ХААН Банк ТоС-ын манлайлагч банкаар ажиллана

ХААН Банк ТоС-ын манлайлагч банкаар ажиллана

ХААН Банк ТоС-ын манлайлагч банкаар ажиллана

ХААН Банк ТоС холбооны 2024 оны “Манлайлагч банк”-аар сонгогдсоны хувьд ногоон, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн чиглэлд олон санал санаачилга гарган хэрэгжүүлэх, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалан тогтвортой хөгжлөөр түүчээлж ажиллахаар зорьж байна.

ХААН Банкны хувьд 2018 оноос хойш НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд тусган уялдуулж, цөөнгүй ажил хэрэгжүүлж ирсэн төдийгүй Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын удирдлагын цогц, нэгдсэн засаглалыг бүрдүүлж, 2020 онд дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо баталсан. 2023 оны жилийн эцсийн байдлаар ХААН Банкны ногоон зээлийн багц 377.4 тэрбум төгрөгт хүрснээр нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 47.1 хувийг дангаар бүрдүүлж байна. Цаашид 2025 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон болгохоор зорьж буй.

Мөн Монгол Улсын эдийн засгийг “ногооруулах” зорилгын хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилтийг жил бүр амжилттай татан төвлөрүүлж, 2023 оны гуравдугаар сард олон улсын зах зээлд, 2023 оны арванхоёрдугаар сард дотоодын хөрөнгийн зах зээлд Монголын анхны ногоон бондыг гаргасан.

Банкны өөрийн үйл ажиллагаанаас үүдэх байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг сааруулах хүрээнд ХААН Банк Сөүл оффистоо нарны эрчим хүчний систем суурилуулан, нэвтрүүлснээр тус оффисын эрчим хүчний хэрэглээний 20 хувийг хангах боломж бүрдсэн. Мөн орон нутгийн зарим тооцооны төвийн барилгуудыг нарны эрчим хүчээр 100 хувь хангаж эхэлсэн бөгөөд цаашид тоог нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ХААН Банк "Shared office" буюу дундын оффисын концептыг нэвтрүүлэн ажилтнууддаа оффисоос болон зайнаас хосолмол хэлбэрээр ажиллах боломжийг бүрдүүлснээс гадны банкны үйл ажиллагаанд цахилгаан тээврийн хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн нь  уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтод оруулж буй бодит хувь нэмэр төдийгүй Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн 8 зарчмын нэг болох Үлгэрлэн манлайлах зарчмын шилдэг жишээ болоод буй билээ.

Ташрамд дуулгахад, ХААН Банк 2007 оноос хойш Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалтын хүрээнд 510 төсөл хөтөлбөрийг 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж