Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрчээ. Жолоочийн хамт живж, нэг зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч, эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг олжээ. Мөн 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ. Голд живсэн автомашиныг 13:02 цагт гаргаж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн байна.

Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.176.65

tsas ih tusmaa mos nimgen baidag.

Avatar

Нэргүй 2024-03-05 188.162.254.32

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!

Avatar

Нэргүй 2024-03-05 180.149.80.74

Хэнэггүй, хайхрамжгүй зан нь хэтийдээд байна даа.

Avatar

Зочин 2024-03-05 103.212.117.149

Анхааруулах, сануулах нь цөөдөөгүй ээ. Яалтай ч билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж