“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн дата мэдээллийг нийслэлд шилжүүлэх хэлэлцээр хийж байна

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн дата мэдээллийг нийслэлд шилжүүлэх хэлэлцээр хийж байна

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн дата мэдээллийг нийслэлд шилжүүлэх хэлэлцээр хийж байна
Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэх асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийлээ.
Уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан юм. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-нд болж, “Улаанбаатар смарт карт” ХХК-аас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

)))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-05 103.212.119.73

Энэ бол өмнөх хотын дарга нарын тарьсан балаг. Энэ Солонгос компани нь 10 жил Монголын талд тайлангаа гаргаж өгдөггүй, өдөрт хэдэн хүн картаар зорчиж буй, хэдэн төгрөгний орлого орсон г.м. мэдээллийг Монголын талд өгөлгүй 10 жил болжээ. Яагаад гэвэл, Солонгос компани учраас Монголын хуульд журамд захирагдахгуй гэнэ. Ийм л балай гэрээг сүүлийн 10 жилд хотын даргаар ажиллаж байсан нөхөд хийж. Харин энэ алдааг засах гэж шинэ хотын дарга Нямбөаатар хүчин чармайлт гаргаж байгаа юм байна гэж ойлголоо

Avatar

Нэргүй 2024-03-05 122.201.31.157

Энэ ямар гээч хүний бизнес байв? Эцсийн өмчлөгч нь хэн бэ? Манай хулгайчуулаас л цохиж яваа даа.

Avatar

зочин 2024-03-05 192.82.66.30

Хятадуудад иргэдийн мэдээллээ алдсан юм байна даа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж