Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200 мянган ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700 мянган ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа ийнхүү уулзаж, ярилцаж байгаадаа Элчин сайд Ричард Буанган баяртай байгаагаа тэмдэглээд Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд эхнээсээ биелж байгааг мэдээлж, цаашид эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.
Нэргүй 2024-03-04 46.135.78.207
тусламж ын мөнгийг хэрхэн зарцуулж байгаагаа олон түмэнд шилэн дансаар харуул!
Нэргүй 2024-03-04 122.201.31.207
Thank you very much, God bless America.
Нэргүй 2024-03-04 203.98.76.4
Монголд хичнээн сая хүн ам хичнээн сая малыг маллаад, тэр малаас нь ямар Бүтээгдэхүүн Дотоодын зах зээлийг хангаад, төчнөөн Татвар төлдөг гсн тоо баримт судалгаа бий юу ? 80 сая малаас хэдэн хувийн ашиг гарч байгаа Үр Ашгийн Тооцооо ?????
Нэргүй 2024-03-04 192.42.116.25
Өмхий хулмасуудаас сураг байна уу? Өөрсдөө хойд со.гоос гуйлга гуйж яваа билүү.
Нэргүй 2024-03-04 108.28.43.248
Long Live USA and Mongolia. Thank you
Нэргүй 2024-03-04 59.153.113.94
Оросыг долоогч оркууд одоо янкууд гээд орил доо.
Нэргүй 2024-03-04 213.87.144.96
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-04 202.21.127.160
америк монголд ийм халтар сайд ирүүлсэн юм уу. Цагаан арьстай сайд ирэхээ бсн юм бна л да утаа үнэр түгжээ гд
Нэргүй 2024-03-04 202.131.245.243
Ердөө л 2700-хан уу? Арай ч дээ.
Нэргүй 2024-03-04 66.181.181.157
Чи орос ахаасаа илvv менге авчихаач. Онигор дvvдээ гээд егне дее
Нэргүй 2024-03-04 78.142.18.219
Оросууд соц үеийн цас зуднаар хамгийн хүнд газар нь нисдэг тэрэгээр өвс тэжээл тээвэрлэн хүргэж, 1941 онд өарсдөө дайны байдалд хүнд байсан мөртлөө МУИС-г барьж байгуулах ажлыг эхлүүлж байсан түүхэн баримт нь байна.
Нэргүй 2024-03-04 66.181.181.157
Оросууд гэдэггүй юмаа. Зөвлөлтүүд гэдэг байсан. Тэгээд ч одоо өгсөн тусламжыг ярьж байна. Өмнөх тэр тусламжыг eрөөсөө үгүйсгээгүй байна хө
Нэргүй 2024-03-04 194.26.192.64
ЗХУ залгамж улсыг ОХУ гэж дэлхий даяараа үздэг юм.
Нэргүй 2024-03-04 216.197.221.127
Түүндээ тулбал Монголын тусламж дулаан хувцас хоол хүнсний хүчээр л Москва-г хамгаалж үлдсэн ш дээ, бас тусламжийнх нь хариуд 30 мянган эрчүүдэдээ хүйс тэмтэрч хариу бэлэглэсэн
Нэргүй 2024-03-04 103.212.116.211
1шуудай тэжээл 2 боодол өвстэй 6 жип хөлөглөж очдог манай дарга нарын дэргэд бурхны хишиг шүү