АН: Татварыг бууруулж, бизнес дэх төрийн оролцоог эрс багасна

Хуучирсан мэдээ: 2024.03.05-нд нийтлэгдсэн

АН: Татварыг бууруулж, бизнес дэх төрийн оролцоог эрс багасна

АН: Татварыг бууруулж, бизнес дэх төрийн оролцоог эрс багасна

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа өнөөдөр /2024.03.05/ хүргүүллээ.


Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогт:

-Манай нам төрийн бус байгууллага, холбоод, төрийн институциас олон санал хүлээн авч байгаа. Одоогоор эдгээр саналыг нь боловсруулж, гурав дахь шатандаа явж байна. Бид уламжлалт маягаар явмааргүй байна. Тэгвэл Монголын эдийн засгийн өсөлт, ажил хийж байгаа иргэд нь халамж авч байгаа хүнээсээ илүү гарахаар байгаа энэ нөхцөлд эдийн засгийн тэлэлт хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Энэ асуудал зогсонги байдалд орсон нь үнэн. Энэ өөрчлөлтийг найман жилийн дараа хийж, Ардчилсан нам олонх болох байх гэсэн итгэлтэй байгаа.

Тэр үүднээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр болох хэмжээнд зорилтуудаа дэвшүүлж байна. Бид 1996 онд олонх болж, хийсэн өөрчлөлт эдийн засгийг зах зээл рүү шилжүүлсэн.

Өнгөрсөн 2004-2008 оны эдийн засгийн өсөлт болон 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын эдийн засгийн том тэлэлт явсаар байгаад өнөөгийн өсөлтийг авч ирж байна. Заавал шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Уламжлалт аргаар явахад маш хүнд учраас Ардчилсан намаас зарчмын шинэ бодлогыг тавина. Татварын хувьд маш бага хэмжээтэй болгон бууруулж, бизнес дэх төрийн оролцоог эрс багасна. Бизнесийн байгууллагын хийж чадаж байгаа ажлыг төр хийхгүй. Зөвхөн бизнесийн байгууллагын анхны хөрөнгө оруулалт  болон урт хугацаанд ашгаа нөхөх үүднээс аж ахуйн нэгж оролцоход хүнд байгаа тэр салбар, үндэсний аюулгүй байдалдтай холбоотой салбаруудад төр оролцоно. Мөн жижиг эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтгүй бол босохгүй. Тэгэхээр бидэнд зээл болон гадаадын хөрөнгө оруулалт гэсэн хоёр сонголт бий. Бид зээлийн хүүг багасгаж, хэмжээг нь уртасгаж, арилжааны бус хөрөнгө оруулалтын зээлийг бий болгоно. МҮХАҮТ-аас маш том хэмжээний судалгаа өгч байгаад баяртай байна. Бусад намуудад саналаа өгч байгаа байх. Ер нь улс төрийн намын мөрийн хөтөлбөрүүд "Алсын хараа-2050" хөтөлбөрт суурилж байгаа. Бид энэ хөтөлбөрт хэтэрхий баригдаж, боогдож байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Ингээд байвал шинэчлэлтийг хийх боломжгүй байна. Та бүхэн зөвхөн нэг санал өгөөд орхих бус бид гуравдугаар сарын 25-нд албан ёсоор аудитад асуудлаа тавина. Тэрний дараа боловсруулалтын явцад бие даасан салбарын хувьд байр сууриа ил тод илэрхийлэх хэрэгтэй. Сэтгэлгээний хувьд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Ер нь бизнесийн салбар улс орноо авч явж байхад тэр рүүгээ дайрдаг сэтгэлгээг төр нь хэвшүүлээд байна. Энэ хүмүүсийнхээ нэр хүндийг хамгаалж, сурталчлах ажлыг МҮХҮАТ өөрсдийн бодлого болгон гаргах ёстой.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин:

-Бизнесийн орчинд хууль эрх зүйг сайжруулахад урт хугацааны бодлого баримтлах, хөрөнгө оруулалтын урт хугацааны бодлого хэрэгжүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог хөгжүүлэх, татвар болон хуулийн хэрэгжилт, ойлголт нь жигд бус байна, хууль боловсруулах явцад оролцогч талууд идэвхтэй байж, тусгадаг байх шаардлагатай байна. Мөн нэг чухал асуудал нь бизнесийн маргааныг цэгцлэхгүй бол олон жил үргэлжилж, бизнес эрхлэгчид дампуурах эрсдэлд орж байна. Өмнө нь хүний нөөцийн ур чадварын тухай асуудлыг хөнддөг байсан бол төр засгаас хүний нөөцийн бодлогод анхаарч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь зүйтэй.

Улирлын шинжтэй, хөдөлмөрийн оролцоотой бизнес эрхлэгчид хүний нөөцийн асуудлаас болж эрсдэлд орж байгаа.

Бас зээлийн хүртээмж, урт хугацааны хүү авах зэрэг арга хэмжээг ашиглавал зээлийн хүүг багасгахад хувь нэмэр оруулна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хямарч, бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж чадахгүй, цалин хөлс, нийгмийн даатгалаа төлөх боломжгүй байдалд хүрсэн. Энэ асуудалтай холбоотой зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа. Төрийн зүгээс тодорхой хэмжээнд хийх ёстой ажлууд их байна. Жишээлбэл, дэд бүтэц, татвар гэх мэт. Та бүхэн бидний санал санаачлагыг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Эдийн засгийн асуудлууд дээр хянаж, хамтран шийдэл гаргах боломжтой. Бизнесийн төлөөллийн байгууллагын зөв голдиролд оруулж, эрх зүйн зохицуулалт хийгээсэй гэдэг үүднээс Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийг санаачилж, үндэсний танхим байгуулах хуулийн төслийг санаачилсан байна. Ардчилсан намаас хувийн хэвшлийг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
12
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж