Стив Сэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээг удирдана

Парисын олимп-2024

Стив Сэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээг удирдана

Стив Сэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээг удирдана

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг олимпийн эрхийн тэмцээнүүд болон Ази тивийн аварга хүлээж байна. Парисын олимпийн эрх олгох эхний тэмцээн Хонг Конгт дөрөвдүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд болно. Үүнээс өмнө Ази тивийн аварга гуравдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Сингапурт болно.

Тэгвэл эдгээр тэмцээнүүдэд Монголын багийг канад мэргэжилтэн Стив Сэр удирдахаар болжээ. Өдгөө 41 настай түүний хувьд Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч байсан бөгөөд өнгөрсөн 3х3 сагсан бөмбөгийн улирлаас эхлэн давхар дасгалжуулагчийн албыг хаших болсон юм.

Түүний удирдлага дор Улаанбаатар ММС Энержи баг Шанхайн мастерст түрүүлж түүхэн амжилтаа үзүүлсэн билээ. Харамсалтай нь, Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын чансаа унаж, топ арав дотор байсан Улаанбаатар ММС Энержи клуб аравдугаар байр хүртэл, Сансар ММС Энержи клуб 22 дугаар байр хүртэл тус тус чансаа буурсан билээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эхний даваа нь Азийн аварга. Одоогоор бүрэлдэхүүн тодорхой бус байгаа ч өнгөрсөн жилийн аварга болсон бүрэлдэхүүн дахин оролцоно гэж сагсан бөмбөг сонирхогчид үзэж байна. Багийн гол хүн Э.Дөлгөөн саяхан Солонгост шагайны бэртлээ эмчлүүлсэн бол Д.Дэлгэрнямын бугуйны зовиур одоог хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Харин А.Ананд, О.Энхбаатар нарын тухайд бэртлээсээ эргэн ирсэн сайн мэдээтэй.

Өнгөрсөн жил Монголын шигшээ Азийн аваргад түрүүлэхэд гавьяат дасгалжуулагч С.Тулга удирдаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 139.5.218.204

124.158.66.177 минь чи битгий балайт Стивд чи л хайртай юм биз, бүх монголчуудыг төлөөлж хэлэх эрхийг хэн чамд олгов. Тулга монголын онцлогт тохирсон аргаар тамирчдаа бэлтгэсний хүчинд 3Х3 2023 онд Азийн аварга болж чадсан Стивын оролцоо тэнд байгаагүй. Стив чинь монголд олдохгүй гоц тамирчин ч бус, тийм сайн дасгалжуулагчийн арга барилтай гэдэг нь тодроогүй байтал юунд худал магтана вэ? Монголдоо бол Тулга чинь өөрийн арга барилтай, тооцоотой тархитай хүн. Тамын тогооны үлгэр энд одоо гарлаа.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

)))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 124.158.66.177

Үнэхээр сайхан, уран ГОЁ тоглодог Стив Сэр танд монголчууд аймаар хайртай шүү. Үнэндээ Стив -ын буянаар Шанхайд түрүүлсэн шүү. Сайхан ч залуу юм. Гавъяат дасгалжуулагч цолоо өгчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-03-05 202.55.188.119

ТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧИД АТААРХСАНДАА АЖЛААС НЬ ХОЛДУУЛСАН. ТУЛГА Л БИШ БОЛ ӨӨР ХЭН Ч ЯАХАВ ГЭЖ БОДЖЭЭ. НААД ЦАГААЧИД ЧИНЬ МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТОГЛОЛТЫН ОНЦЛОГО ДАВУУ ТАЛ ГЭХ ЮМ ЮУ Ч БХГҮЙ. БУСДЫН АДИЛААР Л ТОГЛОНО. ОЛИМПИД МАНАЙ БАГ ЯМАР Ч АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ОДООНООС Л ВАНГА ШИГ ТААЧИХАЖ БОЛНО ДӨӨ! К КК

Avatar

Сандаг 2024-03-05 59.153.115.196

нодлин Стив Дэлхийн аваргад очоод Монголын шигшээг шал арчуулаад ирсэн.
Түүнтэй хариуцлага тооцохын оронд Олимптой жил дахин томилсон нь ноцтой алдаа шүү

Avatar

зочин 2024-03-05 203.91.115.244

Гавьяат дасгалжуулагчдаа өгч болдоггүй юм уу, тамын тогооны үлгэр юмаа

Avatar

Нэргүй 2024-03-05 202.179.2.18

Ulaanbaatar bag 10-r bairand bgaa l daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж