АТГ: 238 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэв

АТГ: 238 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэв

АТГ: 238 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэв

Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурлыг 2024 оны гуравдугаар сарын 4-7-ны өдөр Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулж байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 238 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ. Мөн хамгийн сүүлд 12.2 сая америк долларын хулгайлагдсан хөрөнгийг АНУ, ИБУИНВУ-аас буцаан авчирсан байдаг. Тэгвэл буцаан авсан хөрөнгийн зарцуулалт, хяналт олон улсад ямар байдаг, Монгол Улс юунд анхаарах талаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх багийн ахлагч Анника Витес сэтгүүлчдийн асуултад хариулав. Олон улсын сайн туршлагуудаас харахад нэгдүгээрт, хууль бус хөрөнгийг шинээр сургууль барих, зам тавих, хоёрдугаарт мөрдөх ажиллагааг гардан гүйцэтгэж үр дүнтэй ажилласан тухайн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд хөрөнгийн нэг хэсгийг шилжүүлдэг бол гуравдугаарт нь авлигын гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдод болон шүгэл үлээгчийг урамшуулдаг тогтолцоонд үйлчилдэг байна. Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцод нэгдсэн улс орны хувьд хууль тогтоомждоо нийцүүлэн өөрчлөлт хийж урагшлах нь авлигатай тууштай тэмцэхэд томоохон түлхэц болохыг НҮБ-ын мэргэжилтнүүд онцолж байв.

“Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын үнэлгээний дараах авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт уулзалтаар талууд дэлхийн улс орнуудын авлигын эсрэг бодлого, тогтолцооны дутагдал, хүндрэл бэрхшээл, Монгол Улсын авлигын эсрэг шинэ стратеги гэсэн өргөн сэдвээр санал солилцож цаашид хийх ажлаа тодорхойллоо.

Уг бага хурлыг зохион байгуулснаар Авлигын эсрэг Конвенцийн ахиц дэвшлийг үнэлэх, оролцогч талуудын чадавх, мэдлэгийг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник туслалцааг тодорхойлох, Конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар практик зөвлөмжийг боловсруулах, төрийн байгууллага хоорондын оролцоог бэхжүүлэх, Конвенцод хандах хандлага, сайн засаглал, тогтвортой хөгжлийн төлөөх авлигатай тэмцэх нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх итгэл үнэмшлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц нь бүс нутгийн авлигатай тэмцэх орчныг бэхжүүлэх цогц тогтолцоог бүрдүүлдэг. Монгол Улс энэхүү конвенцод 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, 2006 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр соёрхон баталсан. Түүнчлэн Монгол Улс нь Конвенцийн хэрэгжилтийг үнэлэх механизмын хүрээнд өөрсдийн үнэлгээг амжилттай гүйцэтгэсэн билээ.

Конвенцийн 3-р бүлэг “Гэмт хэрэгт тооцох, хууль сахиулах”, 4-р бүлэг “Олон улсын хамтын ажиллагаа”-ны хэрэгжилтийг анхны үнэлгээний мөчлөгийн эхний жилд гүйцэтгэж 2011 оны наймдугаар сарын 25-ны өдөр тус үнэлгээний тайланг нэгтгэн гаргасан. Цаашлаад 2-р бүлэг “Урьдчилан сэргийлэх”, 5-р бүлэг “Хөрөнгө буцаах”-ийн хэрэгжилтийг үнэлгээний хоёрдугаар мөчлөгийн дөрөвдүгээр жилд гүйцэтгэн тайланг 2022 онд хэрэгжүүлж 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан юм. Конвенцийн хэрэгжилтийг үнэлэх ажиллагааны үр дүн нь авлигын эсрэг техникийн туслалцааны хөтөлбөрийн суурь болдог. Энэхүү ажиллагаа нь мөн улс орнуудад авлигын эсрэг бодлого, тогтолцооны дутагдал, хүндрэл бэрхшээл, техникийн туслалцааны шаардлагыг тодорхойлох боломж олгодог юм.

Бага хурал гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн 2, 3, 4, 5 дугаар бүлгийн үнэлгээг хэлэлцэж, дараагийн арга хэмжээ, алхмыг хэлэлцсэн бол дараагийн өдрүүдэд “Хөрөнгө буцаах тогтолцоо”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах нь” зэрэг сэдвээр ярилцана.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-ylcuin- 2024-03-05 216.38.195.74

#; ?

Avatar

XT1; +mxem; xynui ;? 2024-03-05 216.38.195.74

gltsn#; gstfdj

Avatar

### xynui yumuig, uupuix ni zygeer, CJ xsgyi dr Pepper to CO ,- y seif- xuux ctr bysduin can.;? 2024-03-05 216.38.195.74

ay1 OCi

Avatar

ninaci 2024-03-05 216.38.195.74

#

Avatar

nadet ylcuun XT OC mergejlyin bish Emlgeer operat , energy xsgyi xynui yumii ;? 2024-03-05 216.38.195.74

ninayjC

Avatar

UBCHIN TUSGAX ZOPILGOTOI WRONG GAYS gej oilgoloo, grajni xaalga ebdej, IND baaj xamaajbox grand tygjij, nyysen ard? 2024-03-05 216.38.195.74

ind +drxn xolboo byl;+ dr oyuna bor xyyxeni mungutei bxd box abgyi,Ind+xylgaichfaigaaxolboj
Ind+darxani dr.Shyyrgani Gantulg darxanidt +NAZIM Sheepish trakni joloochni BLGRS areagl PRKLCAn JEEP$10 000 parklcan gazaraa baixgyi, gaidaj byltaj MTVr xymyysuin mashi xylgailji zardag xylgaich gej oilgoloo?dt SF storage MASHINi DOCUMENT,XUBIN YNET ZYILD CUNGAAGYI GEI TRAASHLCAN, MASHiINI NI XULGAILCHAAD, shyyrgani drooj $ 200 ugsun, kovidoor,drOyunaa boxabgyi gej mxtei bildyyjJilj 2 xavirga xygalyylj

Avatar

Нэргүй 2024-03-05 59.153.114.254

АТГ-т нь эрх баригчдын энэ их замбараагүй авилга хулгайтай сайн тэмцэхгүй байна аргагүй байх томилсон хүмүүсийнхээ эсрэг яаж ажиллах вэ дээ

Avatar

Зочин 2024-03-05 66.181.186.152

АТГ ард түмний татварын мөнгөөр тоглож байгаа төрийн тендер нэрээр замхруулдаг, авсан тоног төхөөрөмжүүдээ ашиглахгүйгээр актлаад дараагийн тендер зарлаж байгаа төрийн байгууллагуудын хаагуур нь явдаг юм вэ? Ард түмэн ам дамжин ярьж байхад АТГ нь харж, сонсдоггүй. Ийм АТГ гэж байж болох уу? Ерхийлөгчөө, Ерөнхий сайдаа, Их хурлын даргаа. Энэ үйл ажиллагаа бүх төрийн байгууллагад байгаа. Ийм тодорхой асуудлыг олж мэддэггүй АТГ байх хэрэг бна уу? гэж төрийн гурван өндөрлөгөөс асуумаар бна.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж