Стив Сэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээг удирдана

Хуучирсан мэдээ: 2024.03.05-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Стив Сэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээг удирдана

Стив Сэр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээг удирдана

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг олимпийн эрхийн тэмцээнүүд болон Ази тивийн аварга хүлээж байна. Парисын олимпийн эрх олгох эхний тэмцээн Хонг Конгт дөрөвдүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд болно. Үүнээс өмнө Ази тивийн аварга гуравдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Сингапурт болно.

Тэгвэл эдгээр тэмцээнүүдэд Монголын багийг канад мэргэжилтэн Стив Сэр удирдахаар болжээ. Өдгөө 41 настай түүний хувьд Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч байсан бөгөөд өнгөрсөн 3х3 сагсан бөмбөгийн улирлаас эхлэн давхар дасгалжуулагчийн албыг хаших болсон юм.

Түүний удирдлага дор Улаанбаатар ММС Энержи баг Шанхайн мастерст түрүүлж түүхэн амжилтаа үзүүлсэн билээ. Харамсалтай нь, Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багуудын чансаа унаж, топ арав дотор байсан Улаанбаатар ММС Энержи клуб аравдугаар байр хүртэл, Сансар ММС Энержи клуб 22 дугаар байр хүртэл тус тус чансаа буурсан билээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн эхний даваа нь Азийн аварга. Одоогоор бүрэлдэхүүн тодорхой бус байгаа ч өнгөрсөн жилийн аварга болсон бүрэлдэхүүн дахин оролцоно гэж сагсан бөмбөг сонирхогчид үзэж байна. Багийн гол хүн Э.Дөлгөөн саяхан Солонгост шагайны бэртлээ эмчлүүлсэн бол Д.Дэлгэрнямын бугуйны зовиур одоог хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Харин А.Ананд, О.Энхбаатар нарын тухайд бэртлээсээ эргэн ирсэн сайн мэдээтэй.

Өнгөрсөн жил Монголын шигшээ Азийн аваргад түрүүлэхэд гавьяат дасгалжуулагч С.Тулга удирдаж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж