Х.Болорчулуунд хонь хамаагүй ч зуд хамаатай!  

Х.Болорчулуунд хонь хамаагүй ч зуд хамаатай!  

Х.Болорчулуунд хонь хамаагүй ч зуд хамаатай!  

1990-ээд оны хуучны арьс шир, гутлын гэхчилэн үйлдвэрүүд дампуурсан шалтгаан нь гаалийн татварыг өндөр тогтоогоогүйгээс болсон гэж боддог сайд өнөөдөр өөрийг нь эвлүүлэг хийн гүтгэсэн гэж албан ёсны хуудастаа “Нэр барьсан эвлүүлэг, гүтгэлэг. ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийг зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага юм. ХАА-н бирж нь малчдаас хонь худалдаж аваагүй болно” гэж бичжээ.  Яалт ч үгүй “зөв” тэмдэгтэй тэрхүү хаягийг эвлүүлсэн байж болно. Гэхдээ гүтгэлэг гэдгээ нотолсонгүй. Нотлохгүйгээр барахгүй цагдаад хандаж, “ариун, цагаан” нэр хүндээ сэргээлгэх тухай үг, үсэг унагасангүй. Ийн бичих болсон шалтгаан нь, Хэнтий аймгийн Гал шар сумын цахим хуудаст хонийг 40 мянган төгрөгөөр тооцон зээлээр авч буй талаар малчид амралтын өдрүүдэд бичсэнтэй зэрэгцээд доорх зураг олон нийтэд тарсан юм.

Энэ талаар "Малчдаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа. Өмнөх ачилтад нэг хонийг 65 мянган төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан. Харин өнөөдөр Таван уул хавийн малчдын 340 гаруй хонийг 40 мянган төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа. Хэдийгээр байгалийн давагдашгүй хүнд нөхцөлд орсон хэдэн малчдад зүгээр үхүүлээд хаяснаас дээр мэт боловч, үнэ хямд байна гээд буцаагаад туугаад явах боломжгүй гэдгийг айхтар сайн мэдэж байгаа болохоор үүнээс дээш үнэ байхгүй ээ, тохирохгүй бол авахгүй ээ л гэдэг юм байна. Ингээд л хэдэн малаа өгөөд туучихлаа даа" гэж малчид бичсэн юм. Үүнээс үүдэн сошиал ертөнцөд шүүмжлэл өрнөсөн бөгөөд “арьсаа хамгаалах” гэсэн сайд ийнхүү тайлбар хийхэд хүрчээ. Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.Гантөмөрийн хэлснээр малчдаас 40 мянган төгрөгөөр тооцон худалдан авалт хийгээгүй аж.

Үүнээс үүдэхэд сайд өөрийн гурилын үйлдвэрийн ажилчиддаа мах худалдаж аваагүй нь нэгэнт тодорхой болсон ч зуданд үхүүлж байснаас 40 мянган төгрөгөөр арилжаалахад хүргэсэн нь Х.Болорчулуун сайдын яамтай шууд холбоотой асуудал. Аварга малчныг шагнах болохоороо өөрийн биеэр очиж зураг хөргөө цацдаг хэр нь асуудал үүсч, бодлого буруудаад ирэхээр булзааруулдаг байж болохгүй. Өнөөдөр энэ салбарт түүний нэр хүндийн тухай асуудал 1000-д эрэмбэлэгдэх асуудал. Монголчуудын зуданд зутарч буй малчдад туслахаар өнөөдөр УОК-оос мэдэгдсэнээр 2.9 тэрбум төгрөгийг хандивлажээ.

Харин салбарын сайд нь сав л хийвэл салбараа сүйрүүлэх тухай ярьдаг.

Төсвийн мөнгөөр мал ээмэгжүүлэх хөрөнгө энэ жилийн төсөвт суугаагүй ч ирэх жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа тэрбээр өөрийн амаар хэлсэн нь цахим хуудаст нь байж л байна. Ерөнхий сайдын дэргэд гавъяат тариаланчийн ногоог малаас хамгаалах хашааг төсвийн мөнгөөр барьж өгөх тухай сайрхаж суусан хүн бол тэр. Удахгүй УИХ-ын чуулганаар хүнсний 19 бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэгдүүлэх төслийг тэр л батлуулахаар боловсруулсан.

Энэ мэтээр хорлож ирсэн сайд нарын балгаар өнөөдөр малчид зуданд зутарч байна. Хаврын тариалалтаар тариаланч, ногоочдыг дэмжиж байгаа мэт төсвийн хөрөнгөөр хорлох ажлаа тэр хэзээнээс хийгээд эхэлчихсэн. Үр дүнд хэрэглэгчдийн нуруун дээр бүх ачаа ирэх бөгөөд мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Төрийн эрх мэдлээр дамжуулан өөрийн оролцоотойгоор тэр ийнхүү мал аж ахуйн, газар тариалангийн салбарыг самарч байна. Арай гэж аргаа олох гэж байсан энэ салбарыг бодлогоор нурааж, төрөөс хамааралтайгаар бизнесийнхэн цэцэглэх тийм гашуун бодлогын төлбөрийг хэрэглэгчид төлөх нь гарцаагүй.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 176.135.105.198

энэ өлөгчин пиздаг а**х энүүхэнд удахгүй чи үхэр Монголоор хэлүүлнэ ээ курва

Avatar

Нэргүй 2024-03-04 122.201.31.175

бүр нэг ийм эргүү юмнуудыг зайлуулаач дорнодчуудаа

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Волоршулуун Сайд болж байж зүүн 3 аймагт зуд нүүрэллэ э, ТҮЙ ШООРТ !

Avatar

Нэргүй 2024-03-04 203.98.76.4

ХӨВСГӨЛ, ДОРНОД-чууд ийм 10% мэтийн Худлаа Эх Орончид-оо Хичнээн ч жил УИХ-д Залав базарвааний …

Avatar

zochin 2024-03-04 76.130.42.82

Sain ajillaj baigaa said shuu.b** ataarh.

Avatar

Нэргүй 2024-03-04 122.201.31.175

б**с рүү амаа шааждээ банди чинь

Avatar

-; 2024-03-04 50.169.138.78

cmx

Avatar

Зочин 2024-03-04 103.57.94.197

гурилын панзчин новшийг төрөөс зайлуулах хэрэгтэй.энэ хамгийн олиггүй сайд,улс төрч

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 202.126.88.85

Өлөн шуналтай, боловсролгүй хэдэн Хэдэн дүү нар нь гүйж очоод 40к аар авч цааш нь үнэтэй зарна л даа.. Ах дүү нараараа ядуу өссөн хүмүүжил Өлөн шуналтай болгож. Баавгайн савар хүртэл зараад байхдаа яахав дээ. Сайд болохын тулд үйлдвэрээ зарсан гэж Ард түмнийг хуураад. Зарсан мөнгө нь хаана байна. Хүүхэд нь одоо ажиллуулж л байгаа. АТГ шалгавал таарна. Жинхэнэ улайхгүй худалч уу. аа. Гурилын үйлдвэртэй хүн сайд болоод Гурилын үнэ тасралтгүй өслөө. Мөнгө харахаараа хүн байхаа больчих юмаа

Avatar

Эх орны хөвгүүд 2024-03-04 103.212.118.92

Х.Болорчулуун .Даваасүрэн Б.Бат-Эрдэнэ нарын эх оронч шударга ардын эгэл баатаруудыг эгнээнээсээ төрүүлсэн МАН яруу алдар мандаттугай.Та гураваар Монголын ард түмэн үеийн үед бахархах болно.Эх орон ч гурвын нэрэмжит гудамжийг яаралтай гаргая.

Avatar

Зочин 2024-03-04 202.126.91.2

Ээш энэ нэг тэнэгийгээ. Ядаж монгол хэлний мэдлэг байдаггүй байхаа даа. Зудаар зугаа хийж, малчныг бас малыг нь доромжилж байгаа юм уу. Муу малыг шууд зайлуул.

Avatar

Нэргүй 2024-03-04 202.126.91.11

Сайхан залуу шүү

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.116.160

Энэ засаг гэж попрохоос цаашгүй нэг юм. Өлөн гэхэд дэндүү өлөн хэдэн хулгайч аргагүй л эзэнгүй төр засаг

Avatar

Хүний адаг Болорчулуун гурилын наймаачин 2024-03-04 59.153.113.72

Сайд Болорчулууныг таньдаг олон хүмүүс дүгнэхдээ, хүн чанаргүй, увайгүй шуналтай, хүнийг их зуудаг, өмхий санаатай, өөртөө муу хүнийг хорлож байж санаа нь амардаг, асар их дээрэлхүү зантай, хулгайч зантай хүний адаг гэж хэлдэг юм билээ.

Avatar

Нэргүй 2024-03-04 139.5.217.34

Хүний хамаг муу муухай чанарын цуглуулга юм байна шдээ?!

Avatar

zochin 2024-03-04 76.130.42.82

Hudal b** gutreed baigaarai.Harin ch esregeeree shuu.Dornodiinhon chamaas iluu medne.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Болорчулуун Дорнодын хүн сайд болоод энэ жил зүүн 3 аймагт айхтар зуд болчлоо ! Гээд жаал троллдооч дээ !!!

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.118.139

Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар Х.Баттулгыг сайд болох үеэс унасаар Болорчулууны үед нурах тийшийгээ хандлаа. Яахаараа ЗГ жирийн иргэнийг хамаатан нь ашиг сонирхолын зөрчил ярьж төрийн мэргэжлтний ажилд авдаггүй мөртлөө өөрөө гурилын үйлдвэртэй Болорчулуун барилгын групптэй Чойжилсүрэн гээд сайд дарга нараа байлгаад байдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Энэ байдлаас салнаа, дараагийн ЗГ-т дандаа залуучуудыг оруулаад эв нэгтэй ажиллуулнаа! Харин Данхыг л дэмжих хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2024-03-04 202.126.88.155

Яг дэмжиж харагдаач танай Данх чинь энэ өлөн хулгайчийг сайдаар тавьсан биздээ тэгж молигдуулахгүй шүү

Avatar

Нэргүй 2024-03-04 64.119.29.63

Монгол улсад гурилын үнийг өсгөж ард иргэдийн нуруунд хүнд ачааг үүрүүлж түүнээсээ өөрийнхөө гурилын үйлдвэрийн ашгийг нэмэгдүүлж баяжих гэсэн бодлогоор ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН СААД болсон хулгайч юм биш үү?

Avatar

Зочин 2024-03-04 66.181.177.245

ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗООЛДОГ, ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ЗООЛДОГ гэж манай ардын хэлц үг байдаг байсан бол одоо ЗУД БОЛОХОД НАМЫН ТРОЛЛУУД ЗООЛДОГ болж байгаа юм байна. зудыг далимдуулаад муу сайдыг зодож байгаа юм биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж