“Бадрах Энержи” ХХК газар доор уусган олборлох технологийн талаар туршлагаа хуваалцаж байна

“Бадрах Энержи” ХХК газар доор уусган олборлох технологийн талаар туршлагаа хуваалцаж байна

“Бадрах Энержи” ХХК газар доор уусган олборлох технологийн талаар туршлагаа хуваалцаж байна

2024 оны гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн профессор, оюутнууд байгаль орчинд ээлтэй, олборлолтын эвдрэлгүй арга болох газар доор уусган олборлох технологийн талаарх мэдлэгээ зузаатгаж байна. Уулзалтын нээлтэд ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч Д.Энхбаяр, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Гэрэлт-Од, Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш Б.Наранчимэг, Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, МУИС-ийн Сургалт, хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга С.Булгантамир, Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баатарчулуун, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Ц.Төгсөө болон “Бадрах Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Мелеард, Хүний нөөцийн захирал Ануар Каден нар оролцож эрдэмтэн багш, оюутнуудад амжилт хүслээ. Хоёр өдрийн уулзалт-семинар газар доор уусган олборлох технологиор олборлолт явуулах боломжтой ордын геологийн тогтоц, онцлог сэдвээр зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээнд 30 эрдэмтэн багш, оюутнууд оролцож байна. Энэ удаагийн хоёр өдрийн уулзалт-семинар нь 2024 онд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа нийт зургаан удаагийн цуврал уулзалтын эхнийх нь юм. Уулзалт семинар бүрт “Бадрах Энержи” ХХК-ийн дийлэнхи хувьцаа эзэмшигч “Орано” группийн мэргэжилтнүүд ирж оролцох юм байна. “Бадрах Энержи” ХХК нь МУИС, ШУТИС болон Сайншанд дахь Политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 2023 онд байгуулсан. Энэхүү санамж бичигт тусгасан ажлууд ийнхүү эхнээсээ биеллээ олж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.176.49

10 50 жил химийн хүчилийг газрын хэвлийд нэвчихийг илрүүлж мэдэхгүй 100 түүнээс олон жилийн дараа гүний усанд нэвчихээр яана даа. бидэнд хойч үе байгаа юу? НҮХЭН жорлонгоор бодоход. уран олборлохоор шахсан хүчил нэвчдэггүй юм болов уу?.ЗЭСИЙН үйлдвэр барихаар яригдаж байхад б.жаргалсайхан хүхрийн хүчилээр хордоно хийх газар байхгүй гэж байсан.ухаад үнэгүй ч болсон аваад явчихаасай

Avatar

Нэргүй 2024-03-04 122.201.31.6

үхэл

Avatar

инженер 2024-03-04 66.181.180.231

Хурдан хэрэгжээсээ, эрчим хүчний хувьд хойд урд хөршөөс бага хамааралтай болохсон

Avatar

Зочин966 2024-03-04 66.181.181.22

монголд цөмиын бөмбөг аль эрт дэлбэрсэн байгаль хүн ам бүгд хордож хавдараар өвдөөд эхэлсэн

Avatar

Зочин 2024-03-04 66.181.177.136

Энэ төсөл хэрэгжих л юм байхдаа харж л байя.

Avatar

Нэргүй 2024-03-04 139.5.219.84

шарн нунтаг барууны орнуудадд export хийх нь Орос болонХяиад руу цөмийн хошуу ч иглүүлсэнтэй адмлхан бус уу

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.179.245

1 ton huchil gazart hiichiheed butsaagaad 1 ton huchilee avch chaddag yum uu. bolomjgui l baimaar yum. Gazryn gund uldsen huchil nj horsondoo hor bolood uldene dee. Uranaa bas uusgaad taraad uldvel heseg chuluund boon baisan uran nj uusmal helbert orood bur iluu tarhah biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж