Навальныйн үхлийг шалгахыг 43 улс уриалав

Навальныйн үхлийг шалгахыг 43 улс уриалав

Навальныйн үхлийг шалгахыг 43 улс уриалав

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан. Улмаар түүний оршуулах ёслол өнгөрсөн амралтын өдөр болсон билээ.

Тэгвэл Алексей Навальныйн гэнэтийн үхлийг шалгаж, олон улсын хэмжээнд мөрдөн байцаалт явуулахыг дэлхийн 43 улс шаардаж байна. Энэхүү шаардлагыг Европын холбооны Элч төлөөлөгчийн зүгээс гишүүн 27 орноо төлөөлж Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлжээ. Гишүүн 27 орноос гадна АНУ, Их Британи, Украин тэргүүтэй 16 орон багтаж байна.

Тэдний хамтарсан мэдэгдэлд "Бид ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйн үхэлд маш их эгдүүцэж байна. Үүний хариуцлагыг ерөнхийлөгч Путин болон Оросын эрх баригчид хүлээх ёстой. Олон улсын бие даасан бөгөөд ил тод мөрдөн байцаалт явуулахыг ОХУ хүлээн зөвшөөрөх ёстой" гэжээ.

Москва өмнө нь Навальныйн үхэлд холбоотой гэх мэдээллийг үгүйсгэж, олон улсын мөрдөн байцаалт явуулахаас татгалзсан.

Алексей Навальный 300 гаруй хоногийг шоронд өнгөрүүлсний эцэст хоёрдугаар сарын 16-нд нас барсан билээ. Түүнийг хоригдол солилцоогоор суллах хэлэлцээ эцсийн шатанд явж байх үетэй зэрэгцэн Навальный амиа алджээ.

Эх сурвалж: SEMAFOR
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-05 122.201.19.4

ОРОС УРВАГЧАА УСТГАЖ БАЙХАД МОНГОЛ УРВАГЧАА САЙДЫН СУУДАЛД СУУЛГААД БАЙДАГ. ХҮРЭЛБААТАР БОЛ ЮУН САЙД ВЭ ? ЦАГААН ХЭРЭМНИЙ ЦААНА ШАВАР ТАГЗАНД ХЭВТЭЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН.

Avatar

зочин 2024-03-05 202.9.46.241

нэргүй өмхийрсөн хар хятад шээс Монгол болж жүжихээ болиорой өмхий ханхлуулсан золбин хятадын орхидосоо Монголоос зайлаарай.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.179.28

ene 43ni uls tuslamjiin baraa avah gej baisan humuusiin toloo duugargui

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 185.220.101.149

алчаад хорыг нь гаргах гэж 20 хоног нуугаад аргагүйн эрхэнд өгсөн дөө. германууд бол ямар хороор хордуулсан байна дор нь илрүүлнэ дээ. цогцосыг нь өгөхгүй л дээ гэхдээ

Avatar

Нэргүй 2024-03-05 185.220.101.149

Оросууд хүний амийг бол хулгана алсан чинээ тоохгүй дээ хаана хүний амь үнэгүй байна оросод байнаа гэж

Avatar

Нэргүй 2024-03-05 124.158.65.238

ДЭЛХИЙГ ПУТИНЫ ЭСРЭГ ХАНДУУЛАХ ГЭЖ УКРАЙНЧУУД АЛСАН БАЙНА

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.181.157

Оросын чангын чанга шоронд ороод хvн алчихдаг Украйнууд чанга эрчvvд юм даа тэгвэл, эсрэгээрээ оросууд vнэн арчаагvй юм. Хээл хахууль аваад л Украйнуудыг оруулчихсан байх тээ. Тэгээд Пу ах vнэнийг нь хэлээд шууд шарилийг нь ар гэрт нь егчихгvй, еерее алчихсан юм шиг гелелзеед л тээ

Avatar

Монгол 2024-03-05 122.201.31.90

Навальныйн асуудал Монголд ямар ч падгүй, энэ сэдвээр солиоролоо боль.иХэнд ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-03-05 103.212.119.73

Харин Газын зурваст Изральчуудад алуулсан 30 мянган энгийн иргэдийн үхлийн шалтгааныг хэн шалгах вэ.. Нэг урвагчийн амь 30 мянган палестинчуудын аминаас үнэтэй гэж үү

Avatar

Зочин 2024-03-05 59.153.113.55

Монгол хэзээ Навальный шиг хүн төрөх бол

Avatar

Нэргүй 2024-03-05 202.131.245.243

Байгаа шүү дээ. Язганалдаж байхад.

Avatar

зочин 2024-03-05 192.82.66.30

хоорондоо байлдаж ашиг олох гэсэн улс төрчдийн бөөн далим хэн нэгэн хүн үхлээ гээд бусдын амьдралд ямар ч нөлөөгүй л дээ

Avatar

Иргэн 2024-03-05 66.181.176.208

За тийм л үнэнийг тодруулах хүсэлтэй юм бол шалгахыг эсэргүүцэж байгаа орнуудын тоог бас гаргачихаач. Танай сайтын сэтгүүлчид гэж яасан ч завтай хүмүүс байдаг юм бэ??? Барууны санхүүжилт нь яасан ч дуусдаггүй юм бэ???

Avatar

Зочин 2024-03-05 202.126.90.50

Ямарч хүний үхлийн шалтгааныг тодруулах нь ердөө л хүмүүний ёс шдэ Тэнд баруун зүүн ямар хамаа байнаа малаа

Avatar

Нэргүй 2024-03-05 202.131.245.243

Файзерын 5 тун шаалгачихсан юм чинь тромбозоор үхэлгүй яах юм бэ?

Avatar

Нэргүй 2024-03-05 202.21.108.63

Укрын тагнуулын дарга , зартай алан хядагч Буданов Навалный үхлийг хэлчихсэн ш дээ, Навалныйг Оросууд биш цусны өтгөрөлөөс зүрх нь зогссон байна гэдгийг илчилсэн. Үнэндээ Баруунд файзер вакцин удаа дараа шахуулсан гай, баруун л алчихсан юм билээ шд.

Avatar

зочин 2024-03-05 66.181.166.196

Тэрийг нь тэгээд албан ёсоор шалгаад баталгаажуулаад зарлачихаач л гээд байгаа юм биш үү, яасан нь мэдэгдэхгүй байгаад байхаар асуудал дагуулна биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж