"Amazon"-ы үндэслэгч Жефф Безос нийт хөрөнгийн хэмжээгээрээ Элон Маскийг гүйцэж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорсныг "Bloomberg" Даваа гаригт мэдээллээ. Жефф Безосын хөрөнгийн хэмжээ 200 тэрбум ам.доллар хүрсэн бол Маскийнх 198 тэрбум байна. Элон Маск өнгөрсөн онд 31 тэрбум ам.долларын хөрөнгөө алджээ. Харин Безос 23 тэрбумаар хөрөнгөө өсгөсөн байна.
Даваа гаригт "Тесла" компанийн хувьцаа долоон хувиар унажээ.
Элон Маск 2023 оны тавдугаар сард "LVMH"-ын гүйцэтгэх захирал Бернард Арнолтыг ардаа орхин, дэлхийн хамгийн баян хүн болсон. "LVMH" компани нь "Louis Vuitton", "Dior", "Celine" гэх мэт томоохон брэндийг эзэмшдэг.
Элон Маск, Бернард Арнолт, Жефф Безос гурав сүүлийн хэдэн сарын турш дэлхийн хамгийн баян хүний титмийн төлөө өрсөлдсөн. Компанийн зах зээлийн гүйцэтгэлээс хамааран дэлхийн хамгийн баян хүний цол хэдэн сар тутамд өөрчлөгдсөөр байдаг. Дэлхийн хамгийн баян таван хүний хөрөнгө 2020 оноос хойш пуужингийн хурдаар өсчээ. Тодруулбал, тэдний хөрөнгө 114 хувиар өсч, 869 ам.доллар болсон байна.
Эх сурвалж: CNN
Нэргүй 2024-03-05 213.87.146.135
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-05 202.126.90.37
МОНГОЛЫН ДНБ-ЭЭС 20 ДАХИН ИХ ХӨРӨНГӨТЭЙ. ЯАЛТ Ч ҮГҮЙ МОНГОЛ БОЛ УЛНЫ УЛС ЁООМ
Оноч 2024-03-05 202.5.202.2
Гүй яахав чам шиг хүнд бол тэгж л харагдана. Майкрософт монголоос ийм олон дахин том байж та нар ОФФИС-оо хямдруулаад өгчихөөж гэж би ярьж явлаа. Тэд харин компанийг улс оронтой зүйрлэх нь UNFAIR гэж билээ. Нэг нь бирж дээрх үнэлгээ…нөгөөдөх нь бодит мөнгө байдаг юм. ялгаа нь ердөө л тэр. Чамд ойлгуулах гэж зүйрлэвэл МУ гэхэд газар нутаг, газрын баялаг, байшин сав, зам гүүр, дэд бүтэц гээд бүх юмтай ч эргэлдэж буй мөнгө нь 15 тэрбум доллар. 15 тэрбумыг жил бүр олдог, түүнийг зарцуулж байдаг.
Оноч 2024-03-05 202.5.202.2
Биржийн үнэлгээ гэдэг нь хувьцааны чинь үнэлгээ…компани өсөх төлөвтэй бол хувьцаа нь өсөөд байдаг. Яг бүгдийг нь 1 дор зарвал 100-ний 1-ийг нь бэлэн мөнгө болгож чадна. Тийм учраас 100 тэрбум-тай Билл Гейтс баян уу? 12 тэрбум-тай Жорж Сорос баян уу? гэдэг том асуулт шүү. Соросын мөнгө бэлэн мөнгө эргэлдэж байдаг. Бизнес нь тийм юм.
Оноч 2024-03-05 202.5.202.2
Гэхдээ Билл Гейтс зөв менежемент хийвэл 100 тэрбумын хувьцаагаа эвтэйхэн зараад 10 тэрбумыг шууд бэлэнжүүлж чадна, цаана нь хувьцаагаа унагахгүй л менежемент хийх хэрэгтэй гэх мэт. Зах зээл юмаа.
Оноч 2024-03-05 202.5.202.2
100 тэрбумаас 10 тэрбумыг нь зарна гэсэн үг шүү…үлдэх хувьцааны ханш унаж болохгүй.