Ё.Баатарбилэг нарын хэргийг Пүрэв гаригт шүүнэ

Ё.Баатарбилэг нарын хэргийг Пүрэв гаригт шүүнэ

Ё.Баатарбилэг нарын хэргийг Пүрэв гаригт шүүнэ

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг 2024 оны гуравдугаар сарын 7-нд Улаанбаатар чуулгын байранд хэлэлцэх гэнэ.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө нь энэ асуудалд "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэдэг тайлбарыг хийж байсан удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 139.5.218.113

Урд нь ч бас шоронд байсан шоронгийн гулгайчыг Архангайн маанагууд сонгож л байдаг

Avatar

ЗОЧИН 2024-03-04 122.201.23.83

Энэ нөхөр мөнгө идээгүй гээ гүй бна ш дээ, уул нь хүлээн зөвшөөрөөд ял аа авсан бна, Нөгөө нүүрсийн хэд бол бүр тийм юм бол байхгүй гээд бгаа шүү дээ

Avatar

baatarbileg 2024-03-04 180.149.80.106

ene muu hulgaichiin hurungiin huraagaad ahiuhan ***h tsohih heregtee hulgai hiicheed uhsen atsaa hiij davna zaaldana geed bgaa sdaa be

Avatar

Нэргүй 2024-03-04 202.5.198.25

Хулгайчааа Хулгайчаа хүүхдийн хөгжилөөс хулгайлдаг хулгайчааа

Avatar

-yn: 2024-03-04 216.38.195.74

br

Avatar

#### 2024-03-04 216.38.195.74

t

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 203.17.23.197

Шоронд нь явуулаач. Бусад нь адилхан ял авчихаад тэр дороо ачигдаж шоронд ялаа эдэлж байхад энэ давтан хэрэгтэй гэмт хэрэгтэн хүнд шүүхээс ял ноогдуулсан мөртлөө сул чулуутэй байлгаж ял завшуулж Монголын хууль үйлчлэдэггүй нь гайхмаар юм.

Avatar

Danhiin meh uu 2024-03-04 66.181.187.130

Huurhii ene hun ch buleglel hoorondiin zolios bolchihson baih magadlaltai shuu?!

Avatar

S 2024-03-04 139.5.217.247

ANYSN SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.115.56

хөөрхий …гэмшиж байгаа даа

Avatar

kkk.hatuu unen shuu 2024-03-04 66.181.187.130

hiigeegui hergiin tuluu gemshine gej baih uu?!Neg l sejigtei mungu ugsun ch geluu avsan ch geluu dee neg huuhen eerch muuraad l dagjin chichreed ch baigaa met hachin baisan tul neg no baigaa met sadraad l baisan daa.

Avatar

Нэргүй 2024-03-04 82.135.30.192

Shuuhiig hir shudargiig ni odoo l hariya.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж