Малайз: "Boeing 777" онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.03.05-нд нийтлэгдсэн

Малайз: "Boeing 777" онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ

Малайз: "Boeing 777" онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ

Малайзын Куала Лумпураас Бээжин рүү нисч явсан “Boeing 777” онгоц сураггүй алга болоод 10 жил өнгөрч байна. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 8-нд 239 зорчигчтой “MH370” нислэг аяллаа эхлүүлээд, цаг орчмын дараа сураггүй болсон. Онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэж, тухайн бүс нутагт эрэл хайгуул хийж байв.

Тэгвэл “Boeing 777” онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх гэж байгаагаа Малайзын Тээврийн яам мэдэгдлээ. Тээврийн яамны сайд Энтони Локи мэдэгдэхдээ "Учир битүүлэг уг ослын шалтгааныг олохын тулд дахин нэг удаа боломжтой бүхнийг хийнэ. Ийм эмгэнэлт явдал дахин давтагдахгүйн төлөө дорвитой өөрчлөлтүүдийг хийсэн ч учир дутагдалтай хэвээр байна" гэжээ.

“MH370” нислэгийн уг осол нь дэлхийн авиа компаниудад тохиолдсон хамгийн нууцлаг хэргийн нэг юм. Хамгийн нууцлаг хэргийг дагалдаад хамгийн томоохон хэмжээний эрэн хайх ажиллагааг явуулсан ч амжилт олоогүй. Онгоц олдоогүй ч боломжит сэжүүрүүд ойролцоох далайгаас хэд хэд олдсон. “Boeing 777”-ийн сэг байж болохуйц сэжүүрүүдийг Африкийн эрэг, Энэтхэгийн далайн арлуудаас олжээ.

АНУ-д төвтэй "Ocean Infinity" компани эрэн хайх ажиллагааны итгэл төрөхүйц шинэ санал гаргажээ. Тус компани өмнө нь онгоцыг эрэн хайх хоёр ч амжилттай оролдлого хийж байв. Малайзын Тээврийн яам "Ocean Infinity" компанийн төлөөлөгчдийг урьж, энэ саналын талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж