АТГ: Гурванзагал сумын Засаг дарга орлого, зээл, машинаа худал мэдүүлсэн

АТГ: Гурванзагал сумын Засаг дарга орлого, зээл, машинаа худал мэдүүлсэн

АТГ: Гурванзагал сумын Засаг дарга орлого, зээл, машинаа худал мэдүүлсэн
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 290 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Одоогоор ажиллагаанд 309 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.
Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулалгүй томилох зөрчил гаргасан долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай шаардлагыг хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий зургаан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажилласан байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга “Г” нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, зээл, авто тээврийн хэрэгслийг худал мэдүүлсэн нь холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдсон тул түүнд хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Засаг даргад шаардлага хүргүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж