Calvin Klein -ы шинэ найз залуу

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Calvin Klein -ы шинэ найз залуу

Загварын ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг, нэртэй брэндүүдийн нэг болох Calvin Klein-ы үүсгэн байгуулагч Calvin Klein хэт залуухан найз залуутай болсон тухай хэвлэлүүдээр шуугиж байна. Түүний шинэ найз залуу Nick Gruber нь одоо дөнгөж 20 нас хүрч байгаа өнгөрсөн жил ахлах сургуулиа төгссөн аж.

Өдгөө 69 настай нэрт загвар зохион бүтээгч шинэхэн наз залуугаа дотуур хувцасны сурталчилгааны нүүр царайгаар сонгоод байгаа ба сүүлийн үед цацагдаж байгаа сурталчилгааны хуудсан дээр түүний зураг л байдаг болжээ.

Энэ нь загварынхны төдийгүй үргэлж сенсаац дэгдээж байдаг хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд ороод байгаа ба тэдний насны хэт зөрүүтэй харилцаа хэрхэн өрнөж, хэдий хугацаа үргэлжлэх талаар өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлцгээж байна.

Н.Наран

Nick Gruber-ын гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж