Ерөнхий сайд Австралийн засгийн газрын тусламжийг хүлээн авч, талархал илэрхийллээ

Ерөнхий сайд Австралийн засгийн газрын тусламжийг хүлээн авч, талархал илэрхийллээ

Ерөнхий сайд Австралийн засгийн газрын тусламжийг хүлээн авч, талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Кэйти Смит Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотны түншийн хувьд Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газраас 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан захидлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын гамшгийг даван туулахад зориулж,  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Австралийн Засгийн газар, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.

Түүнчлэн талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.
Тус хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 43.242.242.59

Монгол улсын Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа. Иргэд олонх нь ам сайтай байгаа боловч АН-ын зарим хүмүүс байнга харлуулж гадаад дотоодын хүмүүст муулж ирсэн. Монголд тусламж өгснийг нь хүртэл буруутгаж байх юм. Монгол улсад дайсагнадаг Монгол иргэд их болжээ. тэд гадныхантай нийлж улс орноо самархад бэлэн байна. Монголчууд аа сонор сэрэмжтэй байцгаая

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.91.38

ерөнхий сайд аа хат даа. муу баньд

Avatar

Нэргүй 2024-03-05 103.57.94.46

Монголын Ерөнхий сайд баньд шуумар байсан түүх бий, жишээ нь Чойбалсан чинь Бодоогийнхоо шуумар нь юм гэнэ лээ ! Гэхдээ энд баньд гэдэг үгийг арай ч тийм утгаар хэрэглээгүй байлгүй дээ, гэж найдахаас !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж