Оросын шинэ танк Украинд ашиглахад хэтэрхий үнэтэй

Хуучирсан мэдээ: 2024.03.05-нд нийтлэгдсэн

Оросын шинэ танк Украинд ашиглахад хэтэрхий үнэтэй

Оросын шинэ танк Украинд ашиглахад хэтэрхий үнэтэй

ОХУ "Т-14 Армата" нэртэй шинэ танкаа Украинд ашиглах төлөвгүй байна. Яагаад гэвэл тус танкны систем хэт өндөр өртөгтэй гэдгийг ОХУ-ын төрийн мэдлийн зэвсэг үйлдвэрлэгч "Rostec" компани мэдэгдлээ. "Т-14 Армата" нь одоо байгаа танкуудтай харьцуулахад хамаагүй дэвшилтэт ажиллагаатай боловч Украинд ашиглахад хэт үнэтэй" гэж "Rostec"-ын ерөнхий захирал Сергей Чемезов хэлжээ.

"Т-14 Армата" танкийг 5-9 сая ам.доллараар үнэлэгдэнэ гэж үзэж байна. Энэ нь өдгөө Украинд ашиглаж буй Т-90, Т-80, Т-72 танкуудаас илүү үнэтэй. Эдгээр танкууд дайны талбарт багагүй хохирол амсаад буй. Ерөнхийлөгч Путин Т-90 танкийг дэлхийн хамгийн шилдэг танк гэж сайрхаж байсан ч Украины жижиг дрон, хуягт тээврийн хэрэгслийн цохилтод өртөн, устсан тохиолдол олон.

Армата танк 2015 онд анх ашиглалтад орж байв. Тухайн үедээ шинэ үеийн шинэ танкийг М1 Абрамс, Чэлленжер 2, Ирвэс 2 зэрэг өдгөө Украинд ашиглаж буй НАТО-ийн танкуудтай өрсөлдөнө гэж барууны шинжээчид үзэж байсан.

Хамгийн сүүлийн үеийн зэвсэг хэмээн сурталчилж буй уг танкны 125 мм-ийн их бууг алсаас удирдах боломжтой. Мөн нарийн мэдрэгч, нисгэгчгүй нисэх онгоц, танк эсэргүүцэгч пуужингаас хамгаалах технологи зэргээр тоноглогдсон.

Оросын төрийн хэвлэлүүд өмнө нь Т-14 танкийг Украинд хэдийнэ байршуулсан гэж мэдэгдэж байв. Ингэхдээ фронтын шууд довтолгоонд оролцолгүйгээр алсаас Украины армид цохилт өгсөн жишээнүүдийг дурдаж байжээ. Гэвч Украины Тагнуулын алба эл мэдэгдлийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж