Япон: Гадаад оюутны сургалтын төлбөрийг нэмэхээр ярилцаж байна

Япон: Гадаад оюутны сургалтын төлбөрийг нэмэхээр ярилцаж байна

Япон: Гадаад оюутны сургалтын төлбөрийг нэмэхээр ярилцаж байна

Японы засгийн газар их дээд сургуулийн төлбөрийн дээд хязгаарыг цуцалсан. Тэгвэл тус улсын сургуулиуд гадаад оюутны төлбөрийн дүнг нэмэх төлөвтэй байна.

Үндэсний 86 их дээд сургуулийн стандарт төлбөр жилд ойролцоогоор 535 -642 мянган иен хүртэл байдаг ба дотоод, гадаадын оюутнууд ижил хэмжээний төлбөр төлдөг. Тус улсын Боловсролын яам энэ сард их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг зохицуулах захирамжийг шинэчлэн боловсруулж, гадаад оюутны төлбөрийн хязгаарлалтыг арилгана гэжээ. Ингэснээр гадаад оюутны төлбөр нэмэгдэж, сургалтын явц сайжрах магадлалтай гэж үзэж байна. Улсын сургуулиуд төлбөрөө нэмсэнээр хувийн дээд сургуулиуд мөн жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр Япон дахь гадаад оюутны сургалтын төлбөр АНУ-ын дотоодын оюутны төлбөрөөс ойролцоогоор 50 хувь өндөр бол Канадын төлбөрөөс 100 хувь өндөр байна. Гэхдээ АНУ, Канадын их дээд сургуулиуд сургалтынхаа төлбөрийг төлөхөд бэлэн байгаа гадаадын оюутнуудад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тохьтой дотуур байраар хангадаг.

Японы засгийн газар 2033 он гэхэд гадаад оюутны тоог 400 мянгад хүргэхээр зорьж байгаа нь 2019 оныхоос 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч дэлхий даяар эдийн засаг хүндэрч буй өнөө үед баян, ядуугийн ялгаа гарах эрсдэлтэйг ажиглагчид онцоллоо. Боловсролын яамны ахлах ажилтан " Гадаад оюутны сурах нөхцлийг сайжруулах тул төлбөр нэмэгдсэн нь өргөдөл гаргагчдын тоог бууруулна гэж бодохгүй байна" гэжээ. Токиогийн их сургуулийн оюутнуудын дөнгөж хоёр хувь нь гадаад оюутан болохыг судалгаагаар тогтоожээ. Харин энэ үзүүлэлт Харвардад 12 хувь, Кембрижийн их сургуульд 24 хувьтай байна.

Эх сурвалж: Nikkei Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.191.225

Манай улс ч гэсэн төлбөрийн хязгаарлалтаа цуцлах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2024-03-04 103.212.116.101

Японы сургалтын чанарын мянганы нэгд хүсэн хойноо тийм шаардлага тавиарай эрхэм Професороо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж