Олны анхаарлын төвд байгаа ХЭРГҮҮД

Олны анхаарлын төвд байгаа ХЭРГҮҮД

Олны анхаарлын төвд байгаа ХЭРГҮҮД

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


З.ЭНХБОЛДЫГ ШҮҮХ ХУРАЛДААНД АЛБАДАН ИРҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт /2024.02.29/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Гэвч З.Энхболд өвчтэй учраас шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-ны өдрийн 13.30 цагт товлосон юм.
Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна.
Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, харин хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
"БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОВ

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг 2024 оны гуравдугаар сарын 7-нд Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэх гэнэ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө нь энэ асуудалд "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэдэг тайлбарыг хийж байсан удаатай.

ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛ АВСАН АРТИСТ ДАВЖ ЗААЛДАНА

"Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноосон. Түүнийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.

Энэ талаар шүүх байгууллагаас тодруулахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүргүүлсэн гэв. Түүний давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа бөгөөд цагдан хорьсон гэдгийг шүүх байгууллагаас мэдээлсэн юм.

12 НАСТАЙ ОХИНЫГ ХУЛГАЙЛЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, иргэн Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн юм.

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.

Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ким 2024-03-05 45.117.35.1

Монголд шүүх байдаг билүү.

Avatar

Нэргүй 2024-03-05 213.87.146.135

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-05 202.55.188.39

Хэргийг үнэд хүргэхийн тулд ухаалаг гэхийм үнийн ортой ЮМУУ. Ашиг ХЭНД унахыг таана уу

Avatar

Нэргүй 2024-03-05 66.181.161.158

Монголын шүүх нэг юм бөхчихөлгүй амь аргацаагаад байгаад л байх юмаа. Аргаггүй дээ томилсон эзэндээ үнэнч байхгүй бол эд нар дараагийн ээлжинд шоронд шомбойх юм чинь чөтгөрийн тойргоо гэж

Avatar

Даваа 2024-03-05 66.181.188.60

их л дутуу байна даа, албан тушаалтнууд оролцсон бүх хэргүүдийг хүснэгтэлж тавьж байгаад олон нийтийн хяналтанд оруулж чеклээд явах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2024-03-05 202.9.46.11

ОРГОДОЛ ЭРДЭНЭБИЛЭГ, САЙХАНБАЛАГ, УДААНЖАРГАЛ ГЭХ МЭТИЙН ХЭРГҮҮДИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ШҮҮХ БАЙХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

S 2024-03-05 59.153.115.48

TSAGN DYYDLGN VAWALDGCH80955877

Avatar

Тогоо 2024-03-05 45.117.35.10

хаана байна,Дунд хуруу Мөнхбат, ногоон автобус, зам шүүгддэг машин,…. Түй чёрт залхуу хүрчихлээ, МАНы хулгайч нарыг багтаах шорон ч байхгүй юм байна, бараг үлдэх гишүүн ч байхгүй юм байна

Avatar

Нэргүй 2024-03-05 103.57.94.46

Бэлтрэгийг ирсэн ирээгүй шууд буудаад хаячаач !

Avatar

S 2024-03-05 59.153.115.48

SEXSEER ANYSAAR TAICHI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж