Гарольд Южин Эдгертоны хєдєлгєєнт гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Гарольд Южин Эдгертоны хєдєлгєєнт гэрэл зургууд

Гэрэл зургаар шинжлэх ухааныг амилуулагч, инженер Гарольд Южин Эдгертон
нь агшин зуурын хєдєлгєєнийг хальсан буулгах арга барилыг боловсруулсан
нэгэн юм. Тэрээр дэлбэрэлтийн цємєєс 7 миль (11,2 км)-ийн зайд орших
автомат камерын тусламжтайгаар, 10 фут (3 метр) фокальны зайнаас цємийн
бємбєгний дэлбэрэлтийн явцын эхний хэдхэн миллисекундын тєрхийг хальсанд
буулгаж чадсанаараа алдартай. Ингэхдээ тэрээр 100 миллисекунд тутамд
зураг дарж байжээ. Цаг хугацааны тєсєєлєлд ч багтамгvй богинохон хэсэгт
болдог зарим дvр зургийг хальсанд буулгасан Эдгертоны энэ мэт бvтээлvvд
нь одоо дэлхийн єнцєг булан бvр дэхь дvрслэх урлагийн музейг чимдэг
байна. Гарольд Южин Эдгертон нь байгалиас заяасан хоёр нvдээрээ хэн ч
хэзээ ч харж чадахгvй байсан агшнуудын дvр зургийг зургийн хальсанд бий
болгож чадсанаараа агуу хvн юм. Ингээд одоо дэлхий дахинд гайхагдсан
гэрэл зургийн загалмайлсан эцэг болох энэхvv авъяслаг нэгний
харьцуулшгvй зарим бvтээлvvдтэй танилцацгаая.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж