Суманд ажиллаж байгаа төрийн албаныхан 40 хувийн нэмэгдэл авна

Суманд ажиллаж байгаа төрийн албаныхан 40 хувийн нэмэгдэл авна

Суманд ажиллаж байгаа төрийн албаныхан 40 хувийн нэмэгдэл авна

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэх бол нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийтдээ 225.2 мянган хүн хамрагдана.

Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцон орон нутгийн нэмэгдэл олгоно.

Мөн орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргаа төрийн үйлчилгээний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Ахмад настны тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэх бол халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 10 хувиар нэмэгдэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 202.9.41.5

УБ-аас 50 км ийн зайтай сумын албан хаагч ,500,1000 ,түүнээс алсад амьдарч байгаа албан хаагч 2 ижил нэмэгдэл авч буй нь шударга бус бна холдох тусам амьжиргааны өртөг нэмэгддэг учир үүнтэй уялдуулж илүү нэмэх хэрэгтэй. Тэгж байж алсад суурисагсад нэмэгдэнэ.

Avatar

n**** 2024-03-05 202.126.89.62

songuuliar onoo awchih gd bdg sumaa tawij bnaa
hdheen tatwar tologchidoo jaahn hongololtond bagtaachihad yaadg bnaa hha

Avatar

багш 2024-03-05 202.131.251.130

Энэ цалин хөлсийг нэмэгдүүлэхээр тооцсон 225,2 мянган төрийн албан хаагч дотор төрийн өмчит их сургуулийн багш, ажилтнууд орсон уу гэдгийг Энхамгалан сайд, Булгантуяа сайдаас асууя.Үүний өмнө цалинг нэмэгдүүлэхэд дээд боловсролын салбарын ажиллагсадын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй.Одоо нэмэхгүй бол энэ салбарыхан нэг л өдөр хариугаа авах байх даа. Уг нь тэд төрийн үйлчилгээний албан хаагч нар юм. Ялгаварлан гадуурхалт гаргаж болохгүй байхаа.

Avatar

Tuka 2024-03-05 202.55.188.89

болиоч

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.186.185

хувийн хэвшил

Avatar

Нэргүй 2024-03-05 174.114.218.139

xotod ajillaj bga TAX-iin tsaling b** nem

Avatar

зочин 2024-03-05 66.181.188.142

Иймэрхүү уян хатан бодлого явуулвал их ашигтай. Алс хол хөдөө нутгийн хүмүүсиын цалин пүнлүүг эрс шийдэмгий нэмж хүмүүсийг хөдөө рүү явах сонирхолтой болгох нь чухал бусуу. Ялангуяа хотоос хөдөө рүү явах нөхцлийг бүрдүүлвэл их саын байна

Avatar

Нэргүй 2024-03-05 103.26.192.43

төсвийн зардал л нэмэгдэхээс ямар ч үр ашиггүй. хөдөө төрийн алба болон төрийн үйлчилгээний хэдэн орлого олдоггүй ажлын байрнаас өөр ажиллах орчингүй байхад хэн тийшээ зүглэхэв дээ. Магадгүй Улаанбаатарын асуудлууд тартагтаа тулвал залхасан нэг нь очиж магадгүй.

Avatar

Нэргүй 2024-03-05 76.220.74.140

Зөв ш дээ. Монгол орны газар нутаг эзэнгүйдэж байна. Хөдөө амьдарч байгаа хүмүүсээ бодлогоор дэмжих хэрэгтэй. Зочин

Avatar

МОНГОЛ 2024-03-05 202.55.188.87

Энэ одоо төрийн албан хаагчын цалин хүртэл сонгуулийн шоу болжээ.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-03-05 124.158.65.14

ахмад настны тэтгэврийг бүгдийг нь адилхан 100 мянгаар нэмж байгаа нь доромжлол шүү. бүгдийг нь адил 10 хувиар нэмэх ёстой шүү. өнөөгийн ийм буруу шийдвэр гаргаж байгаа төр барьж байгаа нэртэй залуучуудад хэлэхэд та нарын замд чинь юм тохиолдохгүй бол бидэнтэй адил нэг л өдөр тэтгэвэрт гарч үхэх өдрөө хүртэлх хугацаанд лааз өшиглөдөг л юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж