Олимпод орохыг хүсдэггүй Монголын боксын холбоо

Парисын олимп-2024

Олимпод орохыг хүсдэггүй Монголын боксын холбоо

Олимпод орохыг хүсдэггүй Монголын боксын холбоо

Парисын олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулах эрх олгох дэлхийн эхний тэмцээн Итали улсад гуравдугаар сарын 3-наас 11-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд 113 орны 602 тамирчин өрсөлдөнө. Гэвч Монголын тамирчид тодорхойгүй шалтгааны улмаас мэдүүлгээ өгсөнгүй. Монголын боксын холбооны зүгээс ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийсэнгүй.

Италийн Бусто-Арсицио хотод эхэлж буй тэмцээнээс нийт 13 эрх эзэддээ очих юм.

Угтаа Монголын боксын шигшээ баг Унгар улсад хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцоод мөн Болгар руу “Странджа-2024” олон улсын тэмцээнд оролцох, Германд хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байсан. Өөрөөр хэлбэл, нэг сар 15 хоногийн хугацаанд Европын цуврал тэмцээнүүдэд оролцож, Италид олимпийн эрхийн төлөө өрсөлдөх байсан аж. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас Италид эхэлсэн тэмцээн мэдүүлгээ өгсөнгүй.

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр У.Баатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасан нар ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монголоос эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн нар олимпийн эрхээ аваад буй. Парисын олимпийн эрх олгох боксын сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Тайландын Бангкокт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БОКС 2024-03-04 202.179.24.40

НАА НЭГ ХОЛБОО ШҮҮ ЮМАНД ЧИНЬ ХЭЛ УСТАЙ АМЬТАН БАЙДЫМ УУ

Avatar

Нэргүй 2024-03-04 188.162.254.30

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-04 103.57.94.239

115 орны 663 боксчин оролцох бөгөөд 49 эрх олгоно.зөв бич сэтгүүлчээ

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.239

боксын холбооны буруугаас болж байгаа юм бна дээ

Avatar

Нэргүй 2024-03-04 203.169.50.253

Хүсэхгшүй гэнэ үү. Хийх ажлаа мэддэггүй 1 цүнх баригчаас болсон

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.183.213

дампуу удирлагатай холбоо вэ.бүрмөсөн дампуурч боксын холбоо

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.184.113

Нянгар үхэж далд ороочээ

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.160.63

hujaa sheesnuudiig aalnaa

Avatar

Зочин 2024-03-04 59.153.115.117

Нямбаатар сүр дуулиантай холбооны ерөнхийлөгч болсон шүү дээ. Мууг дагавал могойн хор гэдэг болж дээ. Ийм байдалд оруулчихаад Нямбаатар зугатсан, одоо Улаанбаатар хотыг самарч байна…

Avatar

Ы 2024-03-04 103.212.119.99

Чинзориг чинь допингтой юун олимп болсон биш бил үү?

Avatar

Нэргүй 2024-03-04 82.135.30.192

Erkh doping 2 tusdaa hu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж