76:1
Ерөнхий сайдын "илд"

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг танилцуулж байна.


УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Ерөнхий сайдын илд” гэж цаашлуулдаг нь Засгийн газрын тэргүүнд өгсөн амлалттай нь холбоотой.

“Но”-той ногоон автобусны хэргээс болж МАН Засгийн газартаа сэлгээ хийхээс аргагүйд хүрч, Х.Нямбаатарыг хот руу явуулж, Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдад томилохоор нэрийг нь Удирдах зөвлөл рүү оруулахад тэр “Ерөнхий сайдын хулгайч нартай хийх тэмцлийн хуулийн илд нь болж ажиллана” гэх амлалт өгсөн байдаг юм. Хэл нь халтирсан уу, хэлье гэж хэлсэн үү бүү мэд. Уг нь Хууль зүй дотоод хэргийн сайд бол Монгол Улсын хуулийн илд болж ажиллах ёстой алба л даа. Гэвч тэр томилуулсан хүндээ зүтгэхээ ил тод зарласан юм.

Харин МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа дээрх томилгоог “Ардын нам хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ фронт руу илгээлээ” гэж шуугиулсан удаатай.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн Б.Энхбаярт Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдах амбиц эртний байсан ч хувьсгалын тохироо нь бүрдэхгүй явсаар өнгөрсөн жилийн сүүлээр хүссэн албандаа очсон нь энэ. Заргачаараа хэнийг ч урдаа гаргахгүй, байр суурин дээрээ баттай зогсож чаддаг зан чанар нь УИХ-ын сонгууль дөхсөн үед МАН-д хамгийн их хэрэг болох тул Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын үргэлжлэл болж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар “сонгогдсон” гэж хэлж болно.

Одоо түүний УИХ-ын сонгуульд зориулж сөрөг хүчинтэй хийх аян дайн бол газрын наймаа.  Түүнийгээ ч зах зухаас нь зарласан.  “Газрын асуудалд Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын байгууллага нь холбогдсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын газар дээр хүний, өөрийн намгүй найрласан" гэх мэдэгдэл нь ердөө л оршил хэсэг. Нээлттэй сонсголоор халуун юм болно. Үгэнд орохгүй бол чирнэ шүү гэдгийг анхааруулсан дохио.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ч “газрын наймаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эх захаа алдсанаас төлөвлөлтгүй хот босч, өнөөдрийн энэ их түгжрэл, үер, бетонон ширэнгийг бий болгосон” гэж яриад буй нь ийм л учиртай.

Хөгжлийн банкны зээлдэгчид, нүүрсний экспорттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахад Түр хороог удирдаж ажилласан тул туршлага дутах зүйл байхгүй. Дээр нь Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдаж байгаагийн хувьд сөрөг хүчинд наах хэргүүд хэдэн арваараа бий. МАН-ын технологи ч гэж хэлж болно.

Насаараа шахам Хууль зүй дотоод хэргийн сайдын алба хашсан Ц.Нямдорж УИХ-ын сонгууль дөхөхөөр л С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг олон нийтийн анхааралд оруулж, шоуддаг байсан жишгээр нээлттэй сонсголуудыг МАН зохион байгуулах болсон. Түүнийг нь сайд Б.Энхбаяр “Олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд” энэхүү сонсголыг зохион байгуулж байна гэж гоёор тайлбарладаг.

Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүнээр нэрлэгдэж ирсэн түүний улс төрд орж ирсэн замнал нь 2000-аад оны үеэс эхлэлтэй.

“Номин холдинг”-ийн зөвлөх А.Шагдарсүрэнг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед туслахаар ажиллах болж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх болж,  гал тогоо руу нь орж ирснээр гишүүн нь болсон байдаг.

МАН “тогоо барьсан” хүмүүсээ зүгээр орхидоггүй жишгээр Газрын харилцаа геодези зураг зүйн газрын Тамгын газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга зэрэг алба залгуулсаар 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 онд Хууль зүй дотоод хэргийн сайд болсон юм. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессын гэрээнээс болж, огцорч шинэ Засаг байгуулагдан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдтол таараагүй тул дэд сайдын албаа өгч байв. Түүний хувьд Увсын угшилтай улстөрчидтэй таарамж муу байдаг гэж хэлж болно. Сайд асан Ц.Нямдоржоос гадна Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай сөргөөцөлдөж ирсэн.  Сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс "Б.Энхбаяр аа, чамд бусдын үгийг сонсох чих хэрэгтэй" гэж сануулж байв.

2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн нь алдсангүй, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Төсвийн мөнгө рүү гар дүрээгүй, бор зүрхээрээ яваа УИХ дахь МАН-ын бүлгийн ганц шударга нь гэж яригдаж байсан ч Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авч, Хойд Виржинигийн их сургуульд суралцсан талаарх баримт дэлгэгдсэн нь дуулиан тарьсан.  Намтарт нь тус сургуулийн тухай огт дурдаагүй нь ноцтой асуудал болон хувирсан ч дээрх төлбөрийг барагдуулснаар асуудал намжсан.

Хууль зүй дотоод хэргийн сайд болсноосоо хойш хэд, хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хамгийн дуулиантай нь Шүүх байгуулах тухай хуулийн төсөл.

Авлигын дагнасан шүүх байгуулах зорилготой түүний энэхүү төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь ч дэмжихгүй байгаагаас гацсан.

Дээрх төслийг дэмжих боломжгүй шалтгаанаа УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүний эрх зөрчсөн төсөл” гэж тайлбарлаж буй.

“Улс төрд орж ирсэн шигээ гараад л явна. Гэхдээ одоо цаг нь биш” гэх ярилцлага өгч явсан түүнд 2024 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших амбиц бий. Нам нь дэмжээд нэр дэвшүүллээ гэхэд УИХ-д дахин сонгох эсэхийг харин сонгогчид шийднэ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш
  • 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
  • 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
  • 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
  • 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга
  • 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
  • 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

  • 2007 онд Эх орны төлөө медаль
  • 2017 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-05 66.181.189.60

МАН дундаа Овоо юм болов уу гэж хардаг. Заримдаа бас улс төржөөд овоолсон баас шиг зан гаргадаг.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-03-05 66.181.186.229

Санал өгөх боломж бвал дэмжинэ.

Avatar

Зочин 2024-03-05 59.153.113.55

юун илд вэ өнөрөөг л шоронд хийсэн шүдээ сонсгол гурилдагч хулгайчид өршөөл үзүүлэгч шударга байж чадахгүй хулчгар худ гар

Avatar

Ажилаа хийгээч 2024-03-05 202.21.108.63

Бага Тэнгэрийн амыг Анандбузарын гараас салгаач, уулын амнуудыг хашаалсан улстөрч феодалуудын гэр бүлээс салгаж иргэдийн амарч зугаалах бүсийг чөлөөлөөч. Авлигын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ногоон бүсэд мод бургас хядаж байшин саваа барьдаг ВАРВАРуудаас ногоон бүсийг чөлөөлөөч. Одоо хийвэл хийхээр цаг хугацаа өнгөрлөө шд.

Avatar

Зочин 2024-03-05 76.220.74.140

Энэ хүнийг сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Одоо хөрөнгө мөнгө, хувийн эрх ашиг харах үзлээс нөхдүүд уйдмаар юм.

Avatar

Нэргүй 2024-03-05 139.5.218.113

Ямарч хэлбэрээр нэр дэвшсэн сонгогох нь тов тодорхой

Avatar

Иргэн. 2024-03-05 66.181.161.117

Хүний хэлсэн үгийг их сайн мушгин гуйвуулах юм аа. Энэ хүн сонсгол гэгч маш хүнд хэцүү зүйлийг 2 ч удаа амжилттай хийж луйвар хулгайг ил тод болгосонд нь жирийн иргэний хувьд би талархаж явдаг

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.164.171

Mash sain ajillaj baigaa. Demjij baina.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.176.249

Админрал Амарбаясгалан хэлмэгдсэн бол их хурлын тогтоолыг хүчингүй болгож Бор тээгийг нь буцааж өгөө

Avatar

Нэргүй 2024-03-05 202.179.11.230

Oyu-Erdene, B.Enkhbayar, Nyambaatar 3 sain baina. Tuuh martahgui. Harin novshnuud uurd haraalguulna.

Avatar

Санал 2024-03-05 66.181.178.188

Газрын албаныхан Тамгын даргадаа ганц нэг газрын асуудал шийдэж өгөө байлгүй дээ гэж хардах

Avatar

Сонгогч 2024-03-05 103.212.116.152

Зөвхөн хужльд заиирагдаж шударга ажиллаарай. Дэмждэг хардаг найддаг шүү.

Avatar

Бодит түүх 2024-03-05 103.10.21.104

Худлаа хүн бүрлүү дайрч нэр хүндийг сэвтүүлэхээс өөр үр дүн байна уу, хуучин мэнгэтийн л арга …

Avatar

Нэргүй 2024-03-05 202.131.225.242

Худлаа гэдгийн баталсан зүйл байвал тодорхой бичмээр байна. Бодитой хэргийг дайрахгүй найрах юм уу? Нэр хүнд сэвтэх гэдгээс илүү — Энэ балар болсон Газар, Нүүрс, Гэмт Хэргүүдийг шууд асууж тодруулах нээлтэй байж байгаа нь зөв. Асуугдаж байгаа нь асуудалгүй бол ил тод хариугаа өгөөд явхад ямар асуудал байгаа юм?

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.176.249

Таван толгойн Бор тээгийг Д.Амарбаясгалан бүтнээр нь хулгайлсан байсан,удахгүй Шар тээгийг нь бас авна гэх байсан байх шуналтай хүнд хязгаар гэж алгаа. Энхбаяр л тэр хулгайг зогсоосон. Ард түмний өмч Таван толгойн нэгийг нь ганцаараа авна гэж яаж чадаж байна аа

Avatar

Зочин 2024-03-05 103.10.23.189

Хууль зүйн сайд БЗД дээр манай тойрогт өрсөлдсөн, 2020 онд манай аав надаас гуйгаад л " Энэ Энхбаяр гэж залуугийн төлөө саналаа өг, шударга залуу." би чадалтай бол өөрөө гараад л ирнэ биз гэсэн. Ялсан, олны нүд хэзээ ч буруу хардаггүй. Би одоо жоохон харамсдаг, өгдөг байж дээ гэж. 2024 оны сонгуульд манай тойрогт нэр дэвшвэл саналаа өгье гэж бодож байгаа. Хар мэнгэт Ц.Нямдоржийг шүүмжилсэн юм уу, сайн ойлгоогүй, ямар ч байсан булхай гэх үү буруу нуусан зүйлүүд бсан уу, түүнийг нь ил болгосон.

Avatar

Зочин 2024-03-05 103.10.23.189

Ажил хийж байгаа хүн алдаа гаргахгүй байна гэж байхгүй, хар мэнгэт Ц. Нямдорж өөрөө шантажанд ороод нуусан бсан уу, ямар ч бсан асуудлуудыг ил болгосон, тэгээд Энхбаяр гэж залууг Хууль зүйн дэд сайд байхад нь огцоруулсан уу, Одоо цагт хүнд итгэхэд хэцүү болчихсон, сүүлд хар мэнгэт Ц. Нямдоржийг төрд олон жил ажилласан төрийн хүн гэж хүндэтгэдэг байлаа, манай аав худлаа гээд итгэхээ больсон бсан. Одоо цагт хүнд итгэхэд их хэцүү болсон цаг.

Avatar

Зочин 2024-03-05 103.10.23.189

Шударга 5 болоод Оюун-Эрдэнэ, Батзандан гээд лгарч ирсэн Аюурсайхан нь нүүрсний толгой хулгайчийн нэг нь болсон биз дээ. Хүмүүсийн коммент уншихаар хар мэнгэт Ц. Нямдоржийг "Чи л цаана байгаа ш тэй, чамаас болоод С.Зоригийн хэрэг илрэхгүй байгаа ш тэй," Ц. Нямдорж Элбэгдоржтой цаагуураа холбоотой юм болов уу? Хаацайлсаар, явсаар 30 жил өнгөрчээ. Ойлгогдох юм алга.

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.176.249

Улс орон авилгад идэгдэж сүйрэх дээрээ тулаад ирсэн үед биднийг авархаар илгээгдсэн илд гэж хардаг даа энэ залууг.Хязгааргүй шуналт Д.Амарбаясгаланг энэ хүн л зогсоолоо таван толгойн Бор тэргийг бүтнээр нь авчихсан байсан байна энэ хулгайч шуналтай бирд давхиад Шар тээгийг нь авна л гэх байсан байх хүний шуналд хязгаар гэж алгаа

Avatar

Зочин 2024-03-05 103.10.23.189

Аймаар юм бна. Бүхэл бүтэн ордыг ганц хүн ганцаараа идсэн гэхээр. Үнэн үү? Д. Амарбаясгалан гэж хүнээ алга болгомоор бна, тэгээд очих ёстой газарт нь аваачмаар бна.

Avatar

Нэргүй 2024-03-05 203.98.76.4

ПАША Хазретлерий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж