Залуу артист Б.Аззаяад 1 жилийн ял оноож, цагдан хорьжээ

Залуу артист Б.Аззаяад 1 жилийн ял оноож, цагдан хорьжээ

Залуу артист Б.Аззаяад 1 жилийн ял оноож, цагдан хорьжээ

"Mxrningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ. Түүнийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Энэ талаар шүүх байгууллагаас тодруулахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүргүүлсэн гэв. Түүний давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа бөгөөд цагдан хорьсон гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 209.95.56.54

Гүй яахавдээ

Avatar

Хотын иргэн 2024-03-04 202.55.191.194

Хар тамхинд нэгэнт л хамааралтай болсон бол тийм хүнийг байхгүйд тооцох хэрэгтэй. Учир нь хар тамхинд орсон хүн тэгээд л хүн хог болно, түүнд хайрлах энэрэх, ухаарах сэхээрэх юу ч үлдэхгүй. Аав, ээж, амьдрал, ирээдүй гэх зорилго тэмүүлэл огт үгүй, зүгээр л зомби болж байгаа гэсэн үг. Үүрд баяртай.

Avatar

Зочин 2024-03-04 103.212.162.105

хөрш орноосоо суралцагч
, ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭХ, ХУДААЛАХ, ХАДГАЛСАН Л БОЛ ХӨРШ ШИГЭЭ ЧАНГЫН ЧАНГА АРГА ХЭМЖЭЭ АВ.
ТЭГЭХГҮЙЛ СҮЙРЭЛ НҮҮРЛЭНЭ…

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.69

teneg mal baisan bj. artistiin neg jil yamar unetei bilee. yalanguya duuchid

Avatar

Хошуу ноён 2024-03-04 103.57.95.165

Залуусаа хар тамхинд живүүлэх гээгүй юм бол аймшигт хар тамхины ялаа чангатга,юун нэг жил вэ?

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.87.21

hip hop ursgal iimerhvv vlger duurialaltai shdee.clip n gehd har tamhi shaldan hvvhen garaad l joohon hvvhdvvd vzeed ehleheer ed nar shig bolohiig l hvsne

Avatar

ам 2024-03-04 59.153.86.198

хар тамхигүйгүйгээр онгодоо дуудаж чаддаггүй юм бол ачигч нтр хийгээд амьдар л даа

Avatar

Зочин 2024-03-04 203.91.115.49

хар тамхины хэргийг шүүх ч гэж дээ.оромддог болжээ.ял чинь багадаад байгааг сайд нь мэддэггүй юм байна даа.харамсалтай

Avatar

MGL 2024-03-04 139.5.216.18

юуных нь артист хар тамхичин Аззаяад гээ,

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-03-04 66.181.166.196

Хар тамхины хэрэгт яагаад ганц жилийн ял өгдөг юм бэ, ингэж хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхгүй ээ

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.126.30

Ганцхан жил гэдэг чинь хар тамхины хэрэгт бага. Хатуу шийтгэх ёстой

Avatar

d 2024-03-04 103.212.119.99

Ацны артист мэдэх ч үгүй юм байна. Ийм юмнуудыг хатуу шийтгээд өгөх хэрэгтэй. Бусдад нь сургамж болог.

Avatar

Нэргүй 2024-03-04 202.131.245.34

залуу артист гэж ямар юм байдгийн, албан ёсны цол юм уу? Иргэн Б.Аззаяа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.191.169

хар тамхины хэрэгт харин чбага ял өгчээ

Avatar

Иргэн 2024-03-04 103.212.118.239

Ял нь хөнгөдсөн гэж гомдоллоод байгаа юм бол ялыг нь нэмээд өгөөч. Хар тамхиар хэний хүүхдийг хордуулах байсан бол???

Avatar

Нэргүй 2024-03-04 202.131.238.26

ялын бодлгоо чангатгаа ч ээ. Энэ улс чинь хар тамхинд живлээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж