Герман: Ажил хаялт дотоод гадаадын нислэг, төмөр замд нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2024.03.05-нд нийтлэгдсэн

Герман: Ажил хаялт дотоод гадаадын нислэг, төмөр замд нөлөөлнө

Герман: Ажил хаялт дотоод гадаадын нислэг, төмөр замд нөлөөлнө

Германы үйлдвэрчний эвлэл цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийн улмаас ажил хаяхыг иргэдэд уриалжээ. Ингэснээр энэ долоо хоногийн гадаад, дотоодын нислэг болон хурдны галт тэрэгний төлөвлөгөөт ажил цуцлагдах төлөвтэй байна. Германы агаарын тээврийн "Lufthansa" компанийн  ажилтнууд болон  төмөр замын оператор “Deutsche Bahn” галт тэрэгний жолооч нарын хэлэлцээр үргэлжилж байна.

Германы галт тэрэгний жолооч нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо “GDL” болон “Ver.di” -гээс  Пүрэв, Баасан гаригт ажил хаяхыг уриалав. "Lufthansa” компаний мэдэгдсэнээр хоёр өдрийн ажил хаялтаар 200 мянга орчим зорчигч хохирол амсах ба мянга гаруй нислэг зогсоно.

"GDL " эвлэл ажилчдын цалинг нэмэхээс гадна, цалингаас хасалгүйгээр  долоо хоногт 35-38 хүртэл ажлын цагийг бууруулахыг уриалж байсан ч "Deutsche Bahn" татгалзсан байна."Ver.di" үйлдвэрчний эвлэл "Lufthansa"-гийн 25 мянган газрын ажилчдын бүртгэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, ачаа тээврийн ажилтнуудын цалинг 12.5 хувь ​​буюу сард дор хаяж 500 евро буюу 542 ам.доллараар нэмэгдүүлэхийг хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж