ОХУ-ын саарал бүсийн тактик

ОХУ-ын саарал бүсийн тактик

ОХУ-ын саарал бүсийн тактик

Европ даяар цагаачдын хямрал нүүрлээд буй. Энэ нь ихэвчлэн Газар дундын тэнгис орчмын бүс нутгийг хамарсан хямрал боловч сүүлийн үед Финланд, Оросын хил анхаарал татах болов. Финланд, Орос улсууд 1300 гаруй км хиллэдэг.

Финландын хилээр өнгөрсөн оны 8-12 сарын хугацаанд Йемен, Сомали, Сири зэрэг улсаас 1300 гаруй дүрвэгч нэвтэрчээ. Үүнээс өмнө өдөрт дунджаар нэг л дүрвэгч Финландын хилээр нэвтэрдэг байв. Харин энэ хавар дүрвэгсдийн тоо олон мянгаар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ бол хөрш орноо тогтворгүйтүүлэх гэсэн ОХУ-ын төлөвлөгөөний нэг хэсэг аж.

Хоёр орны хурцадмал байдал он удаан жил үргэлжилсэн ч гэлээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Финланд НАТО-д элссэнээр эрс хурцадсан юм. ОХУ цагаачдыг НАТО-ийн эсрэг зэвсэг болгон ашиглаж байна. Энэхүү аргыг саарал бүсийн тактик гэж нэрлэжээ.

ФИНЛАНДЫН ХАТУУ БАЙР СУУРЬ

Саарал бүсийн тактикийн эсрэг арга хэмжээ болгож Финланд улс арваннэгдүгээр сард бүх хилийн боомтоо хаажээ. Москва дахин ийм зүйл хийхгүй гэж Финланд найдсан боловч арванхоёрдугаар сард хилийн боомтуудыг нээхэд цагаачид дахин “цутгаж” эхэлсэн байна. Тиймээс өдгөө бүх гармыг хааж, нисгэгчгүй онгоц, дулаан мэдрэгч зэрэг тоног төхөөрөмж ашиглан эргүүлийн ажлыг эрчимжүүлж байна. Төхөөрөмж ашиглан цагаачдыг хууль бусаар ойгоор хил гарахыг хянадаг аж.

Гэвч өвлийн улиралд шигүү ойн дундаас цагаачдыг “түүх” амаргүй байжээ. Тиймээс хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэг дагуу 200 орчим км зайд олон арван тохой өндөр өргөст тор барих ажлыг эхлүүлсэн.

Энэ нь Орос руу зорчих шаардлагатай байсан олон финланд иргэнд хүндээр тусчээ. Ялангуяа Финландад амьдардаг угсаатны оросуудад илүү хүндээр туссан аж. Тэдний зарим нь уур уцаараа илэрхийлэн жагсаал хүртэл зохион байгуулсан байна.

“Финландын хатуу байр суурь нь Олон улсын орогнол олгох конвенцийг дагаж мөрддөг либерал үндэстний нэр хүндийг унагах эрсдэлтэй. Гэвч Финландад өөр ямар ч сонголт байхгүй” гэж “The New York Times” сонинд бичжээ.

ТОГТВОРГҮЙ ХӨРШ

Хоёр улсын харилцааны гол үндэс суурь нь энэ урт хилийн шугам болдог аж. Финланд улс ОХУ-ыг тогтворгүй бөгөөд “аварга том” хөрш гэж үздэг. Тиймээс аль болох Оросыг тайван байлгахыг хүсдэг. Тийм ч учраас ОХУ-аас Украинд довтлох хүртэл Финланд аюулгүй байдлаа хангахдаа зөвхөн өөрийн нөөц бололцоондоо л найддаг байв. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнгөрсөн оны дөрөвдүгээр сарыг хүртэл Финланд улс төвийг сахисан байр суурьтай байлаа.

Тус улсын 5.5 сая хүн амын 900 мянга нь цэргийн бэлтгэл сургуулилалтад хамрагдсан бөгөөд өдгөө 280 мянган алба хаагчтай.

НАТО-д гишүүнээр элссэнээр тус улсын бие даасан байдал дуусгавар болсон гэж хэлэхэд болно. Тус улс саяхан Израилиас агаарын довтолгооноос хамгаалах систем, АНУ-аас 64 ширхэг “F-35” онгоц худалдаж авсан. Мөн иргэдийн буудлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 300 шинэ буудлагын талбай нээхээр төлөвлөжээ.

Эрх баригчдаар тогтохгүй финландчууд өөрсдөө ч Оросын түрэмгийллийн дараа нэгийг бодож, хоёрыг санасан аж. Украин дахь дайн эхэлснээс хойш сайн дурын батлан хамгаалах курст элсэгчдийн тоо хоёр дахин өсч, буу зэвсгийн лиценз авах хүсэлт мэдэгдэхүйц нэмэгджээ.

Хоёр улсын хил дөрөвдүгээр сарын дундуур нээгдэнэ. Энэ үетэй зэрэгцэн Финландын ерөнхий сайд асан Александр Стубб ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авна.

Хэдийгээр Финландад ирж буй цагаачдын тоо Европын өмнөд хэсгийг зорих цагаачидтай харьцуулахад өчүүхэн бага тоо боловч иргэдийн 80 хувь нь хил хаах шийдвэрийг дэмжиж байна. Энэхүү дэмжлэгт тулгуурлан консерваторууд болон хэт барууны үзэлтнүүдийн тэргүүлсэн эвсэл болох Финландын засгийн газар цагаачидтай харьцах илүү хатуу арга замыг эрэлхийлэх болов. Энэ хүрээнд цагаачдыг эх оронд нь буцаах нислэгийг зохион байгуулахад нэгдэхийг Нордикийн бусад орныг уриалжээ.

Угтаа бол хоёр улс 2012 онд “Хил дамнасан хамтын ажиллагааг дэмжих тухай" хэлэлцээрийг хийсэн ч үүнийгээ цуцалсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцээрийг цуцалсан тухай мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Уг хэлэлцээр нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэх, хил орчмын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой байжээ.

Эх сурвалж: THE WEEK, POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-03-05 202.9.46.241

Нэргүй хар данжаадын шээс юу хуцаад байнаа золбин х***а минь а**а шүү

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-05 202.179.24.211

5 saya huntei Finland uls ganz F 35 avj jadahgui Mongoloos hamaagui iluu mundag yum bainshde

Avatar

Нэргүй 2024-03-05 59.153.113.108

ОХУ хөрш зэргэлдээ улс орнуудын амар заяаг үзүүлдэггүй, харгис түрэмгий, балмад танхай, галзуу баавгай!!!! Монголын томоохон төслүүдийг өөрийн хөлсний агентуудаар гацаалгах ажлыг сүүлийн 20 жилд маш амжилттай явуулж байгаа!!! Нарийн төмөр зам, цахилгаан станцууд, нефть боловсруулах үйлдвэр, уул уурхай дахь барууны хөрөнгө оруулалат г.м.

Avatar

Нэргүй 2024-03-05 202.126.88.84

Хүн өөрөө өөртөө айдас дайсан бий болгож байдаг шиг л улс орнууд өөрөө өөртөө л дайсан бий болгох юмаа. Хөршүүдтэйгээ тааламжгүй харьцаад л байвал хэн ч л таагүй харьцана шүү дээ. Уул нь Орос улс л Европыг гитлерийн нацизмаас чөлөөлж өгсөн гавьяат л улс байгаа юм. Энэ барууныхан хүний ач тусыг мэддэггүй хүн чанар Түй ч байхгүй улс юм шигээ.

Avatar

Нэргүй 2024-03-05 122.201.23.83

Энэ оросууд укрианд хэдэн жил ийм арга хэрэглэж будлиан хутгаж байгаал дайрсан.

Avatar

y? ; 2024-03-05 216.38.195.74

bysduing

Avatar

Шударга өчил 2024-03-05 202.21.108.63

Сирийг, Ирак, Афган, Африк тивийг Европ, Америкчууд самарч тамын хаалгыг нээсэн. Тэд одоо хариуцлагаа үүрч дүрвэгчдийг нь хаалтгүй оруулж амьдралыг нь даах ёстой шд.

Avatar

nyraagchesryy zurchigjoc 2024-03-05 216.38.195.74

yguin, nuugmuinblu

Avatar

Өчил ОК 2024-03-05 139.5.218.211

River valley civilzation / меспотами/ 8000 МЭӨ жилийн өмнө соёл иргэншлийн төв болж байсан түүхтэй. Ул мөрийг нь устгах гэж мөнч их хичээлээ. Идүүлсэн бут ургадаг.

Avatar

-----;gadni #pytkniyn; 2024-03-05 216.38.195.74

cycniyjn

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.181.157

Орос гэж хажуудахдаа халгаатай дээрэнгvй улс байх юмаа. Еерсдее л Финляндыг НАТОд оруулчихлаа ш дээ. Уг нь Финлянд Оросуудын очдог аялдаг бас бизнес хийдэг дуртай газруудын нэг дээ. Олон ч оросуудын vл хедлех херенге бизнес байгаа даа

Avatar

Иргэн 2024-03-05 66.181.178.68

Финчүүдийн зөвөө.

Avatar

зочин 2024-03-05 66.181.160.53

Сонин шүү… Эдний хажууд Монгол Хятад Орос гурвын хил бол бүр дайны байдалтай байдаг юм байна шдэ … Хилчид нь бараг л юм хөдөлбөл буудншдэ . Тэгээд бас бүх асуудлаа шийдчихсэн ахан дүүсийн найрамдалт улсууд гээд байгаа маа ….

Avatar

Бадарч тахар 2024-03-05 66.181.180.101

Хилээр нь зөвшөөрөлгүй орж ирэнгүүт нь шууд буудаад унагаж бөйх хэрэгтэй ш дэ ! ингэж буудаж унагах болно гэж урьдчилаад хэлчих хэрэгтэй ! 100 нөхрийг буудчихсан байхад дахиж шувуу ч давахгүй ! Социолизмын үёийн монголын дархан хил ийм байсан юм ! ийм л байх хэрэгтэй ! тэнэг финүүд мэдэх ёстой !

Avatar

Бадарчийн дүү 2024-03-05 139.5.218.211

Яг үнэн. Цагаачид гэдэг зэвсэггүй цэрэг. Финүүд хилээ хааж Орос , Питер орж архи уухаа болихоор босно биз дээ. Үүнийг Оёо нар харж байгаа..

Avatar

Нэргүй 2024-03-05 203.17.23.177

ОРОС БОЛ ХЯТАДААС ДУТАХГҮЙ АЙМШГИЙН ГАДААД БОДЛОГОТОЙ. ГЭХДЭЭ ҮНЭХЭЭР ТЭНЭГ. ДУТУУ БОДДОГ.

Avatar

Зочин 2024-03-05 202.126.91.90

чамшиг эх орнгүй н**ш юу мэдэж бичдэг нэргүй вэ . зайлаач тэр европруугаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж