Максимализмын загалмайлсан эхийн бидэнд үлдээсэн өв

FASHION

Максимализмын загалмайлсан эхийн бидэнд үлдээсэн өв

Максимализмын загалмайлсан эхийн бидэнд үлдээсэн өв

Максимализмын загалмайлсан эх гэж нэрлэгддэг Айрис Апфел гуравдугаар сарын 1-ний өдөр 102 насандаа таалал төгссөн. Түүний загварын гол үзэл баримтлалыг "Максималист байвал янзтай, минималист байвал уйтгартай" гэсэн үгээр тодорхойлж болно. Энэ үзэл баримтлалынхаа дагуу бүтээсэн өвөрмөц загварууд нь олон хүнд баяр баясгалан, урам зориг авчирсан билээ.

Тэр бол хөгшрөлтийг урлаг болгон хувиргасан нэгэн. Максимализмын загалмайлсан эх тэрээр сүүлчийн мөчөө хүртэл гэрэлтсэн, гялалзсан амьдралаар амьдарчээ. Мөн тэр өөрийгөө "Дэлхийн хамгийн өндөр настай өсвөр насны хүүхэд" гэж тодорхойлсон байдаг.

Айрис Апфел нь хувцасны загвар зохион бүтээхээс гадна дотоод засал чимэглэлчин, жүжигчин мэргэжилтэй байв.

"Би том, зоримог бөгөөд сэтгэл хөдөлгөм зүйлсэд дуртай" гэж тэр хэлсэн удаатай. Альберт Мэйслесийн 2014 онд бүтээсэн "Iris" киноны үеэр хэлсэн энэ үгнээс нь түүний философийг харж болно гэж үздэг. Түүний загварын чиг хандлага нь төгс төгөлдөр байдал, үзэсгэлэн гоог сурталчлах гэхээсээ илүү хувь хүний зан чанар, илэрхийллийг сурталчлахад оршдог.

Түүний инстаграм хаяг хоёр сая гаруй дагагчтай. Инстаграмаас нь харахад тэр өдөр бүр өөр өөр гялалзсан өнгө төрхийг бидэнд харуулжээ. Гэхдээ хэдэн арван жилийн турш түүний хэв маягаас өөрчлөгдөөгүй зүйлс ч бас бий. Энэ бол түүний өөгүй тэгш зассан буурал үс, шүрэн улаан уруул, том гэгчийн нүдний шил.

Тэр бүхний нүдийг хужирлангаа загварын шоуны тэргүүн эгнээнд суух, киноны нээлтэд оролцох, Тавдугаар өргөн чөлөөгөөр дэлгүүр хэсэх дуртай байв.

Апфелын загварын мэдрэмж бүр багаас нь л тогтжээ. Орос гаралтай ээж нь Нью-Йорк хотод загварын дэлгүүр ажиллуулдаг байсан учир Апфел гоёмсог, чамин эд зүйлсээр нүдээ баясгаж өссөн аж. "Ээж минь надад маш их зүйл заасан" гэж тэр ярьсан байдаг. 11 настайдаа тэр гэрийнхээ ойролцоох дэлгүүрүүдээр хэсч, хувцасны элдэв чимэглэл сэлт худалдаж авдаг байжээ. Ийм төрлийн наймаанд тэр хэзээнээсээ дуртай байсан юм.

Апфел урлагийн чиглэлээр коллежид суралцаад, дараа нь "Women’s Wear Daily" сэтгүүлд ажилласан. Тэрээр загварын ертөнцөд олон шинэ содон зүйлийг санаачилжээ. Тухайлбал, жинсэн өмдийг энд дурдаж болох юм. Жинсэн хувцасыг Марлон Брандо, Мэрилин Монро нар анх трэнд болгосон гэж зарим хүн боддог. Гэхдээ Апфел эдгээр Холливудын оддын өмнө гишгэсэн аж. Тэр "Iris" киноны үеэр хэлэхдээ "1940-өөд онд жинсэн өмд өмссөн анхны эмэгтэй хүн би л байсан байх" гэжээ.

Тэр 1948 онд нөхөр Карлтайгаа гэрлэсэн. 67 жил хамт амьдарсны эцэст Карл нас барсан юм. Тэд эртний даавууны хуулбарыг үйлдвэрлэдэг "Old World Weavers" гэх бизнестэй байв. "Old World Weavers"-ын үйлчлүүлэгчдээс дурдвал, урлаг соёлын алдартнуудаар тогтохгүй Цагаан ордны албан тушаалтнууд хүртэл багтана.

Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан гоёл чимэглэлийн эд зүйлсээрээ тэр 2005 онд "Metropolitan Museum of Art"-д шоу зохиож байв. Энэхүү шоунд Жоржио Армани, Карл Лагерфельд нар оролцсон бөгөөд Апфел ч салбартаа нэр хүндээ дуурсгаж чадсан юм. Тэр уулзсан бүхэндээ гайхалтай нөлөө үзүүлж, ид шидийн мэдрэмж төрүүлдэг нэгэн байжээ. 2018 онд тэр "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимж байв.

Түүнчлэн түүний нэрээр нэрлэсэн мөнгөлөг үстэй барбиг хүртэл "Маттел" компани зохион бүтээсэн юм.

Апфел ийн алдартай болсон нь цаг үетэй ч мөн хамааралтай. Учир нь сүүлийн жилүүдэд 92 настай Кармен Делл’Орефис, 95 настай Дафне Селфе зэрэг өндөр настай загвар өмсөгчид энэ салбарт трэнд болсон юм. Тэрээр 91 насандаа "Dazed" сэтгүүлийн нүүрэнд заларсан нь тус сэтгүүлийн рекорд байжээ. Нас ахих тусам түүний нэр хүнд өссөөр, сүүлийн жилүүдэд "H&M", "eBay", "Citroën"-ы сурталчилгаанд хүртэл тоглож байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-06 213.87.160.222

)))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

apt+gay blgrp 2024-03-06 75.166.126.235

kape#1?

Avatar

y; 2024-03-06 75.166.126.235

– ?

Avatar

Нэргүй 2024-03-06 202.179.15.130

100 настай гэхэд дандаа гоё өнгөлөг хувцас өмсөх юмаа янзтай.

Avatar

Нэргүй 2024-03-06 202.131.225.198

харахад л дотор муухайрмаар бөөн хар н**ш лай

Avatar

Нэргүй 2024-03-06 59.153.114.41

Аймаар…..

Avatar

Нэргүй 2024-03-06 24.126.12.103

za ta narch tsagaan bolhod ymar bolhoo haraad avsan bgaa chin aimaar zyydend ormoor geh met ygeer ileren garch bgaa n haragdaj bn!! Gehdee Nas nasnii hymyysiig nas nasandaa bgaagaar n harj hyleej avch niigemshildee ta 2 oo gej heliydaa !!!

Avatar

Зочин 2024-03-06 59.153.114.61

Зүүдэнд ормоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж