Сурвалжлага: 6 жилийн өмнө эхэлсэн шинэ цэвэрлэх 2027 онд ашиглалтад орно

Сурвалжлага: 6 жилийн өмнө эхэлсэн шинэ цэвэрлэх 2027 онд ашиглалтад орно

Сурвалжлага: 6 жилийн өмнө эхэлсэн шинэ цэвэрлэх 2027 онд ашиглалтад орно

2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа  “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий үнэртээд байдаг бол яах вэ? Албан тушаалтнууд өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандах цаг болсон” гэж үүрэг өгч байснаас хойш долоон жил болжээ. Харин барилгын шавийг тавьснаас тоолбол зургаан жил өнгөрсөн байна. Цар тахлын үед хил гаалиас шалтгаалж түр хугацаанд царцаад байсан тус бүтээн байгуулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд хятад, монгол ажилчдын тусламжтайгаар тодорхой хэмжээнд урагшлаад байгаа ч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь мөн л тодорхойгүй байна.

ТӨВ ЦЭВЭРЛЭХ ДЭЭР АЖИЛЛАХ ХЯТАД АЖИЛЧИД ИРЖ ЭХЭЛЖЭЭ

Нийт 17,7 га бүхий одоогийн төв цэвэрлэх байгууламжтай хаяа залгаа шинэ төв цэвэрлэхийн байгууламжийн талбайд хэд хэдэн обьектын барилга болон бохир цэвэрлэх гүн цооногуудыг цутгаж дуусчээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилсэн төв цэвэрлэх байгууламжийн барилгын бүтээн байгуулалт дээр 400 гаруй хятад байрлан ажиллаад байгаад нутаг буцсан аж. Манаачийн ярьснаар энэ жилийн ажил гуравдугаар сарын дундуур бүтээн байгуулалтын ажил эхлэх байх гэв. Учир нь, сар шинийн дараахан зөвлөх хятад инженер болон барилга дээр ажиллах хятадууд ирсэн гэлээ.

Гадаа жавар тачигнаж, хүйтэн хавсарга хүрэм нэвт үлээх мэт үе боловч машинаас буусан даруйд цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр хамар сэртхийлгэнэ.

Үзэгдэх хүн манаачаас өөр байхгүй шинэ төв цэвэрлэх байгууламжийг хашааг гурван талд нь гурван манаач хардаг бөгөөд, хяналтын камераар бүтээн байгуулалт, хашаанд буусан барилгын материалыг хянадаг байна. Хашааг битүүмжилж, төмөр утсаар торлож түгжсэн бөгөөд зөвхөн барилгын материал буулгах тохиолдолд хашаанд гаднаас хүн оруулна гэв. Гаднаас нь харвал хашааг нийт гурван хэсэгт зааглаж, нэг талд нь захиргааны дөрвөн блок барилга, түүний цаана найман ширхэг цэвэрлэх гүний цооног, залгаа цэвэрлэх байгууламжийн хэсэг болгожээ. Гүний цооног маш гүн бөгөөд цэвэрлэх процессын үндсэн хэсэг учир гаднаас хүн очих бүү хэл манаач нарыг ч тийш очихыг зөвшөөрдөггүй аюултай бүс аж.

Үнэр, ажиллах орчноос шалтгаалж дотоодынхон төдийлөн ажиллах дуртай биш байх. Гэхдээ байгаад байвал дасчихдаг юм даа гэдгийг ч манаач хэлэв.

Ямартай ч барилгад ашиглах зарим материал, ажиллах хүч нь ирж. Харин ажил нь чухам хэзээнээс эхэлж, ашиглалтад яг хэзээ орж хуучин төв цэвэрлэхийн ачааллыг бууруулах нь сонин.

ЦЭВЭРЛЭХИЙГ ХУРДАН БАРИВАЛ 2026 ОНД АШИГЛАЛТАД БҮРЭН ОРУУЛЖ МАГАДГҮЙ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Тухайн үед барилгын ажлыг 2024 онд дуусгаж, цэвэрлэхийг ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч төлөвлөгөө ёсоор болоогүй. Ажиллах хүчний тухайд асуудал байхгүй ч санхүүжилт болон бусад асуудлаас шалтгаалж ажил удааширч буй аж. Бүтээн байгуулалтад ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хувьд 50 хувь БНХАУ-аас импортлохоор болсон. Энэ жил Хятадаас өнгөрсөн жилийнхтэй ижил 500 гаруй ажилтан, дотоодоос туслан гүйцэтгэх компаниудын 1000 орчим ажилтан ажиллахаар төлөвлөжээ. Монголын туслан гүйцэтгэгч компаниуд бетон, хайрга дайрга нийлүүлэх, барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах, харилцаа холбоо, цахилгаан, ус хангамж, ариутгал татуургын чиглэлээр ажиллаж байгаа аж.

Цаасан дээрх төлөвлөгөөг харвал цэвэрлэхийн барилгын ажил 2025 онд бүрэн дуусч, 2026 онд тоног төхөөрөмжийг угсарч, туршилт хийгдэж ашиглалтад орох гэнэ.

Гүний цооногуудын суурь цутгалт, захиргааны барилгын ажлын суурь рамууд боссон ч хийх ёстой гүйцэтгэлийн ажил талдаа ороогүй байна. Цэвэрлэхийн ашиглалтад орох хугацаа хойшлох тусам ойр орчимд амьдардаг иргэд нь гомдол гаргах нь ч ихэсч. Тус газарт айл өрх цөөн ч ах ахуй нэгж, хувиараа дугуй засвар болон сэлбэг худалдаа, машины эд анги зардаг хүн олон. Ойр орчинд нь ажиллаж байгаа хүмүүст тулгамдаж байгаа гол асуудал нь бохирын үнэр. Жилээс жилд үнэр нь улам хурц болж байгаагаас харвал одоогийн төв цэвэрлэх ачааллаа бүрэн даахаа больсон гэдгийг хэлж байлаа.

БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСВАЛ ТУРШИЛТЫГ ШУУД ЭХЛҮҮЛНЭ

“Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгжийн зүгээс өгч байгаа мэдээллээр барилгын ажил дууссан даруйд туршилтын ажлыг эхлүүлнэ. Барилга угсралтын ажлыг анх баталсан графикийн дагуу гүйцэтгэж байгаа ч төлөвлөгөөт хугацаа нь хойшилсоор байгаа нь гол асуудал. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулахгүй гэх ч жил бүр 1-2 жилээр хойшилсоор байгаа нь гүйцэтгэлтэй л шууд хамаатай гэх хариултыг өгсөн юм. Барилга угсралтын ажлыг 2023 оны аравдугаар сард дуусгаж, үүнээс хойш туршилт, сургалтын ажил хийх ёстой байсан.

Бохир усыг хүлээн авч хэрхэн цэвэрлэх, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх, инженер техникийн ажилчдыг бэлтгэх гэх мэт ажил барилга дууссаны дараах жилийн хугацаанд үргэлжилнэ.

Тиймээс бүтээн байгуулалт 2027 оноос хойш ашиглалтад 100 хувь орж магадгүй аж. Утаа салхинд туугддаг бол Улаанбаатарчуудын бохирын үнэр агаарт тархаж, орчин цэвэр байхын аргагүйд хүрсэн нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны цэвэрлэх байгууламжийн хэсэгт төдийгүй 21 дүгээр хороолол, 5 шар, драгонд ч үнэртэж байна. Дулаан өдөр бол хот даяараа бохироо үнэртэнэ. Тэгэхээр төв цэвэрлэх байгууламжийн шинэ обьектууд хэзээ ашиглалтад орно тэр үед л хотын өмхий үнэр багасах нь. Гэвч хугацаа нь багадаа гурван жилийн дараа…  Тэр болтол цэвэрлэх байгууламжийн "сүрчиг" үнэртсэн хэвээрээ байх бололтой.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ДАРХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төслийн ажилчин 2024-03-05 66.181.188.198

Ямар зорилгоор ийм худлаа мэдээлэл өгөөд байгаа юм бэ?

Avatar

Жагаа 2024-03-05 192.82.66.220

ковид гэж гамшиг болсныг мартчих юм аа. муулж л байвал сэтгэл ханах уу

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 122.201.31.185

hamag muu muuhaigiin uur uurhai bolson MAH SUNUJ USTAASAI

Avatar

Зочин 2024-03-05 59.153.113.55

төв цэвэрлэх.дарханы зам .газрын тосны үйлдвэр .5р цах станц дүүжин тээвэр .метро гээд МАНын Мянгуужингийн үлгэр дуусахгүйшдээ

Avatar

Нэргүй 2024-03-05 203.98.76.4

Ард Иргэд МАН-аас Сонгоод л байвал Улсад ЮУ Ч ӨРНӨХГҮЙЭЭЭ

Avatar

Уншигч 2024-03-05 202.21.99.52

Анх Хүрэлсүх сүртэй ажлыг нь эхлүүлээд 2024 онд дуусгахгүй бол толгойтой чинь ярина гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан эрхэлсэн сайдад нь үүрэг өгч байсан санагдана. Хот оо өмхий үнэр, утаа хоёроос салгах асуудлаа 1-рт тавимаар юм.

Avatar

Зочин 2024-03-05 76.220.74.140

Хүрэлсүх eрөнхийлөгч болчихоороо эхлүүлсэн ажилдаа анхаархаа болчихоно гэж байх уу эсвэл энэ хүнд хамаагүй болчихдог юм уу ,1 ажил санаачлаад эхлүүлсэн бол хурдан дуусгахгүй бол удах тусамаа асар их алдагдал хүлээдэгийг мэдмээр юм.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.188.249

хүрэлсүхэд оронтоо үлдээгээрэй???

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.90.9

Жунсон констракшн гэж компани тендерийн аваад (ард нь хятадууд байдаг) шантаажлаад жил өнжөөл Төсөвт өртөг нэмэгдсэн гээд суудаг юм бишүү

Avatar

Нэргүй 2024-03-05 103.57.92.58

гадны компаниар хийлгэсэн бол дууссан байгаа, гадны компаниудад нээлттэй тендер зарлаж хийлгэж байх нь зөв

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.184.113

Юу ч хийж чадахгүй гонгиносон гоншгиносон баахан зовлон зүдгүүр ярьсан амьтан тавьчихаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ энэ эргүү данхаа зайлуулбал сайн байна

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.89.7

Сонгууль дөхөж, худлаа амладаг нь эхэлжээ

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.88.82

Төв цэвэрлэх, Дарханы зам , Алтан ширээ газрын тос боловсруулах үйлдвэр бүгд дуусдаггүй ээ

Avatar

Зочин 2024-03-05 66.181.161.117

Хятадууд л барина. Монголчууд худлаа шүү. Зөвхөн цавчина.

Avatar

ОЙ ГУТАЖ БАЙНА. 2024-03-05 202.179.24.40

ИЙМ ЮМ БАРЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ ЧАЦГА ЦАРАЙЛЖ БАЙЖ МЕТРО БАРИНА Ч ГЭХ ШИГ… ШАЛ ДУРГҮЙ ХҮРЧЛЭЭ.

Avatar

ДЭЛХИЙН СҮПЩР ОНИГОО 2024-03-05 202.179.24.40

ккк.. 10 ЖИЛ ҮЗЭЭД БАРАХ УУ… ККК.. ЕРТӨНЦИЙН ДООГ ТОХУУ БОЛЖ ХАНАХГҮЙ ШҮҮ… БАДЕЛХАН САЙДЫГ ТАРХИ ТОЛГОГҮЙ ЗАГНААД Л , ХАР ТОЛГОЙГООР ЧИНЬ ХАРИУЦУУЛАХ ЮМ ЯРИАД БАЙСАН. ОДОО БАДЕЛХАН ЦАВ ЦАГААН ТОЛГОЙТОЙ БОЛСОН. УРТААШАА ГАНЦ ХОТТОЙ.ТЭР ХОТ НЬ БААС ШЭЭСЭЭ ЦЭВЭРЛЭЖ БАРДАГГҮЙ ДЭЭ. .. ГЯТДААС Л МӨНГӨ ЗЭЭЛ АВААД БАЙДАГ АВААД БАЙДАГ. .. ГӨНӨӨДҮҮЛ НЬ Ч ӨГӨӨД АЙДАГ ӨГӨӨД БАЙДАГ. .. ӨӨД НАР ХАРДАГГҮЙ ДЭ.

Avatar

Зочин 2024-03-05 49.0.138.195

Хэцүү ч юмаадаа!!! Элдэв халамж тарааж байхаар гол зүйлээ анхаарайсай!!!? Дарга нар 3 хоноод мартчихдаг юм байхдаа!

Avatar

Zochin 2024-03-05 202.55.191.130

Hoishilsoor l Khurelsug chine margaash gehed neelee geh n holgui l ym yariad bsn bugd hudal. MAHgaruudad itgeh erge yuch bhgui metro 2028 ond gej bg bol hud shuu 2035 on havitsaa l metrotoi bolvol ih ym hahahahaha

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.178.104

ХҮРЭЛСҮХ ХУЛГАЙЙЧИЙН ЭХЛҮҮЛЖ ХИЙСЭН АЖИЛУУД ДАНДАА ХУЛГАЙЧ НАРААСАА БОЛЖ ЗОГСДОГ ДО. ДАРХАНЫ ЗАМЫГ ДАВТАХ НЬ ЭЭ. ЛАЛЛРЫН БЗДАА ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭД ГУЦААД ЯВЖ БГА.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.184.113

яагаад МАН -ын үед ингэж ажил урагшилдаггүй вэ гэхээр…дандаа мэргэжлийн бус давхар дамжсан гэрээтэй компануудад ажил өгдөг. Хулгайчид, цүнхчдийн цуглуулгыг МАН гэнэ

Avatar

Нэргүй 2024-03-05 202.21.124.29

ХҮрэлсука хүн хүн харж инээгээд нээлт хийгээд тууз хайчлаад яваад тбайсан хаачсан вэ

Avatar

Нэргүй 2024-03-05 64.119.29.63

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ Ч ЯАХАВ ИНГЭЭД БНХАУ-ЫН ТУСЛАМЖААР ҮНЭРЭЭС 2026 ОНД Ч БОЛОВ САЛАХ БАЙХ! ЯАГААД ГЭВЭЛ ҮҮНИЙГ ХЯТАДУУД ХИЙЖ БАЙГАА УЧИР ДУУСНА. ХАРИН БИД МӨНГӨ ТӨГРӨГ ИХ ШААРДАХГҮЙ БИД ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДАХ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ЯМАР АЖИЛ ХИЙЖ ТӨР ЗАСАГТ АНХААРУУЛГА ӨГЧ АЖИЛЛАВ! МОНГОЛЫН НИЙГЭМД ЯЛАНГУЯА УЛААНБААТАР ХОТОД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ЯМАР АЖИЛ АРГА ХЭМЖЭЭ АВЧ САНААЧИЛЖ АЖИЛЛАСАН ЮМ БОЛ??? ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД

Avatar

Нэргүй 2024-03-05 202.21.107.34

idej uugaad duusgaj bgaan bna l daa pizdaanuud neereeeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж