Байр суурь: Тэрбум мод хөдөлгөөнд тулгамдсан асуудал олон байна

Байр суурь: Тэрбум мод хөдөлгөөнд тулгамдсан асуудал олон байна

Байр суурь: Тэрбум мод хөдөлгөөнд тулгамдсан асуудал олон байна

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр /2024.03.05/ Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд оролцсон зарим оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

 

ХҮЛЭМЖЭЭС ХЭЭР ТАЛ РУУ ШИЛЖИХ ШИЛЖИЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 УБТ ГАРДЕН ХХК-ИЙН МЕНЕЖЕР Х.БОЛДБААТАР:

 

Манай компаний 2010 онд далд үндэсний хүчирхэг системтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлсэнд модны үйл аж ахуй эрхэлдэг компаниудын хувьд талархан хүлээж авсан. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 жилийн хугацаанд 4.6 сая гаруй мод тарьж ургуулсан байна. Манай компани монголд анх удаа 3200 мкв далд үндэсний системтэй хүлэмжийг байгуулсан.  Хүлэмжийн сөрөг тал энэ хугацаанд бас гарсан. Хүлэмжинд түргэн ургалтта модны ургалт маш сайн байсан. Гэхдээ хүлэмжинд ургасан модыг байгальд суулгахад 60 гаруй хувийн ургалттай байсан. Ойн чуулганы хүрээнд танилцуулсан үр дүнгээр нийт тарьсан модны 92 хувь нь ургасан гэж байна. Энэ дүнд эргэлзэж байна. Бид олон жилийн туршлага дээрээ үндэслээд  модыг хүлэмжинд тарихаас илүүтэй байгальд тарьж ургуулах нь  жилийн дөрвөн улиралд тэр дундаа хаврын улиралд тэсвэртэй байна. Гурваас тавдугаар сард мод тарьдаг, ургуулдаг бүх хүний өмнө бэрхшээл тулгарна. Хаврын хавсарга салхи ганцхан малд нөөлдөг юм биш. Модонд ч нөлөөлнө. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ч  модны ургалтад нөлөөлж байна. Энэ мэтчилэн олон саад бэрхшээл тулгамдаж байна. Нэг үеэ бодвол модны аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдээ төрөөс дэмжиж, татварын буцаан олголт олгох, олон улсын байгуллагаас тавьж байгаа шаардлагыг хангаж байвал зээл, тусламжид хамруулахад анхаарч ажиллаж байна.  Тухайлбал, манай компани 640 сая төгрөгийн зээл авч, парк шинэчлэл хийж, хүлэмжээс хээр тал руу шилжих шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлж, одоогийн байдлаар 30 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж байна.

ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙГАА БОЛОВЧ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ОЛОН БАЙНА

СОЁОЛЖ ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д. ДАВААСҮРЭН:

-Өнгөрсөн хугацаанд хүр бүр мод тарихын ач холбогдлыг бүх нийтэд сурталчилан таниулж, цаашид ч тарьж ургуулахыг зорилго болгож байгаа нь том хэмжээний урам өгч байна. Цаашид энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн бааз суурь нь мод үржүүлгийн аж ахуй. Энэ чиглэлийн аж ахуйг хөгжүүлж, чадавхжуулж байж тэрбум мод хөтөлбөр амжилттай хэрэгжинэ.  Мод үржүүлийн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал жилээс жилд нэмэгдэж байгаа ч удааширалтай байна. Нөгөө талаас шүүмжлэлтэй хандахад хууль, эрх зүйн орчинд дорвитой өөрчлөлт гарч чадаагүй байна.  Ойн тухай хууль асуудал болон   хот суурийн газрын ногоон байгууламж, иргэдийн тав тухтай амьдрах үндсэн асуудал хуулийн зохицуулалт хангалтгүй байна.   Тухайлбал Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хууль 10 гаруй жил яригдаж байгаа ч одоог хүртэл батлагдаагүй байна.  Соёолж компанийн хувьд мод үржүүлгийн салбарт ажиллаад 14 жил болж байна.  Тэрбум хөтөлбөрийн хүрээнд 200 сая ширхэг шилмүүст, навчит модны суулгацыг тариалах амлалт өгсөн. Өнгөрсөн 2022,2023 онд уг зорилтынхоо 20 орчим хувийг хийж хэрэгжүүлээд байна. Шилмүүст болон нарс модны үрсэлгээг амжилттай хийж гурав дахь жил рүүгээ ороод явж байна. Тэрбум мод хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа боловч тулгамдсан асуудал олон байна. Мод үржүүлгийн компаниудад Газрын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Ус ашигласаны тухай хууль, Ажиллах хучин, Нийгмийн даагалын хууль зэрэгт өөрчлөлт оруулах нэн тэргүүний шаардлага бий.  Гаргасан бодлого нь урт хугацаанд хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь чухал. Тэрбум мод тарих итгэл үнэмшил байна. Тиймээс асуудалд шударга хандах зарчимыг баримтлах нь зүйтэй.

ӨМНӨД ТАЛЫНХАА ЦӨЛЖИЛТИЙГ БАГАСГАХЫН ТУЛД ДОРВИТОЙ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Б.ОСОРЖАВ:

Монгол Улсын өргөн уудам газар нутаг үндсэндээ эзгүйрчихлээ. Эүгүйрсэн улсаа эзэнтэй болгоход анхаарч ажиллах ёстой.  Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг анх эхэлсэн цагаас нь миний бие дэмжиж, хамтарч ажилласан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд миний гаргасан санал санаачилга төдийлөн хэрэгжсэнгүй.  Өнөөдрийн чуулганаас дүгнэхэд жаахан юм хийж байгаа юм байна. Гэсэн хэдий ч өмнө талынхаа цөлжилтийг багасгахын тулд дорвитой ажиллахгүй байна.  Дархан, Эрдэнэт, Хөвсгөл гээд хаа саагүй л мод тарьсан талаар ярьж байна. Өмнөговьд болж байгаа цөлжилт, хуурайшилттай холбоотой шороон шуургаа яаж багасгах вэ. Цөлжилтийг бууруулахын тулд тэнд ямар мод яаж тарих вэ гэсэн санал, санаачилгын үүднээс 1000 гаруй километрт ногоон ойн зурвас байгуулах талаар санаачилга гаргасан. Харин энэ санал сайн дэмжлэг авахгүй байна. Үүнийг хэрэгжүүлвэл говийн бүсийн цөлжилт буурна.

УУЛЫН ОЙЖУУЛАЛТ 60 ГАРУЙ ХУВИЙН УРГАЛТТАЙ БАЙНА

УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ДАРГА А.ТӨРТОГТОХ:

Увс аймгийн ойн сангийн дөрвөн сумын 220 мянган га талбайн 96 мянган га талбайг Өндөрхангай сумын Сум дундын ойн анги хариуцан ажилладаг. Тэрбум мод хэрэгжиж эхэлсэн дөрвөн жилийн хугацаанд манай сумын хэмжээнд 70 гаруй га газар уулын ойжуулалтын хүрээнд мод тарьсан. Увс аймгийн хэмжээнд уг хөтөлбөрийн хүрээнд 20 сая мод тарих амлалт өгсөн. Үндэсний хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 165 мянга гаруй мод тарьсан. Манай ойн ангийн хариуцсан сумдын хэмжээнд нийт 67 мянга орчим мод тарьсан үр дүнтэй байна. Сүүлийн жилүүдэд бороо хур ховор байсан учраас уулын ойжуулалт 60 гаруй хувийн ургалттай байна. Учир нь бэлчээрийн мал аж ахуй зонхилдог, хашаа хамгаалалт байхгүйн улмаас ургалтын хувь буурах хандлагатай байна. Тиймээс цаашид тоног төхөөрөмжийг сайжруулах, хашаа хамгаалалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллавал ургалтын хувь хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ. Мод тарих ажил сайн дурын үндсэн дээр ихэвчлэн хэрэгжиж байгаа бол дотоод болон гадаадын санхүүжилтээр тоног төхөөрөмж, хүлэмж нийлүүлсэн. Цаашид аймгийн хэмжээний бүх сумдаа шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-05 66.181.161.74

Ардчилсан социалист хулгайчууд зүгээр цээжээрээ гөвчихсөн эд шүү дээ. Маш чухал ажлаар түрий барин өөрсдийн хулгайг хаацайлах гэсэн үйлдэл. Мод тарих бол үнэндээ тоглоом биш. Ялангуяа энэ чухал ажлаар хэдэн луйварчин хулгайчуудыг хаацайлж байж болохгүй. Бодлого, төлөвлөлт, стратеги гээд олон зүйлийг тооцож хөдөлгөх ажил.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.186.201

Ургасан модныхоо зургийг бусад баримтуудын хамтаар нотолж харуулж мэдээлэх нь зүйтэй. Зүгээр амаар тарьж ургуулсан гээд л болчихдог юм биш. Төрийн ажлыг ингэж амаараа хийхгүй ээ.

Avatar

zochin 2024-03-05 76.130.42.82

Usaa shiidej baij heregjuuleh baih daa.Iran ulsiin uuland amidardag irgediin tsuvraliig uzehed gol usnaasaa yanz buriin hooloi shugamuudaar iish tiish usaa hyalbar argaar sain tatsan haragdah yum, manaid heregjuulmeer sanagsanaa nuuh yun.

Avatar

Хүк төсөл хударлаа 2024-03-05 202.21.108.63

Тэрбум мод устгалд оруулсан үр дүнтэйгээр Хүк ажиллагаа түүхэн онигоо болж үлдлээ. МАН д тэрбум мод тарих хүн байхгүй, харин тэрбум мод х***х хулгайчаар л дүүрэн нам.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.184.35

Навчтай моднуудыг суулгаач ээ!

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.90.105

Монголчууд НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙТЭЙ тул Хот Суурин байгуулж Чадахгүй тул Гадны Сайн Компаниудыг Гадуурхаж , Хөөж, тууж, Дүнцэж эргүүтэх биш зүгээр НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭЖ АВААД ЮМАА ХИЙЛГЭНГЭЭ СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ. Монголчууд өнгөрсөн 2500ад жилийн түүх болоод Сүүлийн Агуу Зуундаа ч ӨӨРСДӨӨ ХОТ БАЙГУУЛСАН ТҮҮХ ТУРШЛАГА ҮГҮЙ ЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.161.210

erdenet bol suuliin 3 jil tsaasan deer l tudul urguulsan..uy ch hiigeegui dee…SODBASTAR aa…SHEBED ochood yzeed l bsan…yadaj 100 ga daa xashaa ch bariagui……ajil ni am tsaas 2 deer bgaa bh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж