"Тэрбум мод" хөдөлгөөнөөр 41.5 сая модыг тарьж, ургуулсан"

"Тэрбум мод" хөдөлгөөнөөр 41.5 сая модыг тарьж, ургуулсан"

"Тэрбум мод" хөдөлгөөнөөр 41.5 сая модыг тарьж, ургуулсан"

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр /2024.03.05/ Төрийн ордонд зохион байгуулж байна.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилтыг ханган хэрэгжүүлнэ. Хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452-т хүрсэн. Мөн 39 зүйлийн мод, сөөгний 12.1 мянган тонн үр, 62.9 сая ширхэг суулгацын нөөцийг бүрдүүлж, нийт 41.5 сая модыг тарьж, ургуулаад байна. Түүнчлэн ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, 2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хамгаалж, ургуулж чадлаа. Мөн 2024 онд 300 гаруй мнган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах ажлыг гүйцэтгэнэ. "Тэрбум мод" хөдөлгөөнийг 10 жил хэрэгжүүлээд зогсох ажил биш. Монголчууд тэрбум тэрбумаар мод тарих ёстой. Энэ ажлыг хойч үе маань үргэлжлүүлнэ" гэдгийг онцолсон юм.

Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг  тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах шаардлагатайг  хэлэв.

Ашиглалтын ойн нөөц бүхий Хойд, Төв, Зүүн бүсэд Ой модны кластер үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын зардлыг үйл ажиллагаанаасаа санхүүжүүлдэг болох зэргийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг сануулав.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ойн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдийн ойн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, ойн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх ёстойг хэлэв.

Мөн ойн салбарын зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олны санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улмаар улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа. 

2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Монгол Улс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж, олон улсын түвшинд олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал 2024 оны наймдугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах юм.

Түүнчлэн 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 101.113.134.178

Уулнаас ургаа мод сугалж аваад хотод тарьсныгаа мод тарьсан гэж хуцна. 1 мод сугалж авах гэж ойр орчны өчнөөн нЛж зулзаган моддыг хугалаад нуугаад газар булчихсан байгаа юм. Битгий мод тарьна гэж ургаа мод ухаж аваад байгаарай эргүү ухна минь

Avatar

Зочин 2024-03-05 66.181.160.11

Нефьт боловсруулах үйлдвэрийн ажилтай танилцаж шавдуулах хэрэгтэй 70 хувьтай гээд эс мэдсэн худлаа яриад байна лээ,

Avatar

Зочин 2024-03-05 66.181.160.11

Арчигааг нь харах хэрэгтэй дээ, суулгаад л хаядаг усалгаа хийхгүй байгааг хянах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2024-03-05 202.126.90.87

Худлаа ярих нь генэнд бичигдсэн юм уу, эмээж ичих булчирхай рь яачихсан юм бол. Бүр цаанаасас, багаасаа тэнэг хулигаан боьохоор л тийм байх даа.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.186.201

Ургасан модныхоо зургийг бусад баримтуудын хамтаар нотолж харуулан мэдээлэх нь зүйтэй. Зүгээр амаар тарьж ургуулсан гээд л болчихдог юм биш. Төрийн ажлыг ингэж амаараа хийхгүй ээ.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-05 122.201.31.157

Цавчаад цавчаад энэ үү, Хүүк ээ?

Avatar

99688588 2024-03-05 213.32.91.173

Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын дарамтаа даруй ЗОГСОО. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. ЯЛТАН чиний дэргэд ЭМЭГТЭЙН амь нас чинийхээс үнэ цэнэтэй лал ар аа. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, буугүй хамгаалагчдын ард нууугдсан бузрын НҮҮРСЧИН жоом. …

Шөнө орой, ажлын бус цагаар, утсаараа хүчирхийлж залгадаг, ордонд иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ лал араа

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.88.143

ЭНЭ НӨХӨР НҮБ-ИЙН ИНДЭР ДЭЭРЭЭС 10 ЖИЛИИЙН ДОТОР НЭГ ТЭРБУМ МОД ТАРИНА ГЭЖ БҮЛТРЭЭД ДАНАЛЗААД БАЙЖ БИЛЭЭ. ЭНЭ ЯНЗААР ЯВБАЛ 50 ЖИЛ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. ОДОО ОЛОН УЛСАД ЮУ ГЭЖ ХЭЛНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2024-03-05 124.158.67.62

Энэ нөхрийг бид мод тариулах гэж сонгосон юм байхдаа зайлуул

Avatar

Нэргүй 2024-03-05 202.179.24.211

hudal unen tarisan 41.5 saya modnosn 40.4 saya modn hatsan mal hun horhoid idegdsen

Avatar

wdqwd 2024-03-05 122.201.20.194

h*** ni bz de. bagtengeriin amand 10 say mod zuvhun ene jil anand buzar tairch haylaa

Avatar

Нэргүй 2024-03-05 43.242.242.59

Юмны үнэ өсөх үгүйг төр мэддэг юм биш. Үйлдвэрлэгчид л мэднэ. тэд ямар үнээр зарахаа өөрсдөө мэднэ. Хүсвэл үнэ яаж ч нэмж болно. Зах зээлийн систем өөрөө ийм тогтолцоотой юм. Социализмын үед төр үнийг мэддэг байлаа . одоо компани мэддэг болсон. уул нь мод тарьж л байвал Монголд хэрэгтэй юм

Avatar

Нэргүй 2024-03-05 202.21.108.68

Ulgeereei urgaj baigaa um baihgui heze ch 45 say geeed tolsin joohon bagtsatai uldeeegerei

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.89.17

Худлаа шүү. Урьд жилүүдэд тарьсан модыг тоолоод явсан шүү

Avatar

Зочин 2024-03-05 66.181.161.35

энэ хүн улс төр хийж гадагш хэсэх л ажилтай өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт мөнгөний ханшний уналт нүүрсний хулгай ба авилга зэргийн талаар ямар нэгэн үйл явуулдаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж