Өнөөдрийн байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн зуд, 17 аймгийн 135 суманд цагаан зудын нөхцөл байдал, 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт цагаанаар зудархуу байна. Зудын эрсдэл малчдад хүндээр тусч байгаа бөгөөд хивэг, тэжээл худалдаж авахыг хүссэн ч аймаг, сумдаар явуулын худалдаа огт явахгүй байгаа аж. Тиймээс малчид өөрсдийн унаагаар болон хөлсний том машинаар хотод ирж өвс, тэжээл, хивэг, будаа авч байна. Энэ талаар сурвалжиллаа.
15 САЯ ТӨГРӨГӨӨР ӨВС, ХИВЭГ АВСАН Ч МУУ МАЛУУД ХОРОГДООД ЭХЭЛЛЭЭ
Булган аймгийн Могод сумын 5-р багийн малчин С.БАТХУЯГ:
-Өвөлжилтийн нөхцөл байдал хэлүүлэлтгүй маш хүнд байна. Хэдэн малаа тэжээж, тэжээж байгаад хавартай золгохын даваан дээр алдсан малчид л хөдөө байна. Манайх 1000 гаруй толгой малтай. Энэ өвөл 15-20 сая төгрөгөөр өвс, тэжээл, хивэг авсан. Өөрсдөө авахаас гадна хандив, тусламж ч бидэнд ирж байна. Бид өөрсдийнхөө төлөө хэдэн малаа маллаж байгаа учир хүнд хэцүү байгаагаа бусдад нялзаахгүй.
Хагдив тусламжаас гадна өөрсдийн авсан өвс, тэжээл хаана ч хүрэхгүй байгаа болохоор өөрсдөө унаатайгаа Улаанбаатарт ирж тэжээлээ авч байна.
Орон нутагт мөнгөөр авъя гээд хайсан ч тэжээл олдохгүй. Тэгэхээр арга буюу хотоос зорьж ирж тэжээл, өвсөө авч байна. 40 кг шуудайтай буудайг 42 мянган төгрөгөөр авлаа. Одоо нэг боодол өвс 27 мянгаар авна. Нийт 40 шуудай буудай, 100 боодол өвс авахаар хотод ирсэн.
ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД 9-18 МЯНГААР ЗАРЖ БАЙСАН ХИВЭГ ЭНЭ ЖИЛ 22-25 МЯНГА БОЛЖ ӨССӨН
Худалдаачдын хэлж байгаагаар өнгөрсөн жилүүдэд шуудай хивэг 9-18 мянган төгрөг байсан бол энэ жил 22-25 мянган төгрөг болж өсчээ. Учир нь буудай, тээврийн зардал өсч дотоодын үйлдвэрүүд үнээ нэмсэн бөгөөд импортын орос хивэгний үнэ ч нэмэгдсэн гэв. Үнийн хувьд:
- Ургацын хивэг 25 мянга олон тонн авах бол 24 мянган төгрөг,
- Орос хивэг 22 мянга олон тонн оор авах бол 21 мянган төгрөг,
- Тэжээлийн будуу 40 кг нь 40-45 мянган төгрөг,
- Мовьёос орос 40 кг нь 46-48 мянган төгрөг байна.
Мөн хотод зорьж ирж тэжээл, өвч байгаа малчдын тухайд ихэвчлэн зүүн болон төвийн аймгуудаас ирж байгаа аж. Харин тариалан эрхэлдэг зарим аймаг ургац арвин авсан учир энэ тэрхүү тэжээлээрээ малаа бордож байгааг худалдаачид хэллээ.
ХӨДӨӨ ТЭЖЭЭЛ ХОТООС НЭГ ДАХИН ҮНЭТЭЙ БАЙНА
Малчдын хэлж байгаагаар орон нутагт өвс, тэжээл хотоос 5-15 мянган төгрөгөөр илүү байна гэлээ. Орон нутагт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр хүргэх ажил үргэлжилж байгаа ч бүх малчдад хүрэхэд хүндрэлтэй байгаа аж. Хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоосон бөгөөд оны эхэнд 11 мянган тонн тэжээл, бордоо импортлосон байна. Монгол орны эрс тэрс уур амьсгал, хүйтний улиралд малыг хивэг, тэжээлээр тэжээж ашиг шимийг нь хадгалах, үржил төлөрхөг чанар, тарга хүч нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Тэжээл нь малчдын хөдөлмөр зарцуулалтыг 6-10 дахин бууруулах төдийгүй 40 кг-аар савласан нэг шуудай тэжээл дунджаар 10 гаруй боодол хадлангийн өвстэй тэнцдэг байна. Тухайлбал, малд уурагт тэжээл өгснөөр:
- Авсан таргаа алдахгүй, тарга илүү сууж тэжээлийн зардлыг бууруулах,
- Сүүний гарц, махан таргыг нэмэгдүүлэх,
- Уургийн дутагдлыг нөхөн дархлааг дэмжих,
- Төл малын өсөлтийг дэмжих,
- Малын зүй бус хорогдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
Тиймээс малчид дан ганц хивгээр биш буудай, тэжээл, мовьёос, овьёостой өвсийг хольж малдаа зуурч өгч байна.
Гэрэл зургийг Ч.ДАРХАНБАЯР
Нэргүй 2024-03-05 213.87.146.135
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-05 103.242.47.254
хувийн өмчдөө өвс тэжээл авна уу үхүүлнэ үү ямар хамаа байнаа, өөрсдөө ирж авахгүй өөр яах вэ? Засгийн газар харин ч буруу ажиллаж тэртээ тэргүй идэж байгаад үхэх малд татвар төлөгчдийн мөнгөөр өвс тэжээл цутгаад байгаа нь буруу. харин хүнийг нь малдчыг эрүүл мэндийг анхаарах эмнэлэгийн туслалцаа авах зам харгуй нээх зэргээр анхаарах ёстой. цас хэд хоногт хайлна, малын муу нь үхнэ дөмөг нь үлдэнэ, малдчын унхиатай ньүлдэнэ, хувьчлалаар мал авсан хулхи малчид төв орж жорлон цэвэрлэнэ.
зочин 2024-03-05 192.82.66.30
өөрсдийнхөө малны төлөө авалгүй яадгийн бүх бүтээгдэхүүнийг нь бид нар худалдаж авдаг ш тэй хэзээ энэ хүмүүсийг зах зээлийн зарчмаар амьдруулах вэ??? сонгуульд санал авах гэж заваардгаа болиочэээ!!!!! даатгал, татвараа өөрсдөө төлөөд эхэлвэл хариуцлагатай болно ш тэй
Нэргүй 2024-03-05 103.57.94.46
Хөдөөд тэжээл хотоос нэг дахин үнэтэй байгаа бол харин ч сайн бна ш дээ, яг адилхан байгаа юм бна !!!
Энэ сэтгүүлчид гэж дандаа муу сурч байсан тэнэг гарууд !,
Математикт 1дахин гэж ойлголт байдаггүй юмшүү дээ, нойлын ногоон тэгнүүд ээ !
Нэргүй 2024-03-05 103.57.94.46
Ундармаа хүүхэн чи тоонд үнэн НОЙЛМАА юмаа !
Нэргүй 2024-03-05 188.162.254.32
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!
ewafg 2024-03-05 66.181.184.13
tegeed uur yah yum? avaachij uguh estoi yumu?
Zochin 2024-03-05 202.21.111.170
Засгийн газар болон орон нутгийн удирдах байгууллага цасанд боогдсон замыг ямагт нээлттэй байлгаад өгвөлмалчид өөрсдөө ахуй амьжиргаа, малын өвс тэжээлээ зах зээлээс худалдан аваад хэрэгцээгээ хангана. Зам нь хаалттай болохоор хүнд байдалд орж байна. Тиймээс сумын дарга нарт жип машин өгөх нь үргүй зардал. Харин зам, засвар арчилгааны компаниудад зээл өгч техникийн шинэчлэл хийгээд замыг хариуцуулья.
Нэргүй 2024-03-05 59.153.115.56
аймгийн төвдөө хүргэчүүл зүгээршүү
зочин 2024-03-05 66.181.176.196
Өөрийнхөө малд өарөө л өвс тэжээл авах ёстой бус уу