Олимпод орохыг хүсдэггүй Монголын боксын холбоо

Хуучирсан мэдээ: 2024.03.04-нд нийтлэгдсэн

Парисын олимп-2024

Олимпод орохыг хүсдэггүй Монголын боксын холбоо

Олимпод орохыг хүсдэггүй Монголын боксын холбоо

Парисын олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулах эрх олгох дэлхийн эхний тэмцээн Итали улсад гуравдугаар сарын 3-наас 11-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд 113 орны 602 тамирчин өрсөлдөнө. Гэвч Монголын тамирчид тодорхойгүй шалтгааны улмаас мэдүүлгээ өгсөнгүй. Монголын боксын холбооны зүгээс ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийсэнгүй.

Италийн Бусто-Арсицио хотод эхэлж буй тэмцээнээс нийт 13 эрх эзэддээ очих юм.

Угтаа Монголын боксын шигшээ баг Унгар улсад хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцоод мөн Болгар руу “Странджа-2024” олон улсын тэмцээнд оролцох, Германд хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байсан. Өөрөөр хэлбэл, нэг сар 15 хоногийн хугацаанд Европын цуврал тэмцээнүүдэд оролцож, Италид олимпийн эрхийн төлөө өрсөлдөх байсан аж. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас Италид эхэлсэн тэмцээн мэдүүлгээ өгсөнгүй.

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр У.Баатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасан нар ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Монголоос эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн нар олимпийн эрхээ аваад буй. Парисын олимпийн эрх олгох боксын сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 23-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд Тайландын Бангкокт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж