Зуданд өртсөн малчдаас хонь 40 мянгаар авч байгаа нь худал гэв

Зуданд өртсөн малчдаас хонь 40 мянгаар авч байгаа нь худал гэв

Зуданд өртсөн малчдаас хонь 40 мянгаар авч байгаа нь худал гэв

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж зуданд өртсөн малчдаас хонийг 40 мянган төгрөгөөр хямдруулан авч байна гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа 340 гаруй хонийг нэг бүрийг нь 40 мянгаар үнэлж, зээлээр аваад явлаа гэжээ.

Тэгвэл энэ мэдээлэл нь худал бөгөөд ХАА-н бирж нь мал, мах худалдагч, худалдан авагчийн зуучлан холбох үүрэгтэй биржийн байгууллага гэв.

Цахим хуудас дахь мэдээлэл нь худал бөгөөд Хөдөө аж ахуйн бирж малчдаас огт хонь, мал худалдаж аваагүй байна. Дөрөв хоногийн өмнө /2024.02.29/ Улсын онцгой комиссын хурлаар Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.Гантөмөр хэлэхдээ, 

-Хөдөө аж ахуйн бирж 2024 онд мал, махны арилжаан дээр төвлөрч ажиллаж байна. Нийтдээ 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан.  Хонины мах 440 тонн, үхрийн мах 174.4 тонн, ямааны мах  23.6 тонн, адууны мах 147 тонныг арилжсан. Нийт арилжсан махны 7.2 хувь нь дотоодын зах зээлд борлуулагдахаар  92.8 хувь нь экспортод гарна. Арилжааны ханш харилцан адилгүй.

Сарлагийн хөлдүү мах нэг кг нь 6500-8500 төгрөг, үхрийн сэврээсэн мах нэг  кг нь 11000-13500 төгрөг,  үхрийн хөлдүү мах нэг кг нь 7500-8500 төгрөг,  хонины хөлдүү мах  1 кг нь 6000-8000 төгрөг, сэврээсэн мах 1 кг нь 6500-9000 төгрөг,  ямааны мах нэг кг нь 4500-5500 төгрөгөөр арилжаалсан.

Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан. Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, сумдад амьд малын арилжаа явагдаж байна. Амьд малын арилжаа зохион байгуулахад зам тээврийн хүндрэл үүссэн. Мал худалдан авах аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандсанаар Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Асгат суманд мал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт 10600 толгой малыг 27 айл өрхөөс үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагаа явсан.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болно гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.86.198

Фэйк гэдэг нь тодорхой байна. Үүнийг шүүрч аваад сэвээд байгаа инфлүүнсэрүүд бас хариуцлагатай баймаар юм? Sponsored гээд сэжигтэй харагдах юм, хоёрдугаарт сайн ажилж гэж салбарын сайд арай ч бичихгүй байх… зориуд хүний нэр төрийг гутаах гэсэн увайгүй үйлдлийг манайхан хүлээж аваад, хараар будах завтай явах юм даа… малчид иргэдийн сэтгэл санаа хэцүү энэ үед дор бүрнээ ухамсартай байцгаамаар байна

Avatar

зочин 2024-03-04 103.212.118.44

сайд худлаа ярьсан бол огцрох уу

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.166.196

said n hudalch yum baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж