Цөөн малчнаас 40-45 мянгаар хонь тохиролцож авсан гэв

Цөөн малчнаас 40-45 мянгаар хонь тохиролцож авсан гэв

Цөөн малчнаас 40-45 мянгаар хонь тохиролцож авсан гэв

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж зуданд өртсөн малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр хямдруулан авч байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийг худал бөгөөд ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийн зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага гэдгийг өчигдөр онцолсон. Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комиссын хурлаар ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг дараах хариултыг өгөв.

Тэрбээр, Хөдөө аж ахуйн бирж үндсэндээ зохицуулах үйлчилгээтэй оролцож яваа. Үнийн хувьд худалдан авагч аж ахуйн нэгжүүд болон малчид хоорондоо тохиролцсоны үндсэнд гаргаж байгаа.

Тохиролцохдоо хэд хэдэн зүйлийг харгалзана. Өөрөөр хэлбэл тухайн газраас үйлдвэр хүртэлх зам, цас зудын нөхцөл байдал, малын хоргодлын тооцооллыг аж ахуй нэгжүүд гаргаж байна. Мөн булангийн орнуудад экспорт хийж байгаа малын амьдын дундаж жин 13 орчим килограмм багаа. Тэгэхээр намрын болон одоогийн хонины хооронд зөрүү гарч байгаа учраас гологдож байна гэсэн үг.

Газар дээрээс нь очиж авахдаа хонийг 50-65 мянган төгрөгөөр тооцож авна гэж нэгдсэнээр мэдээлсэн. Харин одоо ажиллаж байгаа аймгуудад үйлдвэрлэгч болон малчин хоорондоо тохироод 40, 45 мянган төгрөгөөр авсан цөөн тохиолдол гарсан.

ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн бирж зохицуулах байдлаар оролцож байна. Үнийн хувьд хоёр тал хоорондоо тохиролцох байдлаар явна. Түүнчлэн малыг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгөөр авах боломжгүй, өндөр эрсдэлтэй гэж үзэж буй учраас Хөдөө аж ахуйн бирж батлан даагчаар орж ирээч гэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу нэг сарын хугацаатай малыг нь аваад нэг сарын дараа төлбөрийг нь барагдуулахаар үйлдвэрлэгч,малчин, бирж гээд гурван талын гэрээ байгуулж хэлцэл хийж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-03-05 66.181.181.127

Чоно борооноор гэж малчдыг ямар ч гарцгүй болгож малы нь үнэгүйдүүлж авч хамгийн арчаагүй арга хэрэглэсэн тэр хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол ХХААН сайд дэд сайд нар ажлаа өгөх хэрэгтэй. Хөгийн новшнуудыг бодохоос уур хүрээд байхын

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 202.179.24.211

Maljid olon zuu myangan maltai baij unjin huuhdiin gazart ganz honini guya ugduguishdee

Avatar

Нэргүй 2024-03-05 59.153.114.254

Ардчилсан нам буруутай болорчулуун болон манай Данх улс орноо хөгжүүлээд найман жил авгайгаа дарах завгүй ажиллаж байна

Avatar

Нэргүй 2024-03-05 139.5.216.73

ХХААХҮЯ-ны сайд манайхтай огт хамааралгүй тийм зүйл болоогүй гээд байсан одоо өөрийнхөн хариуцсан яамны харьяа байгууллагын хийсэн ажил болж таарлаа даа ам ажил нь байнга зөрдөг имйрхүү гаруудыг тэр байх газар нь хаялдаа ЗГ-аа. Нөгөө үхийн ээмэгний тэндэрээ бас зарласан байсан даа хийнэ л гэсэн бол хийдэг Хүчтэй Сайд юмаа. Төрийн мөнгөөр зугаацаж чадаж байна даа худлаа гэвэл энэ холбосоор харна уу . https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914665556

Avatar

Нэргүй 2024-03-05 122.201.23.83

Цаг хатууг далимдуулаад малчдыг дарамтлаж хямд авсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж