаж байна шүү дээ. Үнэндээ буруу бүхэн МАН-ын хувьд бусдынх нь болсон?

-Өнгөрсөн 34 жилийн улс төрийн түүхийг харвал, Ардчилсан нам дангаараа засагласан нь найман жил, хамтарч засагласан нь зургаан жил. Үүнээс дүгнэхэд АН 34 жилээс 14 жилд нь Засгийн газрын үйл ажиллагаанд оролцсон гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, МАН дангаараа 20 жил, хамтраад зургаан жил нийт 26 жил төрийн эрхийг барьсан байна. Тэгэхээр асуудлын учиг зангилаа хэнд, хаана байна гэдийг монголчууд гадарлаж байгаа байлгүй. МАН-ынхан өөрсдийнхөө хийсэн алдаа завхарлыг сөрөг хүчинрүүгээ түлхдэг, тэдэнд наадаг, нялзаадаг байж болохгүй. Энэ асуудал монголчуудын хувьд хэн бүхэнд ойлгомжтой асуудал.

Монголын түүхэнд тодоор бичигдэх хамгийн том хулгай, луйврын асуудал сүүлийн найман жилд гарсан шүү дээ. Үндсэндээ, эдийн засаг хэзээ тэлж эхэлсэн гэхээр Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа мөн Тавантолгойн бүтээн байгуулалтын дараа эхэлсэн. Уул уурхайг түшиглэж их хэмжээний баялаг, эдийн засгийн өсөлт бий болсон.  Тэнд төрийн оролцоо өндөр байсан учраас авлига, хулгай, хөрөнгө мөнгө завших үйл ажиллагаа гарсан. Энэ үйл ажиллагаанд АН-ын оролцоо үнэхээр байгаагүй. Тэрийг нийт сонгогч, иргэд мэдэж байгаа. Дахин хэлэхэд аливаа явдлын үр дагавартай нь тэмцэх биш, шалтгаан нөхцөл, суурийг нь үгүй болгох ёстой. Алдаа завхрал авлига гараад байгаа суурь шалтгааныг үгүй хийх ёстой.

Аливаа бизнест төрийн оролцоо байсаар байвал тэнд авлига, хулгай үргэлж байна. Тийм учраас АН хувийн хэвшил хийж чаддаж байгаа бүхнийг хувьчилна гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаас хөрөнгийн биржийг идэвхитэй ажиллуулна.

Бидний зорилт юу байсан гэхээр Монголын хөрөнгийн бирж дангаараа дотооддоо үйл ажиллагаа явуулах биш олон улсын хөрөнгийн биржүүдтэй яг ижил түвшинд, зэрэг хувьцаагаа гаргадаг, барууны хөрөнгийн биржийн шаардлагыг зэрэг хангадаг байх юм бол компаниуд шилэн болно.  Тэгвэл амны үнэ, хилийн үнэ гэх мэт зохиомол үнэ байхгүй болно. Бүгд биржийн үнээр явагдана. Лондонгийн металийн бирж дэлхийн бүх ашигт малтмалын үнийг тогтоож байна. Үүн дээр суурилаж худалдаа арилжаа хийгддэг.  Монголын хувьд гол худалдан авагч нь БНХАУ байгаа учраас тус улсын биржийн үнэ манай биржийн үнэ хоёр ойролцоо байдаг. Энэ зүйлд хаалт тавиад явбал одоо гараад байгаа алдаа завхарлууд, хөрөнгө мөнгө шамшигдуулах асуудал эрс багасна. Байхгүй ч болно.

 -Бүх асуудлын гол зангилаа нь төрийн бодлого тогтворгүй, залгамж халаагүй байсантай холбоотой юу.  Та сая “АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахыг зорьж байна” гэж хэллээ. Хэрэв ялалт байгуулсан тохиолдолд өнгөрсөн найман жилд МАН-аас хэрэгжүүлж ирсэн сайн бодлого шийдвэр, хууль эрх зүйн тогтолцоог үргэлжлүүлэх үү. Эсвэл дахин бодлогын реформ хийх нэрийдлээр шинэчлэх бодлого баримтлах уу?

-Өнөөдрийн Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа дотроос гурван асуудлыг шууд үргэлжлүүлнэ. Монгол Улс парламентын засаглалтай улс. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэхийн тулд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, түүнийг дагалдан гарч байгаа органик хуулиудтай холбоотойгоор парламентын засаглалыг төгөлдөржүүлэх арга хэмжээг төгс, төгөлдөр болгоно. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байгаа.

Хоёрдугаарт, авлига, хээль хахуультай тэмцэж байгаа энэ үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ. Учир нь, тэд авлига гарсан хойно нь үр дагавартай нь тэмцэж байгаа бол бид суурь шалтгаантай нь буюу авлига гарах тэр нөхцөл бололцоог нь үгүй болгоно. Ийм боломж байгаа гэж харж байна.

Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд төр бизнест оролцоод байх юм бол тэнд дарга шийдвэр гаргана. Дарга шийдвэр гаргана гэдэг нь үзэмжээрээ хандана гэсэн үг. Ямарваа нэг юм далд, нуугдмал байдлаар олон нийтийн хараа хяналтаас гараад эхэлсэн тохиолдолд тэнд алдаа завхрал гардаг. Онцгой байдал тогтоож, БЭТ томилж, нууцад хамруулах байдлаар асуудлыг шийдвэрлэвэл тэндээс бизнесийн шийдэл гарахгүй. Дандаа улс төрийн шийдэл гарна. Улс төрийн шийдэл гаргасан бизнесийн үйл ажиллагаа бол дандаа эрсдэл дагуулдаг. Тиймээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Гуравдугаарт, 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш Монгол Улсад гадны том хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Учир нь Монголын улс төр, бизнесийн орчин тэдэнд тааламжгүй болсон. Энэ байдал нь өрсөлдөх чадварыг бий болгохгүй.

-Тэгээд бизнесийн өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах ёстой гэж та бодож байна. Бизнесийн орчинд төрийн эрх мэдэл давамгайлаад удаж байгаа л даа?

-Одоо бид хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулаад дараагийн томоохон хэд хэдэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох ёстой. Бидэнд уран, зэс, эрчим хүчний эх үүсвэр дээр маш их боломж байна. Монголын говь сэргээгдэх эрчим хүчний маш том нөөц болчихоод байна. Дэлхий нийтээрээ 2030 оноос хойш сэргээгдэх эрчим хүч дээр тавигдах шаардлагаа нэмэгдүүлж, энэ чиглэлийн хөнгөлттэй зээлийн боломж бололцоо нэмэгдэнэ. Гэтэл Монголын говьд түүний эх үүсвэр болсон нар, салхины асар их нөөц бололцоо байсаар байхад түүнийгээ ашиглахгүй суусаар байна. Ийм байж болохгүй. Одоо цагт ажил хийж байгаа хүн халамж авч байгаа хүн хоёр адилхан амьдарч байна. Нийт иргэдийн дунд ажил хийхгүй амьдарч болно гэсэн сэтгэлгээ төлөвшчихөөд байна.

Сонгуулиар намууд элдэв зүйл амлаж, эд материал мөнгө төгрөг тараах ёстой гэсэн ойлголттой байна. Ийм байдлаар явах юм бол энэ улс орон хөгжихгүй. Яагаад гэвэл төрийн бодлогоороо иргэдээ залхуу, ажил хийхгүй амьдрах бодлогыг урамшуулж, хөшүүрэгдсээр байх нь улсаа хорлож байгаа хэлбэр. Тиймээс  ажил хөдөлмөр хийж байгаа нь халамж хүртэгсэдээс сайхан амьдрах боломжийг гаргаж өгөх ёстой.

Энэ асуудал дээр байгаа хамгийн том хүндрэл бол татвар. Тэр дотроо ажил олгогч дээр хамгийн хүндээр тусч байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/. Ардчилсан нам 2004-2008 оны хооронд дөрвөн 10-ын бодлого гаргаж дөрвөн төрлийн том татварыг 10 хувь руу буулгаж байсан. Түүний дараа татварын өршөөл үзүүлж байсан. Өөрөөр хэлбэл, үүний үр дүнд эдийн засгийн реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж чадна. АН яагаад ийм итгэлтэй хэлээд байна гэхээр 1996 онд үнэ чөлөөлж байсан. Тэр үед уг асуудлыг хүн бүр маш эмзэг хүлээж авч байсан. Гэхдээ үүний үр дүнд Монголд зах зээлийн эдийн засаг бодиттой хэрэгжих үндэс болж чадсан. Мөн 2004 онд хэрэгжүүлсэн дөрвөн 10-ын бодлогын хүрээнд иргэд, ААН-үүд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн.

Энэ мэтчилэн реформын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй уламжлалт байдлаар асуудлаад ярьсаар байвал дэвшил 5-6 хувиас дээш гарахгүй. Бид хоёр оронтой тоогоор хэмжигдэх эдийн засгийн өсөлтийн талаар ярихгүй бол хоцорно.

-Та гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ямар чухал гэдгийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Гэтэл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулсан асуудлыг юу гэж харж байна. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэнэт гарч ирээд уг хуулийн төслийг хойшлуулсан гэж үзэх ч хүмүүс бий. Эрх баригч МАН-ын Засгийн газарт "эсэргүүцэгчид" бий. Энэ төслийг унагааж байгаа улс төрийн та юу гэж харж байна?

-Та нар бүгдээрээ л харсан байх. Маргалдаж байгаа асуудлыг нь харах юм бол  маш бодитой зүйл. Тэр хуулийг бүгдээрээ хамтраад баталчихсан. Тийм учраас энэ асуудал үндсэндээ хоёр намын улс төрийн сонголт, үйл ажиллагаа болчихсон. Нийт дүнгээрээ монголчууд хохирсон ийм л зүйл болсон.

Гадаадын хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулах вэ гэдэг дээр хоёр гол нам нэгдсэн байр суурьгүй байна гэж гадны хөрөнгө оруулагчид харах юм бол “Улс төрийн эрсдэл өндөртэй улс байна. Бүгдээрээ харзная” гэдэг сонголтонд хүрдэг. Монголчууд дотроо муудаж, сайдаж болно.

Бие биенээ янз бүрээр хэлж болно. “Олгой хагаравч тогоондоо” гэдэг.  Гэхдээ гадагшаа гардаг бодлого дээрээ нэгдмэл, нэг байх ёстой. Үүнийг хэн ямар албан тушаал хашиж байсан гэдгээсээ үл хамаарч, Монголын төлөө зүрх сэтгэлтэй  бол хийх ёстой. Энэ утгаар нь аваад үзвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг, түүнийг тойрсон улстөржилт нь Монголын эсрэг үйл ажиллагаа болсон гэж үзэж байгаа. Тиймээс энэ алдааг засч залруулаад хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой болсон гэсэн дохиог гадны хөрөнгө оруулагчид болоод дотоодынхоо хөрөнгө оруулагчдад өгөх ёстой.

"Х.БАТТУЛГАТАЙ ИЛҮҮ ИХ ОЙЛГОЛЦОЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА"

– Ардчилсан нам Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ямар түншлэл, харилцаа хамааралтай байгаа вэ. Нэгдсэн үзэл бодолтой байна уу, тусдаа байна уу?

-Намынхаа төлөө бүгд хамтарч ажиллаж байна. Та бүхэн харсан байх АН бүсүүдэд намынхаа чуулга уулзалтыг хийж байгаа. Баруун, хангайн бүсийн чуулга уулзалт болоод өнгөрсөн. Саяхан төвийн болон хойд бүсийн чуулга уулзалтууд болж байна. Эдгээр чуулга уулзалтууд дээр АН-ын дарга оролцож, 2024 онд сонгуульд горилж буй бүсийн тойрогт нэр дэвших дэвшигчдээ дагуулаад, танилцуулаад явж байна.

Өвөрхангайд болсон хангайн бүсийн уулзалт дээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, намын дарга Л.Гантөмөр нар оролцож байр сууриа илэрхийлсэн.

Тэр бүү хэл Х.Баттулга Ерөнхийлөгч “Хэрэв итгэл хүлээлгэвэл хангайн бүсийн менежер хийж болно”  гэсэн байр суурь илэрхийлсэн. АН, МАН, хэн байхаас үл шалтгаалж, монголчууд эвлэж нэгдэх юм бол хөгжил дэвшил ирнэ. Энэ үүднээс нь аваад үзвэл илүү их ойлголцож, хамтарч ажиллаж байгаа.

-Тэгвэл хувь хүн Х.Баттулга өөрийн хувийн үзэл бодол, байр суурь Ардчилсан намын том үзэл баримтлал, үнэт зүйл, бодлоготой зөрчилдөж харагддаг шүү дээ?

-Ер нь бол Ардчилсан намд өнгөрсөн жилүүдэд болсон үйл явц, хуваагдал бол биднийг үзэл баримтлал, суурь зарим руугаа эргэж харах зайлшгүй шаардлагыг бий болгосон. Тэр ч утгаараа бид “Ардчиллын тунхаг”  хэмээх гол бичиг баримтаа гаргасан. Хэн ямар албан тушаал хашиж байсан нь чухал биш. Хэн нийт ард иргэдийн дунд нэр хүнд өндөр байгаа, бага байгаа нь ч чухал биш. Гагцхүү Ардчилсан намын гишүүн болоод үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүр “Ардчиллын тунхаг” хэмээх үзэл баримтлал дээрээ суурилж байх ёстой. Суурь зарчмаа дагаж мөрдөөд дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг байх ёстой.

"С.ЗОРИГИЙГ ХЭРГИЙГ СӨХӨЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГТАА ИТГЭХГҮЙ БАЙХ ИЙМ ЗҮЙЛ РҮҮ ЯВЖ БАЙНА"

-Сонгууль бүрийн өмнө С.Зориг агсаны хэргийг гаргаж ирдэг. Энэ удаагийн сонгуулийн өмнө ч бас хөндөх гэж байх шиг байна. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-Миний хувьд маш их харамсч байна. Тухайн үйл явц болж байхад миний бие Засгийн газрын гишүүн байсан. Дээрээс нь С.Зориг агсаны фракцын гишүүн байсан. Бид хамт нэг сургууль төгссөн. Тухайн үйл явдал Монголын ардчилалд, монголчуудын хувьд хамгийн харамсалтай хэрэг болсон. Гэтэл уг хэргийг чимээгүй байлгаж байлгаж сонгууль бүрийн өмнө гаргаж тавьдаг, шоуддаг энэ үйл явц маш буруу.  Энэ бол монголчуудыг дотор нь хагарган бутаргах үйл ажиллагаа болж байна. Та бүхэн 2000 оны сонгуулийн үйл явцыг санаж байгаа бол “АН засаг баривал С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй” гэсээр МАН өндөр хувийн ялалт байгуулсан. Түүнээс хойш МАН тасралтгүй засагласан. Асуудлыг шийдээгүй. Ингэж сүүлийн найман жил засагласны дараа нийт ард иргэд МАН-д итгэл хүлээлгэхгүй гэдэг нь тодорхой болоход дуулиан, сенсацийн шинжтэй олны анхаарлын төвд байдаг хэргүүдийг сэргээж байгаа нь маш буруу. Магадгүй богино хугацааны ялалтад нөлөөлж магадгүй. Гэхдээ нийт иргэдийн төр засагтаа итгэх итгэлийг үгүй хийж, монголчуудыг хагалган бутаргах, хууль шүүхийн байгууллагтаа итгэхгүй байх ийм зүйл рүү явж байна. Энэ бүхний эцэст Монголын тусгаар тогтнол хэврэг, Үндэсний аюулгүй байдлын асуудал сул дорой болно гэдгийг улстөрч хэн бүхэн ойлгох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
133
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

120 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эсаб 2024-03-06 202.9.40.49

х***а хил хаа тавиул хогууд2г ялла. Улс орнууд ингэдэг.

Avatar

Зочин 2024-03-06 212.154.131.118

1 сая доллараа шоуддаг уу?

Avatar

Дорж 2024-03-06 139.5.216.95

за даа энэ жил бас л хэсэг булэг хумуус хэлмэгдэх нь дээ . Баяр ман сонгуульд удирдаж орох гэж бгаа бол оросуудын заваараар ажилах юм ба сонгуулийн өмнөх зоргийн хэргээр шоуддагийг 2000 оноос хойших бух МаН бух дарга нар мэддэг бсан энэ дарга нарт жирийн иргэд цаазлуулан уу ухэн уу огт падгуй зөвхөн засгын эрх авах л гол нямдорж гол хун энэ жил бас л нэг аавын хуу хэлмэгдэж яарглал зодуурийн олон жилийн ял авах нь дээ

Avatar

Лорд 2024-03-06 139.5.219.61

Баярцогтоо урагшаа!!!! Чамайг дэмжинээ. Харин тэр муу Жонхуу муу хогийн урвагчаа намаасаа хөөгөөч ээ!!!!

Avatar

Нэргүй 2024-03-06 207.96.54.237

ene hujaagaar l dutaj gene dee Mongol

Avatar

Монгол 2024-03-06 37.67.77.47

Шоронгоос ггарсан хулгайч төрийн эрх мэдэл лүү даанч харамсалтай

Avatar

ДААЧ ГУТАМШИГ 4 ХАР ХЭРЭЭ 2024-03-06 103.57.92.136

ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР С. БАЯР, БАЯРЦОГТ, ХЯТАДЫН э****з ЗОРИГТ ТА ГУРАВ БОЛ МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ БАЯЛАГИЙГ ХУВИЙН ХАХУУЛИЙН БАЙ БОЛГОСОН ЛАЙ ХОР УРШИГ ОДОО Ч ҮРГЭЛЖИЛЖ ТҮҮХЭНД МАШ ТОМ ХАР ТОЛБО БОЛОН ҮЛДЭЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ДААНЧ ТА НАР ГОЛГҮЙ ЗАН ГАРГАЖ ШУНАЛДАА ИДЭГДЭЖ ӨМХИЙ ХҮҮР БОЛЦГООСОН ТУЛ ХЭЛЭХ ҮГ АЛГА. ОДОО ХИЧНЭЭН УДАА ЯМАР САЙХАН ҮГЭЭР ДОНГОДООД НЭГЭНТ ХЙИСЭН ЯЛТ ҮЙЛДЭЛ, ЭХ ОНООСОО УРВАЖ ХУВИЙН ЭРХ ЯМБА ХӨРӨНГӨ МӨНГӨНӨӨС НЭРЭЭ БАРСАН ТА НАР ӨӨДӨӨ ГАРАХ ҮНЭМШИХ ХҮН АЛГАДАА БАЯРЦОГТОО..

Avatar

Пэээх 2024-03-06 139.5.216.95

3 ужлаа х***а цустай тм биз дээ ардууд аа энэ нь дээр дугнээд узээрэй

Avatar

бүгд 2024-03-06 103.57.92.136

БАЯРЦОГТ ОО, БАТ ҮҮЛ, ЭРДЭНЭ, ГАНТӨМӨР, Н. БАБАЯР, ЭРДЭНЭБАТ, ЭЛБЭГДОРЖ, ТА НАР АН-ААС ТҮР Ч БОЛОВ ЗАЙЛААД ШИНЭ ЗАЛУУ АН-ЫН БОДОВСРОЛТОЙ, ШУДАРГА ХҮМҮҮСТ ЗАЙ ГАРГААД ӨГ. ТА НАРЫГ ХАРАХААР ОЛОН ТҮМЭН ЕРӨӨСӨӨ АН-ЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА ШҮҮДЭЭ. ЯМАР МЭДРЭМЖГҮЙ ХҮМҮҮС ВЭ ТА НАР.ҮНЭНДЭЭ НЭР НҮҮРЭЭ АЛДСАН ШҮҮ ТА НАР. УЛС ОРНОО БОД. ТА НАРЫН ЦАГ ҮЕ НЭГЭНТ ӨНГӨРСӨН ТУЛ ЗАЙГА ТАВЬЖ БУГ БҮҮ БОЛООЧ ГУЙЖ БАЙНА. ТҮМЭН ОЛОН МАН БА АН-ЫН ТА НАРААС ЗАЙ БАРЬСАН БА ШНЭ ХҮМҮҮСЭЭ ДЭМЖИЖ АРДЧИЛЛЫГ АВАРМААР БАЙНА ШҮ

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.181.177

ЧИ МООДНООС АЛЬ ХЭДИЙН ГАРСАН. ЧИ ТОГОС ШИГ ГОЁЖ, ХӨХӨӨ ШИГ ДОНГОДОЖ, ХЭРЭЭ ШИГ ГУАГЛАСАН Ч НЭМЭРГҮЙ БОЛСООН. ТИЙМЭЭС ЗҮГЭЭР Л ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨ. ХУРДАН ЗАЙЛ.

Avatar

Тойвгоо 2024-03-06 66.181.185.39

баярцогт гуай чи юугдаа рарамсаад байгаа юм бэ? зоригийн хэрэг илэрэх нь гэж харамсаад байна уу? нүдэнд хүйтэн хүн хог. хулгай луйвараар авёан одон зуун тэр бумынхаа татварыг төлчихөөд балай юмаа ярь

Avatar

Жамаа 2024-03-06 66.181.185.39

баярцогт гуай чи авилгачин хулгайч гэмт хэрэгтэн юундаа харамсаад байгаа юм бэ? гүдэгд хүйтэн хүн хог.

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-03-06 202.9.46.11

ЗОРИГИЙГ ХЭН ХӨНӨӨСӨНИЙГ ХҮМҮҮС НЭРТЭЙ УСТАЙ НЬ ОЛОН УДАА НИЙТЭД ИЛ ТОД ЗАРЛАСАН ДАА. ХАРИН ЗАХИАЛАГЧ а******н ХОЁР НЬ МААСАЙГААД, ТАРГАЛААД, ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТЭНЭЭД ЗУГААЛЖ БАЙХ ЮМ…..

Avatar

ЭРДЭНЭТ 2024-03-06 59.153.113.178

С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ МАН , ГОК – Н Ш.О ОРОСУУДТАЙ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛСАН.Ц.Н БОЛ ХАМЖИГЧ !

Avatar

Gadaadad amidragch 2024-03-06 120.22.92.60

Иргэдээ сонсч байгаа гэдгийг уншлаа. Гадаадад байгаа хүмүүсээ бас сонсмоор байна. Бүх зүйл нам дагасан долоогчдод үйлчилдэг байвал энэ улс орон өндийхгүй, гадаадад гарсан хүмүүс нь буцаж очихгүй шүү дээ. Тэднийгээ яаж буцааж ирүүлэх вэ, яаж тэдний мэдлэг чадварыг ашиглах вэ? Хангалттай олон хүн сурч боловсорлоо, гадаадад ажиллаж туршлагажлаа одоо улс маань намайг ашиглаасай гээд байдаг улсын бүх байгууллага нь хувийн сургууль төгссөн, хөдөөнйихнөөр дүүрцэн, олигтой хндэн үг ч сольж чадахгүй

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.76

тарвага хуцяо нар сандарч байх чинь

Avatar

Нэргүй 2024-03-06 122.201.31.54

ардчилсан намыг одоо хэн дэмжих вэ дээ. хулгайч нараас болохоороо л нэг боллоо

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.42

Omhii hulgaichaa Oyuntolgoi hezee ogoojoo ogoh geed baina aa 14 jil huleelee onoo ashigtai geree meree chin haana baina aa

Avatar

Зүгээр боль 2024-03-06 202.131.251.130

Гуравдугаарт, 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш Монгол Улсад гадны том хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Учир нь БИД нар хахууль авсан, их хэмжээний мөнгө нэхдэг …

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.178.212

х***а н**ш

Avatar

Нэргүй 2024-03-06 103.26.95.170

ОДОО АРД ТҮМЭН АРДЧИЛСАН НАМД 100 ХУВЬ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ЮУ АЛДАХ ВЭ. 8 ЖИЛ МАН-ЫГ СОНГООД ЯГ ЮУ ОЛЖ ДОЛООВ? БҮГД Л УЛНЫХАН БОЛЛОО. АРДЧИЛСАН НАМ БОЛ ШИНЭЧЛЭЛ ХИЙДЭГ НАМ ШҮҮ. АЛДСАН Ч АЛДАА НЬ ИЛ. АЛДААГАА ЗАСДАГ. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД МОНГОЛ УЛС АРДЧИЛСАН ОРОН ГЭСЭН АТЛАА ДАНДАА КОММУНИСТ НАМЫГ СОНГОЖ, КОММУНИСТ ДАРАНГУЙЛАГЧДААР УДИРДУУЛЖ ЯВЛАА. АН БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ГАРГАДАГ, ИНФЛЯЦ БУУРУУЛДАГ, АЖЛЫН БАЙР ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖДЭГ НАМ ШҮҮ. АН УРАГШАА!!!

Avatar

Иргэн 2024-03-06 66.181.186.21

Хэ хэ хэ үхсэнийх эдийн засгийн хөгжлийн өсөлт гаргаж, инфляци бууруулдгийн, эсрэгээрээ 2 удаа дангаараа засаг барихдаа эдийн засгаа самарсан шүү!!!

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.76

2012 онд итгэл хүлээлгээд ард түмэн нүүрээ газар унасан. ха ха ха . болихуу даа тархи угаагчаа

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.76

ТАНАЙ АН НАМ БҮГДЭЭРЭЭ ХОВДОГ ШУНАЛТАЙ ИХ ИДДЭГ ИХ ХУЛГАЙЛДАГ

Avatar

Haramsaltai 2024-03-06 66.181.183.88

ichihee baisan hulgaichiig.shorond ni.hiigeed zailuulaajee AN

Avatar

777 2024-03-06 66.181.185.39

хятад хүн хэзээч ханаж цададаггүй юмдаа. юмыг бүрмөсөн барж сүйтгэж байж сая санаа гь амардаг юмдаа

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.68.218

Баярцогт бол жинхэнэ халх ардын хүүхэд.

Avatar

Нэргүй 2024-03-06 207.96.54.237

hujaa shunaltai bas ichguurgui

Avatar

Ойдов 2024-03-06 66.181.185.39

өмхий хулгайч чи шоу биш байвал яах вэ? чи юундаа харамсаж айгаад байгаа юм бэ? илэрэх нь шэж айгаа юу? элбэгдорж батүүл нао баригдах нь гэж харамсс юу? чамайш байсан цагт АН хэзээч ялахгүй. хулгайч дээрэмчин хорлон сүйтггэгч. швейцарийн шүх намайг гэмт хэрэг үйлдээгүй гэсэн гээд байгаа билүү?! түүнийг чинь үзсэн. учир нь: чхмайг тус улсын эсрэг буюу нутагт шэмт хэрэг хийгээгүй гэсэн утгатай юм байх чинь билээ. цааш нь ярьж болго шүү

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.161.56

Ene n**** yasan tsadaj hanadagui l@l@r ve? Odoo bas deptaat bolohgood tachaadaad bhin. Riotinto -s hussan avilgaldaa pologdood bolimoor yum

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.238.26

ЗА ЭНЭ БАЯРЦОГТ МЭТИЙН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, УРВАГЧ НӨХДҮҮДЭЭР ИНГЭЖ ЯРИУЛЖ, НАМЫНХАА НҮҮР ЦАРАЙ БОЛГОЖ БАЙГАА БОЛ АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ХОЛ ЯВАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. ЭНЭ МЭТЭЭСЭЭ БОЛЖ ЯЛАГДЧИХААД БИТГИЙ ЭЛДЭВ ҮЛГЭР ЗОХИОГООД ЯРИАД БАЙГААРАЙ

Avatar

Нэргүй 2024-03-06 202.179.11.230

Tanai nam ard tumnii itgeliig burmusun aldsan. Tanai aldaa: 1. Өмч хувьчилалыг буруу хийж баян хоосны ялгааг тэнгэр газар шиг болгосон.. 2. Бэлэн мөнгө тараах ажлыг санаачилж, хийсэн. 3. Нам чинь ямарч үзэл баримтлалгүй. 4. Засагт гарч хулгай авилга хийх гэсэн хүмүүсийн цуглуулга болсон. 5. Хоорондоо ардчилал нэрээр хэрэлдсэн, талцсан, элдэв хор найруулж улсаас хулгай хийж баяждаг хэдхэн хүний нам болсон. 6. Хэдхэн толгойгүй гишүүнтэй. гээд бичвэл зөндөө юм байна. Засагласан 8 жилийг дугнэлээ

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.238.26

одоо энэ намых нь нүүр царайг хар, УИХ-д байгаа гишүүдийнх нь байж байгааг хар, бүгд хулгайч, авлигачин. Цөөхөн ч гэсэн нэр цэвэр, шударга санаачилгатай байсан бол асуудал өөр байх байлаа

Avatar

Нэргүй 2024-03-06 202.21.111.13

Чи бол Зоригийн хажууд л***р шүү дээ.

Avatar

Ард 2024-03-06 59.153.115.80

Өнөөгийн Монголын хүн амын ухамсрын түвшинг гайгүй сайн харуулчлаа. Хятадуудыг бид яагаад хүний адаг-пээ пүү гэдэг юмбэ? Тэд хүнтэй л ижил хүмүүс харагддаг. Халхын Хувилай, зүрчидийн Абихай хаан тэдний төрийг олон зуун жил барьж бсан. Өнөөгийн Хятадын хөгжил, эзлэн түрэмгийлэх бодлогогүй адилхан хожьё гэх арилжаа наймаа цус урсгаагүй. Түншилбэл аядуу хамтарч. Тэд 30-4? мянгаар нь монголчуудыг буудаагүй. Манай сайд дарга нарыг Бээжинд Хятадын хуулиар цаазлаагүй.

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.238.26

үнэн л дээ бас

Avatar

Нэргүй 2024-03-06 202.55.188.44

Ардчилсан нам эрх барьж байх үед сайн муу хэлүүлсэн ч бодитой бүтээн байгуулалт хийгдсэн.Харин өнгөрсөн 8.н ЖИЛД МАН төр бариад яг юу хийв.

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.76

ХУДЛАА… БАТҮҮЛ ХҮҮДЭЭ ӨГЧ АЛТАНТУЯА ХҮРГЭН ДЭНЗЭНДЭЭ ЭЛБЭГДОРЖ АВГАЙНХАА ДҮҮ БЭРДЭЭ ӨГЧ ИДҮҮЛСЭН.

Avatar

Нэргүй 2024-03-06 188.162.254.72

худал ярьж хулгай хийсэн монгоо гадаадад хадгалахдаа монгол улсын иргэн биш хятад улсын иргэн гэж байгаа хунийг дээрээ залаад байвал яаж Монгол улс сайжирах бэ!!!!!!!!!!! Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-06 202.126.90.89

ЭНЭ БУЗАР АРДЧИЛСАН НАМЫГ БХЙХГҮЙ БОЛГОНО ДОО

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.46.95

Баярцогт шиг боловсорсон зүтгэлтэй даруухан хүнийг Монголын төр олон харахгүй. Ямар ч боловсролгүй Нямбаатар, Оюулзагна Женко нарыг төрд залчихсан нөгөөдүүл нь сошиал орчинд тролл ажилуулж өнгөтэй өөдтэй болгоныг гутаагаад хийж бүтээсэн зүйлгүй байна даа, Монголын өнөөдөр ийм л байна Бөөн хулгай

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.160.110

харин овоо цэгцлээд байгаан бишүү балай шахуу юмнууд их байх юм

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.76

ҮХСЭНИЙ БОЛОВСРОЛ ХА ХА НЭГ МУУ ХЯТАД ЭР ХА ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.161.234

z0v zov ingeed ene hulgaich hujaa nartai ni oruulbal gartsaagui ylagdana goe goe

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.40.84

Зссс.Дивангарын Зоригын үхлээр одоо яриа байхгүйшдээ
дэмий рэх юмаа олооч

Avatar

Zochin 2024-03-06 66.181.182.78

энэ х***а зальт этгээд хуулийг гууль болгогч

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.189.88

Хэзээ чи монголыг бодож байсан юм өөрийн гадаад банкинд хадаглуулсан мөнгөө мартдаг хүн монголыг мартахгүй саналаа юу

Avatar

Оркуудтай юу ч битгий ярь, Баярцогтоо яасан гэнэн юм бэ? 2024-03-06 192.82.92.204

1. Ардчиллын 33 жилд энэ улсад амжилттай хийгдсэн эдийн засгийн бүх реформын зохиогч АН мөн.
2.Баярцогт бол Монголын төрд бэлтгэгдсэн цөөхөн улс төрчдийн нэг, ийм хүнийг бэлтгэхийн тулд 30 жил хэрэгтэй.
3. Манайх шиг сонгогчдын дийлэнх олонх ОРК болсон харанхуй бүдүүлэг ард түмний сонголт Африк, Латин америк загварыг төрүүлдэг, ямарч ирээдүй байхгүй. 2024 оны сонгуулиар юу ч битгий горьд, зүгээр л Популистууд манлайлж Люмпенгүүд олноор гарч ирнэ.

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.46.95

Өнөөөдрийн хулгай худал хуурмаг бэршээл хөгжлийн тушаа нь ямар ч боловсролгүй Оюунэрдэнэ, Бэтэрдэнэ, Баттулга нарыг төрд залж, Баярцогт шиг боловсролтой залуу нь гудманд байгаагийнх.

Avatar

Нэргүй 2024-03-06 124.158.108.76

ХУЦЯО ӨӨРӨӨ БИЧИХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2024-03-06 66.181.160.83

баярцогт баттулга нхр энэ намын толгойд байгаа цагт манай нам сонгуульд амжилт гаргана гэж байхгүй.Бачяр уогт хэрэгээмнаймаалцсан.Өаттулгатаы холбоогүй хэрэг байхгүй.Гантөмөр сургалтын төрийн сантай холбоотой.Манай нам24 онд яоаглана.Саыханбилэгээ хвчраагүй цагт члна гэсэн ойлголтбайхгүй.

Avatar

иргэн 2024-03-06 66.181.182.131

АН чгэсэн Зоригийн хэргээр Шоуддаг шдээ, Чи ч гэсэн муу Луухаан зайл,

Avatar

Оркуудтай юу ч битгий ярь, Баярцогтоо яасан гэнэ юм бэ? 2024-03-06 192.82.92.204

1. МУ-ын сүүлийн 103 жилийн ололт амжилт МАН-тай шууд холбоотой.
2. Ардчиллын 33 жилд энэ улсад хийгдсэн эдийн засгийн бүх реформын зохиогч АН мөн.
3.Баярцогт бол Монголын төрд бэлтгэгдсэн цөөхөн улс төрчдийн нэг, ийм хүнийг бэлтгэхийн тулд 30 жил хэрэгтэй.
4. Манайх шиг сонгогчдын дийлэнх олонх ОРК болсон харанхуй бүдүүлэг ард түмний сонголт Африк, Латин америк загварыг төрүүлдэг.

Avatar

Хан уулын иргэн 2024-03-06 66.181.176.174

Баярцогтоо зүгээр л зайлаад өг . Битгий худлаа ухаантай 2 юм яриад байгаарай .

Avatar

33 2024-03-06 202.131.238.26

hULGAICH HUN HULGAIN TALAAR YARILTSLAGA OGNO GEJ YU BAIHAV

Avatar

Нэргүй 2024-03-06 202.21.111.198

Ih tolgoitoi yumiig hurdan setgedeg hun bn lee

Avatar

Нэргүй 2024-03-06 139.5.219.84

Энэлуухааныг устгачих халхын гуйлгачин алга уу

Avatar

Нэргүй 2024-03-06 139.5.219.84

Ёстой хоьлцгүй ЛУУХААН Болжээ

Avatar

Del 2024-03-06 202.55.188.116

Hog

Avatar

Irgen 2024-03-06 70.187.210.175

Bayarcogt gedeg hyn hulgai hiij ulsaa hudaldaad cadaj hanadaggyi shunal bee avilhiin tuhai bas yarih yum ichih nyyr bna uu odoo budhuuhsn zailuulah arga bna uu ene met luivarchdaas l salbal uls oton maani higjinu duu

Avatar

Нэргүй 2024-03-06 202.21.101.210

баярцогт гэж данжаад Монголын төрийг бүрэн хятадчилахаар айсуй

Avatar

Зочин 2024-03-06 202.131.229.163

Энэ Ардчилсан Намынхан, тэр дотроо энэ Баярцогтод хэн итгэхэв дээ, ёстой тараа таниулна гэдэг болчоод одоо юм ярихаасаа ичих хэрэгтэй.Хуцдаг ёстой.

Avatar

эрдэмтэн 2024-03-06 202.131.251.130

татварыг бууруулна гэж худлаа хэлэхийн оронд бид дахиж хулгай хийхгүй ээ гээд хэлчих.

Avatar

Жож Сэрээнэн 2024-03-06 59.153.115.80

Энэ 43 хүний коммент-х****л зүхэл бол Монголын 3 сая сонгогчийн ухамсрын хэмжээ мөн шүү. Харамсалтай. Ийм ард түмэнд женко Баттулгаас өөр лидер тохирохгүй. Украйн гэх оросоо хядаж байгаа Путинтэйгээ Жеенкогоороо жолоодуулаад жаргагацгаадаа.

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.189.226

АВИЛГАЧИДЫГ АГНАХ ТУСГАЙ АЖИЛГАА ЯВУУЛАХГҮЙГЭЭР МАН СОНГУУЛЬД ОРВОЛ ТОЛГОЙГОО ГАЗАР ш*** ТЭНЭГ ХЭРЭГ БОЛНО.. ЭНЭ АВИЛГАЧ НЬ БҮР ДАВАРААД ЗАСГИЙН ЭРХ МӨРӨӨДӨӨД СУУЖ БНА.. ЭЛБЭГДОРЖ АМЕРИКИЙН ЦЭРГИЙН АНГИД ОЧСОН НЬ ЗҮГЭЭР НЭГ ЗУГААЛГА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ МАШ НОЦТОЙ ҮР ДАГВАР БҮХИЙ АЖИЛГААНЫ СУРТЧИЛГАА ГЭЖ ХАР БОЛНО.

Avatar

Нэргүй 2024-03-06 103.212.118.252

нэр хүндгүй улс орныг хөгжлийг саатуулж ард түмний боломжийг хулгайлсан хулгайчид нэрсийн жагсаалтаар гарч ирвэл ард түмний нэрийн өмнөөс духанд нь сум зооход бэлэн байгаа шүү.

Avatar

zailaa chi 2024-03-06 108.91.40.115

zailaa hujaa

Avatar

Үнэн 2024-03-06 66.181.179.171

Энэ улсын болохгүй муу муухай болгоныг ардчилсан намыхан үүрч болж бүтэж байгаа сайн нэрийг мангарууд 34 жил эдэлэж байгаа нь үнэн ш дээ

Avatar

Зочин 2024-03-06 202.131.229.163

Энэ Ардчилсан Намынхан, тэр дотроо энэ Баярцогтод хэн итгэхэв дээ, ёстой тараа таниулна гэдэг болчоод одоо юм ярихаасаа ичих хэрэгтэй.Хуцдаг ёстой.

Avatar

Үнэн 2024-03-06 66.181.179.171

Баярцогт бол төрд хэрэгтэй хүн ардчилсан намын бүх лидерүүдийг ард түмэний дунд нэр хүндээр нь шороотой хутгасан нам бол Мангарууд юмаа
Мангаруудад тархиа 34н жил угаалгасан мангар ард түмэн ахиад хэдэн жил тархиа угаалгаж хөгжилөөсөө хойш нь татахыг би таашгүй!!!
Монгол улс валютын нөөцгүй байхдаа 1доллар 1130төг байсан
Одоо 5тэрбум долларын нөөцтөй байж 1доллар 3450 төгрөг ийм болгосон мангаруудаа хэлж чадахгүй дарамтлуулаж торгуулаж хоригдож шийтгүүлэж байхдаа таарсан оркууд

Avatar

Зочин 2024-03-06 66.181.176.93

Бадарчин явсан газар балагтай.

Avatar

Зочин 2024-03-06 139.5.217.197

Хэргийн газар мөрдөгч,шинэжээч нараас өөр хүн орж болдоггүй байтал аллага болсон газар Элбэгдорж тэргүүтэй та нар 70 орчим хүн талигаачийнхаа цогцсон дээгүүр алхаад л орж үзсэн гэдэг.Үүнийгээ эхлээд тайлбарлачих.Хар хэр……д.

Avatar

Зочин 2024-03-06 202.126.91.90

Энэ хулгайч зайлмаар байх юмаа.

Avatar

Зочин 2024-03-06 66.181.178.188

Татварын талаар нэг сайхан ярилцах сан

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.187.200

Шинэ согуулийн хуулиар Баярцогт, Гантөмөр нар нэрсийн жагсаалтаар шууд Их хуралд гишүүн болохоор байгаа.

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.160.110

сэгнүүд зайлаа

Avatar

зочин 2024-03-06 66.181.190.43

Энэ нөхөр АН дотор хулгай луйвар авилгал үүсгэн санаачлагч шудрага дүр эсгэсэн хагалан бутаргагч эх оронгүй ичих нүүргүй өлөн э****з цөөвөр чоно

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.160.110

зайлаа хогын амьсгаанууд

Avatar

зочин 2024-03-06 103.57.92.168

АН -ынхаа наад шоохуузаа зайлуулаа ч

Avatar

zochin 2024-03-06 66.181.166.231

Өөрөө Баяртай нийлж хамгийн их оролцсон биздээ ард түмэн бүгд мэдэж байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.46.64

АН анх хүүхдийн мөнгө гэгчийг санаачилснаас хойш халамж амладаг өрсөлдөөн, уралдаан эхэлсэн. Барууны нам юм уу, зүүнийх юм уу гэдэг нь ялгагдахгүй, бодлого байхгүй тэнэгүүдийн цуглаан

Avatar

Зочин 2024-03-06 66.181.191.68

Ардчиллынхан Ардчиллын анхны хараацай, жинхэнэ ардчилагч С.Зоригоо ингэж ярьдаг болжээ, Үнэн АЦ-нууд юм аа.

Avatar

Нэргүй 2024-03-06 103.212.118.240

АН ийм луйварчдаасаа болоод гарч чадахгүй бна залуучууд бусад шудрага хүмүүстээ боломж олгоод энэ мэтийн хулгайч нар зайлаач

Avatar

зочин 2024-03-06 202.21.103.170

чи өөрөө л шоудаж эхэллээ ер нь бол нам дотроосоо л хөнөөж ирээдүйтэй шудрага хүнийг зайлуулсан шүү дээ

Avatar

ЭНЭ ХУЛГАЙЧ ӨГӨЛӨГИЙГ ҮГҮЙ ХИЙХ ЮМ САН. 2024-03-06 5.253.205.147

С.БАЯР, ЭНЭ НОВШИЙН БАЯРЦОГТ, х***а ЗОРИГТ ГЭХ МЭТИЙН БАЯЛАГИЙН ХУЛГАЙЧДЫГ ЦААЦАЛБАЛ ЦААЗЛАА, ХОРООВОЛ ХОРООГООД, УСТГАВАЛ УСТГААД, АХ ДҮҮС, АМРАГ САДАНГИЙН БҮХ ХӨРӨНГӨТЭЙ ХУРААГААГҮЙ ЦАГТ ЯВААНДАА МОНГОЛЧУУД ЮУН ЭХ ОРНЫ ХИШИГ, СЭРҮҮН ЗҮҮДЭЛ, БҮҮР ЭХ ОРОНГҮЙ БОЛНО ГЭДГИЙГ БҮҮР НЭГ ЁРЛОН ЁРЛОН ХЭЛЧИХЬЁ.

Avatar

A 2024-03-06 103.212.118.240

Баярцогт эгэ намд байсан цагт за бараг санал авахгүй байхаа та нар бодоод үз 1сая доллор мартдаг хятадын монгол гэх шиг элийрч ард түмнийг доромжилж байсан нөхөр ингээд яриад байх гэж ичих булчирхай гэж байна уу

Avatar

Зочин 2024-03-06 66.181.161.111

Хамгийн харамсалтай биш хамгийн буянтай хэрэг болсон байлгүй. Хоёр намын хоюуланд нь энэ хөөрхий хүн буян болсоор өдийг хүрлээ. Яс нь амрахгүй юм даа хөөрхий. Зоригийн хэрэг гэдэг өрсөлдөгч хоёр намд өгөөжтэй, мөлжүүртэйхэн эд болсоор 20 гауй жилийг үдэж байна. Ман талаас Ц.Нямдорж Зоригийн ясыг ухдаг, Ан талаас Элбэгдорж хүүрийг нь онгичдог. Эдгээр бага ястан, ясчингууд сүүлийн 20 жил Монголын төрөөр тоглолоо.

Avatar

сүрэн 2024-03-06 59.153.115.195

Энэ үхээрийн хятадыг шоронд буцааж хийж Навальный болго . Хурлийзууд төрд гарах ёсгүй.

Avatar

зочин 2024-03-06 66.181.176.18

найдваргүй хүмүүс. Ардчилал ярих мөртөө болохгүй бүрийг санаачилна. зориг хэрэгт ч холбоотой нь үнэн байх

Avatar

иван 2024-03-06 103.212.162.182

Энэ эх орноосоо урвасан урвагч хулгайч яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу ч болоогүй юм шиг хуцаж улиад зогсож байгаа юм бэ? Үнэхээр харамсалтай,Ийм улс ийм нам ч гэж юу байсан юм….Ардчилсан намын боломжийн юм хийчмээр хүмүүсээ харлуулж байдаг ийм луйварчинг үтэр түргэн зайлуулах хэоэгтэй Хөөе хөгшөөн чи ухамсраараа зайлчаач бузраа. Ичих эрхтнээ идцэн ийм тэнэгүүд үхэж далд ороосой.

Avatar

ТЭНД БАЙСАН ХҮМҮҮС БҮГД НАМ БОЛСОН БАТТУЛГА БОЛ 2024-03-06 202.179.21.201

БАТТУЛГА БОЛ УРВАГЧ ОРОС ЭХНЭРТЭЙ ТЭГСЭН ХЭРНЭЭ х***а ЭНЭ ТЭР ГЭНЭ ТЭГСЭН МӨРТЛӨӨ СИНГА НАЙЗ ТЭРБУМТАНТАЙ НАДАА БОЛСОН ЯВДАЛ 2017 ОНД ЭРЭЭН ЯВЖ БАЙЛАА БАЯНХОНГОРЫН НАЙМААЧИН ХҮҮХДҮҮД БАЙСАН ТЭР ДУНД 1 ӨВӨРМОНГОЛ БАГШ ХЯТАД БАГШ НАСТАЙ ТЭДЭНТЭЙ ӨВӨРМОНГОЛ МААЗРААД БАЙЖ БАЙСНАА ЯРИАН УЛС ТӨР БОЛООД ЯВСАН ГЭТЭЛ НӨГӨӨ ХЯТАД ӨВГӨН БАГШ МОНГОЛЧУУД ИХ БУРУУ СОНГОЛТ ХИЙСЭН ЭНЭ ТӨМӨР ЗАМ ГАЦСАН МАНАЙ ОРОНЫ ЭД НҮҮРС ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ҮЕ НЬ ДААНЧ ОДОО ӨНГӨРСӨН УДАХГҮЙ ОРОС ОРЖ ИРНЭ ГЭЖ ХЭЛЖ БИЛЭЭ

Avatar

Ганаа 2024-03-06 66.181.188.60

Хүн нь нэг их таалагддаггүй ч хэлсэн ярьсан зүйлээс нь хувийн хэвшлийн хийж чадах бүхнийг хувьчилна, татвар бууруулна, биржийн арилжааг тууштай явуулж, хилийн үнэ, амны үнэ гэх мэт зохиомол үнэ, хулгайг таслан зогсооно гэсэн нь миний хувьд таалагдлаа, улс оронд минь хэрэгтэй гэж бодлоо.

Avatar

irgen 2024-03-06 202.21.96.254

Cham shig bolon tanai bulgiin khumuus bugd AN aas yavsan tsagt l AN tsevershine. Mongol khunii esreg bodoltoi, Mongol khumuusiig yaduu yavuulakh zorilogtoi cham shig khun amidraldaa kharj baisangui bayartsogtoo, saikhanbilegee!!!!!!!!!!!!!

Avatar

irgen 2024-03-06 66.181.181.117

Chi bol tsaashaa bsan ni deer . Mongoliin turiig ahij yaj suiruuleh geed uls turuur yavaad bna. Bayartsogtgui Mongol tur bolood bna. Chi turd garahgui bol uhlee yu, holhon bai daa.

Avatar

иргэн 2024-03-06 59.153.112.200

Энэ Баярцогт Элбэгдорж гэх мэт нь далд орж монголын агаарыг цэвэрлээсэй билээ Харахаас ой гутна Нөгөө 20 мянган хувьсагчтай загвар шигээ солиотой юм ярина

Avatar

Монгол 2024-03-06 73.140.161.69

Шоронгын хулгайч

Avatar

Дорж 2024-03-06 202.126.90.99

Хятадын иргэн авилгачин авилга,хээл хахууль ярив гэнэ

Avatar

Нэргүй 2024-03-06 64.119.29.63

Монгол Улс минь юу ч болоод байна даа. Шорон дамжсан эх орноо гадны гар хөлтэй нийлж тонон дээрэмдсэн хулгайч луйварчингууд л их эрх мэдлийн эрхийн төлөө эрээ цээргүй элдвийн юм ярьж бичээд байдаг нь монголчуудыг даапаалж Монголыг тэд удирдан чиглүүлэгч шиг аашилж гайхуулж явдаг болж!!! ЭНЭ ШОРОН ОРОН ДАМЖСАН БҮХ ХУЛГАЙЧУУДЫГ ХЭНЧ БАЙСАН ТӨРӨӨС БҮҮР АРЧИХГҮЙ БОЛ ЭНЭ МОНГОЛЫН ТӨР ЧИНЬ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕД МИНЬ ХЭНЧ ХУДАЛ ХЭЛЖ ХУЛГАЙ ХИЙХ ЭНГИЙН ЗҮЙЛ МЭТ ХАРАГДУУЛАХ МАШ МУУ ҮР ДАГАВАРТАЙ БАЙНА!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.225.242

Ардчилсан Нам түүхтэй байгууллага. Харамсалтай нь зөв сөрөг хүчин байж чадахгүй байна, залуучуудаа дэмжих хөгжүүлэх бодлогүй. Зөвхөн өөрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлийг харах нь үнэхээр харамсалтай. Төр улсын бодлого, төрийн хар хайрцагыг уландаа гишгэдэг 1996,2012 онуудад засгийг толгойлсон цаг үед Төрийн чиг шугамыг эвдсэн балгийг эргэж засахад хэдэн 10 жил зарцуулдаг. Еөк Баттулга нь шүүх прокурорыг мафийн системд оруулж живүүлсэн. Армийг өөрийн хувийн мал АА-ийн бизнедээ ашигласан гээд ….

Avatar

Зочин 2024-03-06 59.153.114.61

Энэ хүн аль хэдийн цаазлуулсан байх ёстой биш бил үү. Тэгтэл сонгуульд өрсөлдөх гээд явж байдаг.
Улс орноо яаж худалдсаныг нь харуулсан кино хийгээч ээ. Нөгөө мундаг киночид. Хойч үед үлдэг. Үр хүүхдүүд нь үзэг.

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.40.71

Худалдсан гэдгийг яаж мэдэж байгаа. Улсаараа ОЮУ ТОЛГОЙ төслийн үр шимээр, ЭРДЭНЭТ-ыг 100% авчирсны үр дүнгээр бэлэн мөнгө данс руугаа авч сууж байж. МАНд зоригтой улс төрчид байхгүй. АНд бол бий. Улс төрчид өөрийгөө үл хамааран зоригтой шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй. одоо байгаа засгийг хар. бие даан шийдэж чадахгүй, хуучин ерөнхийлөгчийнхөө атганд орчихсон.

Avatar

Нэргүй 2024-03-06 59.153.114.41

Ардчилсан Авилгачид Анархистуудын үүсгэн байгуулагчидийн 1………

Avatar

Нэргүй 2024-03-06 139.5.218.60

ichdeggui yumuu neeree ichihgui l dee bas gusna gj bodool yvj bgaa AN iim huniig darga bolgood yvj bdg adilhan garuud daa ugaasaa

Avatar

Нэргүй 2024-03-06 202.179.27.156

БИ П Е С Д А А С ДАА ГЭЖ ХАРААХ ДУРГҮЙ УЧИР НЬ МОНГОЛ ҮГ БИШ, ХЭЛЭХ ОГТ ШААРДЛАГАГҮЙ ҮГ. ГЭХДЭЭ ЭНЭ УДАА С ДА ЯАЖ АРДЫН НАМЫН ГИШҮҮН БАЙГААГҮЙ ЮМ ЯАЖ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН БАЙГААГҮЙ ЮМ ЕР НЬ АЛЬ Ч НАМД ОРООГҮЙ ЮМ ГЭЖ ХЭЛМЭЭР САНГАДАЖ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДИЙН БААС НЬ ХҮРЧ БАЙГАА БАЙЛГҮЙ ЭНЭ НЭГ ГАЧИН ЦАЙЧИХСАН ЮМАА ХАРААД. ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАС ЯМАР Ч ХҮЛЭЭЛТГҮЙ БОЛЖ БАЙГАА БИЗ ЯАГААД ГЭХЭЭР НАДАД Ч ЭНЭ НАМЫН ТУХАЙД ЯМАР Ч ХҮЛЭЭЛТ ТААМАГ ХЭРЭГГҮЙ БОЛТОЛ ОЙ ГУТАЖ БАЙНА.

Avatar

бат 2024-03-06 202.70.37.119

Хулгайчид шудрага ёс ярьж дүр үзүүлсэн ардчилал хийхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.40.71

АН одооноос л маш зөв НЭГ ЖАНЖИН ШУГАМАА дагаж ажиллах үе. Эс бөгөөс гарч чадахгүй. Харин ИРГЭД БИД мэдсээр байж МАН-ын засагласан үеийн завхрал, ядуурал, басамжлал зэрэгт ХАРИУ барьж чадахгүй АН-аа л МУУЛСААР. Иргэд БИД 2016, 2020 оны МАН-ы МӨРИЙН ХӨТӨЛБӨРүүдийг байнга СОШИАЛД НИЙТЭЛЖ биелсэн эсэхийг нь ам асуух хэрэгтэй. Улаанбаатар хотын сүүлийн 4 даргын АМЛАЛТ болон АЖИЛ болсон ЗӨРҮҮ АЛД ДЭЛЭМ байгааг зам дээр одоо түгжирч байгаа БИД БИЕЭЭРЭЭ амссаар.

Avatar

Нэргүй 2024-03-06 66.181.160.110

балай шахуу юм

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.238.26

ХУЛГАЙЧ БАЯРЦОГТ ИНГЭЖ ЯРИХ НЬ БАЙТУГАЙ ОЛНЫ ӨМНӨ Ч ИЛ ГАРАХААС ИЧИХ ЁСТОЙ ХҮН БИШ ҮҮ

Avatar

Лхагва очир 2024-03-06 66.181.189.40

авилга авч оюутолгойг зарсан нөхөр авилгатай тэмцэнэ гэж ичихгүй ярьжбайна гэдэг монголчуудыг үнэн доромжилж байгаа хэрэг шүү. ийм амьтнаар дарга хийлгэсэн намд санал өгөхын тулд цайчихсан тэнэг байх хэрэгтэй болно. Баттулгаа наад новшоосоо малаад өгөач

Avatar

ЗОЧИН 2024-03-06 202.9.40.71

Сайтын редакьор маш муу ажиллажээ. Маш их үг үсгийн алдаа. Засаарай. Тэгэхгүй бол яриа өгсөн хүнээ бичиг үсгийн боловсролгүй харагдуулж санаатай хийж байгаа үйлдэл шиг санагдлаа.

Avatar

Иргэн 2024-03-06 203.169.48.150

зөв бич

Avatar

Иргэн 2024-03-06 66.181.186.60

Энэ этгээд төрийн ордныг хашаагаар хүрээлж иргэдээс хамгаалж нуугдаж ,ард нь авилга хулгайгаа хийж байсан Мартаж болохгүй Зуух авчирч улсаа тоносон

Avatar

Иргэн 2024-03-06 66.181.186.60

2016 онд зөвхөн АН н дарга З Энхболд байсан учир иргэд эсрэг санал өгсөн Түүн дотор энэ этгээд бас орно
Өөрөөр хэлбэл Баярцогт Энхболд Сайханбилэг Эрдэнэ гэх мэт улсууд АН н сөрөг дүр Одоо Баттулга нэмэгдсэн Баттулга мөнгөөр одонгоор худалдаж авсан дагагч нохойтой Харин Баярцогтын энэ нь ч байхгүй АН бол үзэл бодол тээгч нам биш хэдэн дарга бараадсан өлөн цөөвөр чонын бүлэг Иймдээ ч сөрөг намаа дагаад хамтарсан гэх нам байгуулахад олзонд дуртай Алтанхуяг нд нар орж Ардчиллын үнийг бууруулж байс

Avatar

Үнэн үг 2024-03-06 103.57.94.46

Монголчууд нэг сонин араншинтай. Өөрт нь хамгийн их тус болсон хүнийг хамгийн их муу хэлдэг ! Ноён Нэргүй та тэдний л нэг, жинхнэ монгол хүн бна.

Avatar

zochin 2024-03-06 202.21.100.210

Офшор данстай , гадаадын харьяалалтай баримт бичигтэй гээд л бараг Дэлхийгээр нэг шуугайн болсон. Оюу толгойтой авилга гээд шуугаад л байлаа. Нэг харахад гэмт хэрэгтэн луйварчин юм шиг, бас эргээд өөр санаа бодолоор харахад үнэхээр эх оронч гайхалтай улс төрч юм шиг олон түмэнд харагдаад байна. Заавал муу хэлэх гээд байгаа асуудал биш .Хөгжил дэвшилийг бий болгож байгаа Орны улс төрч гэх хүмүүс буруу үйлдэл хийгээгүйч гэсэн нэр нь холбогдсон бол улс төрөөс холдож Намаа нэр хүндэтэй байлгах юм .

Avatar

Нэргүй 2024-03-06 202.9.40.71

Шүүхээр орж цагаадсан факт байхад.

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.225.242

Tiim shuu, MAN aa gej

Avatar

Нэргүй 2024-03-06 202.21.108.63

Баярцогттой АН ыг ард түмэн сэжиглэн ой гутаж нулимна. Энэ бол факт.

Avatar

Нэргүй 2024-03-06 59.153.85.70

Тэгээд чамд итгэх үү Баярцогтын, Монголын төрд хамгийн хэрэггүй хог шааруудын нэг бол чи шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж