Сэм Асгари: Бритнигийн талаар муу үг хэлэхийг хүсдэггүй

Сэм Асгари: Бритнигийн талаар муу үг хэлэхийг хүсдэггүй

Сэм Асгари: Бритнигийн талаар муу үг хэлэхийг хүсдэггүй

Дуучин Бритни Спирс 2022 оны зургадугаар сарын 9-нд Сэм Асгаритай гэрлэсэн боловч 14 сарын дараа буюу өнгөрсөн наймдугаар сард салсан. Сэм Асгари салсан эхнэрийнхээ талаар муугаар ярихыг хүсдэггүй гэдгээ хэлжээ.

“Нэгэн цагт хоёр биенээ хайрлаж, хамтдаа хооллож байсан хүмүүс салсан хойноо бие биеэ муугаар ярьдагийг би огт ойлгодоггүй. Би хэзээ ч ийм зүйл хийхгүй. Яагаад гэвэл би гайхалтай гэхээс өөрөөр хэлэмгүй тийм амьдралаар амьдарсан. Энэ бол цаг үргэлж миний амьдралын нэг хэсэг, нэг үе байх болно. Би энэ гэрлэлтээ эерэг сайхнаар боддог. Би амьдралын талаар үргэлж өөдрөгөөр бодсоор ирсэн. Амьдралдаа үзэж туулсан бүхэн минь өнөөдрийн намайг бий болгосон. Хэн нэгэнтэй урт хугацааны амьдралаа хамтдаа туулна гэдэг гайхамшигтай” гэж тэр ярьжээ.

Бритни, Сэм Асгари нар 2016 оны аравдугаар сард “Slumber Party” дууны клипний зураг авалтын үеэр анх танилцсан. Төд удалгүй тэд болзож эхэлсэн бөгөөд 2017 онд олон нийтэд хос болсон гэдгээ зарлажээ. Ингээд 2021 оны есдүгээр сард Бритни аавынхаа хараа хяналтнаас албан ёсоор гарсны дараа 2022 оны зургадугаар сарын 9-нд тэд гэрлэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Бритни гэрлэхээсээ өмнө 60 сая ам.долларын хөрөнгөтэй байжээ. Тэдний хооронд байгуулсан гэрээ ёсоор Сэм Асгари гэрлэлтийн хугацаанаас хамаарч тодорхой хэмжээний мөнгө авах аж. Тодруулбал, Асгари гэрлэсэн хоёр жил тутамдаа нэг сая ам.доллар авах ба 15 жилийн дараа дээд тал нь 10 сая ам.доллар болох юм.

Эх сурвалж: US WEEKLY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

C 2024-03-04 216.38.195.74

y

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж