Э.Амартүвшин: Аргентины Буэнос-Айрес хотын театрт дуулахыг хүсдэг

Э.Амартүвшин: Аргентины Буэнос-Айрес хотын театрт дуулахыг хүсдэг

Э.Амартүвшин: Аргентины Буэнос-Айрес хотын театрт дуулахыг хүсдэг

Монгол Улсын Ардын жүжигчин, "Оскар" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо ирээд байгаа билээ. Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа 60 жилийн ойд зориулан театрынхаа уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн "Макбет" дуурь болон дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Gala Concert” тоглолтыг хийх гэж байна.


-УДБЭТ-ынхаа 60 жилийн ойн тоглолтод оролцохоор амласан гэж сонссон. Эх орондоо амрах амралт нь хэр удаан үргэлжлэх бол?

-Юуны өмнө Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд өвлийн улирлыг тааруулж цөөн хоног амарч, эх орондоо ирлээ. Монголдоо ирээд дөрөв хонож байна. Театрынхаа 60 жилийн ой хүрээнд төрөлх театрынхаа тайзан дээр дуурьт тоглоно гэж амласан байсан. Энэ амлалтаа биелүүлж, 2024 оны гуравдугаар сарын 9, 10-нд "Макбет" дуурийг дуулах бол 10-нд театрынхаа гоцлол дуучидтай хамтран гала тоглолт хийх гэж байна.

Бэлтгэл сургуулилалтаа хийгээд эхэлсэн. Сэтгэл маш өндөр байна. Эх орондоо амарч, аав ээждээ золгохоор ирсэн. Давхар театрынхаа авьяаслаг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гарах болсондоо баяртай байна.

-Яагаад заавал "Макбет" дуурь гэж?

-Мэдээж, энэ бүтээл уран бүтээлчээс маш их ур чадвар шаарддаг. Зохиолын хувьд хүнд, хурц дуурь. Тэр утгаараа надад маш их таалагддаг. Мөн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид маань энэ дуурийг шинээр найруулж, үзэгчдэд хүргэсэн. Тийм учраас бүх уран бүтээлчдэд амар хялбар байх болов уу гэдэг үүднээс сонгосон. Бас нэгэнт дуурь дуулж байгаа учраас чадал чансаа шаардсан бүтээлийг сонголоо.

-Тоглолтоос гадна төрсөн нутаг руугаа явах уу?

-Энэ жил нутаг маань цас зудтай хэцүүхэн өвөлжиж байна. Малчид маань нэлээд зүдэрч байна. Тоглолтоо дуусгачихаад маргааш нь Сүхбаатар аймаг руугаа явах бодолтой байна. Аав, ээж дээр очиж хэд хоночихоод удахгүй буцна.

-Таны уран бүтээлийн төлөвлөгөө жил жилээр гарчихсан байдаг байх?

-Тийм ээ. Ерөнхийдөө хоёр жилээр гарчихдаг. Би одоо амралтаа дуусгаад гуравдугаар сарын 23-нд Итали улсын Милан хотын "Ла Скала" театрт тоглоно. Тэнд дөрөв, тавдугаар сард хоёр дуурь зэрэг тоглохоор төлөвлөсөн.

Мөн үргэлжлүүлэн Австрийн театрт Ж.Пуччинийн "Тоска" дуурьт дуулна. Цаашаагаа Английн театрт дуулах хуваарьтай гээд энэ мэт гэрээ контрактуудыг хийгээд байна.

-Сонгодог урлагийн "Оскар"-ын шагналыг хоёр удаа хүртсэн шүү дээ?

-Тэгсэн. Миний хувьд дэлхийн дуурийн оскар буюу Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан найм дахь удаагийн "International opera awards" арга хэмжээний "Шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарсан. Энэ жилийнх нь хаана шагналаа олгох нь тодорхойгүй байна. Зарим уран бүтээлчдийн номинаци нь шалгараагүй байгаа. Миний хувьд шилдэг баритон номинацид шалгарсан.

-Таны дуулаагүй дэлхийн сонгодог тайз үлдсэн үү?

-Би сүүлийн үед Аргентин улсын Буэнос-Айрес хотын сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн театрт дуулж үзэхийг боддог болсон. Өөр том театр гэвэл Испани улсын Барселона хотын театр байна. Гэхдээ би ирэх арваннэгдүгээр сард дуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн Испанийн нийслэл Мадрид хотын театрт дуулж үзээгүй. Өөр дэлхийн театр байхгүй. Бүгдэд нь дуулсан.

Т.Хуншагай

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.189.183

Гадаадын дуучинг Монголын хэрэгтэй хэрэгуй шагналаар шагнаад инээдтэй юмаа одоо нутагтаа очиж зудад ядраад бг нутаг орондоо менге цаас хандив сайн егеерэй их менге олдог биздээ

Avatar

Нэргүй 2024-03-04 85.233.56.132

Агуу агуу. Чингис хааны одонгоо өгөөч! "Хөдөлмөрийн бааатар"-аа өгөөч!

Avatar

Нэргүй 2024-03-04 202.179.24.211

tiimerhuu shar tumur mumur hog mog sonin bish biz

Avatar

ZOCHIN 2024-03-04 92.88.170.222

Delxiin bux teatruudiin taiznaa mongoliin duuriin duuchnii ur chadvariig gaixuulj baxarxuulj bishruulj yavaa Amartuvshindaa uran buteeliin olon saixan amjiltuudiig xusie Mongol ex orondoo tavtai morilj taalan suugaarai

Avatar

Сайхаан 2024-03-04 66.181.161.77

Сайхаан

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.190.134

Гайхалтай дуучин. Монгол улсаа дэлхийд таниулж яваа залуу. Залуу хүн чаддаг зүйлээрээ аархана ш дээ! Амьдралд нь аз жарга л- Амжилтын дээдийг хүсье Билетийг нь авсан

Avatar

Зочин 2024-03-04 202.126.91.32

Онгироодуухан нөхөр байна даа, үнэхээр чадаж байгаа бол одоо яах вэ дээ,

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.47

Верди баритон гэж ховор заяадаг хоолой

Avatar

Нэргүй 2024-03-04 178.174.229.45

FASHIST OROSOOS YAVAACHEEE.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Орост очоогүй, хамаагүй биз дээ, нөгөө Ариунбаатар нь Орост жаал дуулаад, " Путинтай кофе уугаад" дэлхийд ад үзэгдсэн шүү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж