АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчиллын эмэгтэйчүүд ямагт бодлогын түвшинд ялгарсаар ирсэн

АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчиллын эмэгтэйчүүд ямагт бодлогын түвшинд ялгарсаар ирсэн

АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Ардчиллын эмэгтэйчүүд ямагт бодлогын түвшинд ялгарсаар ирсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ноос олон чухал ажлыг санаачилан хэрэгжүүлэхийг зорьж “Эмэгтэйчүүдийн долоо хоног” аяныг гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт  Ардчиллын эмэгтэйчүүд хаврын чуулган зохион байгуулсан бөгөөд тус чуулганд Монгол Улсын 21 аймаг 330 сум, дүүрэг хороодын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 1000 гаруй эмэгтэй хүрэлцэн ирж, оролцсон юм. Энэхүү чуулганыг нээж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалангийн хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

 

Өргөн уудам Монгол Улсын минь өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Ардчиллын эмэгтэйчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье ээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн долоо хоног”-ийг гуравдугаар сарын 1-нээс 8-ны хооронд зарласан. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн ба нийгэм, гэр бүл, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлэхийг зорьж байна.

Өнөөдөр Монголчууд бидний амьдрал хүнд байна. Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, малчин зон олон маань цас зуданд нэрвэгдэж амьдралын баталгаа, өмч хөрөнгөнөөсөө хагацаж байна. 1999 оны туулай, 2000 оны луу жилийг дамнасан их зуднаар 13 аймгийн 158 суманд нийт 2.6 сая мал үрэгдсэн гэдэг. Энэхүү зуднаар малаа алдсан олон малчид хот суурин газар бараадаж, Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл эхэлсэн билээ. 2009-2010 оны зуд манай орны 19 аймгийн 198 сумыг хамарч, малчид 8.1 сая малаа алдсан алджээ. Тэгвэл энэ жил 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд орж, 2.1 сая мал хорогдсон гэсэн албан ёсны мэдээ байна. Эрх баригчид хорогдол, хохирлын мэдээллийг нуун дарагдуулж байх магадлалтай тул бид сум орон нутгаас мэдээлэл цуглуулж эхлээд байна.

Ардчилсан нам бол Монголын ард түмний чин хүсэл зоригийг илэрхийлэх зорилгоор Монгол түмнээс төрөн гарсан нам. Тийм ч учраас бид үеийн үед иргэдийнхээ дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалан тэмцэж ирсэн билээ. Энэ удаад ч мөн адил Ардчилсан намын гишүүд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж буй малчдынхаа зовлон жаргалыг хуваалцан, малчидтайгаа хамт байгаа билээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан "Малчдадаа туслая" аянд Ардчилсан намын бүхий л бүтцийн байгууллагууд санал нэгтэйгээр нэгдэж өдгөө манай аян "Амь нэгтэй монголчууд" нэртэйгээр өргөжин тэлээд байна. Одоогоор тус аянд Ардчилсан намын бүхий л анхан, дунд шатны нэгжүүд нэгдэж, улс орон даяар тусламж түгээхийг хичээн ажиллаж байгаа. Учир нь Ардчилсан нам бол монголчуудтайгаа амь нэгтэй нам. Энэ ташрамд зуд турхантай галын шугам дээр тэмцэж байгаа малчид, сум, аймгийн засаг дарга нар та бүхэндээ талархал илэрхийлэн мэхийн ёслоё!

Улс орон даяар нөхцөл байдал хүнд байгаа хэдий боловч Эмэгтэйчүүдийн 7 хоног арга хэмжээг зайлшгүй зохион байгуулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн билээ. Учир нь энэхүү арга хэмжээ нь баярын арга хэмжээ биш юм. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ардчиллын эмэгтэйчүүд бид өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг илэрхийлэх нь нэн чухал байгаа юм. Өнөөдөр Монголчууд бид амьсгалах агаар, амьдрах орчин битгий хэл амьд явах эрхгүй болжээ. Зуданд малаа алдахгүйн тулд өдөр шөнөгүй тэмцэж буй эмэгтэй, хатгалгаа авсан хүүхдээ асраад эмнэлгийн коридорт хэвтэж буй ээж, үнийн өсөлтийн улмаас хоногийн талхныхаа мөнгөнд санаа зовниж буй эзэгтэй, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө хүчин зүтгэж буй ардчиллын эмэгтэйчүүд бид бүхний зовлон нэг, жаргал нэг билээ.

Ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын гол хохирогчид нь эмэгтэйчүүд. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжгүй байдлын гол хохирогчид нь эмэгтэйчүүд. Авилгал, хулгай, төрийн дарамтын гол хохирогчид нь мөн л ачааны хүндийг үүрч ирсэн эмэгтэйчүүд та бид.

Тийм ч учраас Эмэгтэйчүүдийн 7 хоногийн хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос монголын эмэгтэйчүүдээ сонсох "Залгаарай, сонсъё" аяныг эхлүүлээд байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын баг "Залгаарай, сонсъё" аяны хүрээнд 75101206 дугаараар эмэгтэйчүүдийнхээ санал сэтгэгдлийг нээлттэй хүлээн авч байгаа. Ингэснээр эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг тодорхойлж, бодлого арга хэмжээндээ тусгаж ажиллахыг зорьж байна.

Учир нь Ардчилсан нам бол хүүхдэд ээлтэй нам. Ардчилсан нам бол эмэгтэйчүүдэд ээлтэй нам. Ардчилсан нам бол гэр бүлд ээлтэй нам билээ. Бид Монголын хүн амын өсөлтийг дэмжих, баялгийн тэгш хуваарилалтыг дэмжих зорилгоор Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг санаачилж байсан. Бид гэр бүлийн таатай амьдрах орчин, орон байрны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 40,000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Бид боловсролын салбарт хөрөнгө оруулдаг, эрүүл мэндийн салбартаа анхаардаг. Бид ямагт гэр бүл, хүүхэд, залуус, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого боловсруулж ирсэн байдаг. Энэ уламжлалаа хадгалан улам сайжруулахын тулд өнөөдөр та бид хуран чуулж байна.

Тэгвэл өнөөдөр Монголын эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байна вэ? Бид хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж байна. 2006 онд ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд тэгш 64 хувьтай байсан бол өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд маш том хүйсийн ялгаа гарчээ. 2022 оны баримтаар ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 2 эмэгтэй тутмын 1 нь л албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа буюу ажиллах хүчний оролцооны түвшин ердөө 50 хувь болсон байна. Харин эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт 66 хувьтай байгаа буюу 3 эрэгтэй тутмын 2 нь ажил хийж байна. Эрх тэгш байсан энэ үзүүлэлт яагаад ийнхүү буурав? Сургууль цэцэрлэгийн хүртээмж хомс, эрүүл мэндийн үйлчилгээ муу байгаа учраас эмэгтэйчүүд арга буюу гэртээ сууж, хүүхдээ харах сонголтыг хийж байна. Бага насны хүүхэд харах, өндөр настай ээж ааваа асрах, гэр орны ажлаа амжуулах тэр бүх ачаалал, хөлсгүй хөдөлмөр эмэгтэйчүүд та бидний нуруунд байна. Албан ёсны ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа эмэгтэй бие даасан орлогогүй, эдийн засгийн эрх мэдэлгүй болох буюу хамт олон, нийгмийн нөлөөлөл багатай болно. Энэ бүхэн эргээд та бидний улс төрийн оролцоо, улс төрийн эрх мэдлийг хумиж эхэлнэ.

Тэгвэл өмчлөх эрхийн хувьд ч тэр, нөхцөл байдал сайнгүй байгаа. Сүүлийн жилүүдэд явагдсан эдийн засгийн эрх мэдлийн хуваарилалт, төвлөрөл ч мөн адил эмэгтэйчүүдийн нийгэм дэх нөлөөллийг багасгаж байна. Өнөөдөр Топ 100 аж ахуйн нэгжийн удирдлага, эздийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байгаа. Улс төрөөс, улсын төсвөөс, эрх баригч улс төрийн намаас хараат болсон Монгол Улсын эдийн засагт эмэгтэйчүүдийн нөлөөлөл улам багасч байна. Өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэлд Монголын эмэгтэйчүүд ялагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө Улсын аудитын газраас УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээг баталсныг харвал нэг нэр дэвшигч тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зардал мөнгө гаргахаар байна. Энэ их мөнгөний өрсөлдөөнд эмэгтэйчүүд та бид хүчин мөхөсдөхгүйн тулд хүчээ нэгтгэх шаардлагатай байгаа учраас Эмэгтэйчүүдийн 7 хоногийн хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих санг нээснээ зарлаж, олон нийтээс мөнгө босгохыг зорьж байна. Учир нь бид илүү шударгаар, илүү ухаалгаар улс төрд өрсөлдөх хэрэгтэй байна.

Учир нь ардчиллын эмэгтэйчүүд бид бүхэн ямагт бодлогын түвшинд ялгарсаар ирсэн. Ардчиллын эмэгтэйчүүд илүү бүтээлч байдгийг, ардчиллын эмэгтэйчүүд илүү бие даасан байдгийг, ардчиллын эмэгтэйчүүд илүү сэтгэлтэй байдгийг монголын ард түмэн мэднэ. Бид эрх чөлөөний төлөө тэмцдэг, шударга ёсны төлөө босдог, бодлого шийдвэрээ уралдуулдаг, гарц шийдэл олдог ардчиллаар овоглодог, ардчиллын гэх тодотголтой хамт олон билээ. Энэхүү ялгарлаа дахин нэг удаа харуулах цаг ирлээ, бүсгүйчүүд ээ.

Энэ дашрамд хэлэхэд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үндсэн тэмцлүүд гуравдугаар сарын эхний өдрүүдэд өрнөсөн түүхтэй.1990 оны гуравдугаар сары 07-ний өдөр анх өлсгөлөн зарласан бол гуравдугаар сарын 08-ны өдөр  уг тэмцэл хамгийн хурц хэлбэртээ шилжсэн. Улмаар гуравдугаар сарын 09-ний өдөр МАН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Ардчилсан хувьсгал ялалт байгуулсан байдаг. АЭХ-ноос зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн долоо хоногийн хүрээнд энэ бүх түүхийг эргэн сануулж, бид ямар нийгмийн хүсч мөрөөдөж энэ бүхнийг эхлүүлсэн гэдгийг дахин нэг сануулахын зорьж байна. Учир нь 34 жилийн өмнө байгуулахыг хүссэн нийгмийн дүр зураг, мөрөөдөл өдрөөс өдөрт бүдгэрч байна. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм алсарсаар байна. Хүний эрх, эрх чөлөө хумигдаж байна. Монголын ардчилал мохож байна. Ардчиллаа аврахын тулд, мөрөөдлөө буцааж авахын тулд, эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд эмэгтэйчүүд та бид дуу хоолойгоо нэгтгэн тэмцэх цаг ирлээ. Энэ бол зөвхөн Ардчилсан намын эрх ашиг биш, энэ бол монгол түмний үндэсний нийтлэг эрх шиг юм.

Бид их хатдын уламжлалтай, баялаг арвин түүхтэй, бахархалт үндэстний үр сад билээ. Нэгэн цагт төр улсаа төвнүүлэхээр мордсон Мандухай лугаа адил монголын эмэгтэйчүүд, ардчиллын эмэгтэйчүүд та бүхэн минь босцгоо, сэрцгээ.

Эх орноо хөгжүүлэх их үйлст тань амжилт хүсье! Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эрдэмтэн 2024-03-05 202.131.251.130

энэ хүүхэн юу ч мэдэхгүй байж их тэнэгтэх юм даа. энэ хүүхний дэргэд ааш муутай, хөгшин ч гэсэн Б. Дэлгэрмаа хамаагүй дээр.энэ новшыг хурдан зайлуул.

Avatar

Зэнээ 2024-03-05 66.181.185.39

энэ авгайгаар хэнийг алуулах захиалга өгч байгаа юм бэ? бас нэг хүн цааш харуулах ньдээ!!!! ингэдэг л улсдаа. түрүүч илэрээгүй байхад дараагийн адалага гарах нь.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-05 103.57.95.173

Босцгоо,сэрцгээ – юун ч хоосон сүржин …юм!

Avatar

Л 2024-03-05 66.181.191.134

танай намын туваан галиндэв нар цас зуднаар далимдуулж өөрийн тавьсан өр зээлийг төлүүлэх оролдлого хийж байсан. тэгэхээр танай намаас явуулж буй аливаа ажил цөм худал. цаана нь заавал далд хар санаа буй. та нар битгий горьд

Avatar

Нэргүй 2024-03-05 103.26.95.170

ЖАРГАЛАНД АМЖИЛТ! МАН-ЫГ А Л А А Д ӨГӨӨРЭЙ!!! ЗОРИГТОЙ, МЭРГЭЖЛИЙН, ЁС ЗҮЙТЭЙ, ШУЛУУН ШУДАРГА, ТООЦООТОЙ БАЙГААРАЙ. ЧИ ЧАДНА!!!

Avatar

Зсссссс 2024-03-05 202.126.90.106

хулгайчийн охин шударга байх уу. гени 50% гүйж л яваа. шинжлэх ухаан нотолчиисон

Avatar

Нэргүй 2024-03-05 202.179.11.230

Bitgii hudlaa zal. Uurhaid l erchuud olon baih. Busad gazar ochood uzeerei talaas iluu ni emegtei baigaa.

Avatar

Нэргүй 2024-03-05 43.242.242.59

Луйварчдын эхнэр охид нийлээд ийм нэртэй байгууллага байгуулсан. Энэ нь улс оронд ямар ч ашиггүй гагцхүү АН-д үйлчлэх зорилготой бололтой. Хүүхнүүд гэр орноо төвхнүүлэх, үр хүүхдээ өсгөхөө л бодох ёстой байтал одооны эмэгтэйчүүд бүл бүл байгуулахгүй улс төржөөд намчирхаад явдаг болжээ. Энэ бол муугийн цондон

Avatar

Зочин 2024-03-05 202.126.91.123

Фортуна Батбаярын охин тэнгэр заяат их дээдэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж