ШЕЗ: Шүүгчийг дарамталсан үйлдэлд торгох шийтгэл оногдуулсан

ШЕЗ: Шүүгчийг дарамталсан үйлдэлд торгох шийтгэл оногдуулсан

ШЕЗ: Шүүгчийг дарамталсан үйлдэлд торгох шийтгэл оногдуулсан

Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-өөс өнөөдөр /2024.03.04/ 2023 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл хийлээ.


ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан хэлтсийн дарга Ч.ХАНДДУЛАМ:

-Монгол Улсын шүүх нийтдээ 113,294 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс 106.3 мянган хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс зөрчлийн хэрэг 8.1 хувиар, иргэний хэрэг 9.1 хувиар, захиргааны хэрэг 11.5 хувиар тус, тус өссөн.

1125 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө сулласан. 2173 хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Давж заалдах шатны шүүхээр 6784 хэрэг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг 4,3, захиргааны хэрэг 5.3 хувиар буурсан бол зөрчлийн хэрэг 12, иргэний хэрэг 1,9 хувиар өссөн.

Хяналтын шатны шүүхээр 497 хэрэг маргааныг шийдвэрлэснээс эрүүгийн хэрэг 12.7, иргэний хэрэг 29.9, захиргааны хэрэг 5.6 хувиар өссөн.

Мөн 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдэрлэсэн. Улсын тэмдэгтийн хураамжаар 17.8 тэрбум, торгох ял шийтгэлээр 15.1 тэрбум, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан 15.7 тэрбум, зөрчлийн хэрэгт 854 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.

Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хянан шийдэрлэсэн 13977 хэргийн 15.8 хувь нь Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн.  Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 84 хувийг талууд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Эрүүгийн хэргийг төрлөөр авч үзвэл 13977 хэргийн 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учруулсан, 10 хувь нь хулгайлах, 8 хувь нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн хэрэг маргаан эзэлсэн.

Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчих хэрэг 0.9 хувиар, кибер аюулгүй байдлын хэрэг 10 хэргээр, гэр бүлийн хүчирийлэлтэй холбоотой хэрэг хоёроор өсссөн.

Эрүүгийн хэргээр 14,192 хүнд ял шийтгэл оногдуулсан. 8360 нь торгох ял, 16 хувь нь хорих, 11 хувь нь зорчих эрхээ хязгаарлуулах ял шийтгэлээр шийтгүүлсэн. Гэмт хэргийн улмаас 20674 хүн хохирсон бол 663 төрийн болон хувийн хэвшлийн компани хохирсон. Мөн 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 454 хүний амь нас хохирч, 8425 хүний эрүүл мэндэд хохирол учирсан үзүүлэлт гарсан.

Авлигын 283 хэрэг хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг шийдвэрлэсэн. 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 4,9 хувь буюу 3110 нь давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэж байна.

Анхан шатны шүүхийн 95 хувийг талууд хүлээн зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн 7.8 хувь нь хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байна.

Иргэний хэргийн хувьд өмнөх онтой харьцуулахад зээлийн гэрээтэй маргаантай холбоотой хэрэг 19.9 хувиар өсөн бол банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлтэй холбоотой маргаан хэрэг 45 хувиар өссөн. Гэр бүлийн маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  5.6 хувиар буурсан үзүүлэлт гарлаа гэв.

ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.БИЛГҮНЗАЯА:

-Шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр ШЕЗ ажилладаг. 2023 онд нийтдээ 18 шүүгчээс нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлсэн.  Уг нөлөөллийн мэдүүлгийг шалгуулахаар ШЕЗ-өөс эрх бүхий байгууллагад шилжүүлэхэд дөрвөн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж торгох шийтгэл оногдуулсан. Нэг үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан. Таван нөлөөллийн мэдүүлгийг гэмт хэрэг зөрчлийн шинжгүй гэж үзэн хаасан. Дөрвөн нөлөөллийн мэдүүлгийг зөрчил шалган шийдвэрлэх харьяалаллыг хуульд заагаагүй үндэслэлээр буцаасан.

Мөрдөн шалгах ажиллагаанд дөрвөн нөлөөллийн мэдүүлэг байна.

Шүүхээс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзсэн зөрчлийн үйлдлийг авч үзвэл хэргийн оролцогчоос тайлбар гаргахдаа шүүгчийг илт гүтгэсэн, доромжилсон, оло нийтийн цахим сүлжээнд шүүгчийг гүтгэсэн доромжилсон мэдээлэл тарааж, хэргийн үйл баримтын талаар олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн. Шүүгч рүү утсаар болон бусад хэлбэрээр холбогдож, өөрт холбогдох хэргийг ашигтай шийдвэрлүүлэхээр ятгасан үйлдэлд торгох шийтгэл ногдуулсан. Мөн хэргийн оролцогчийн ар гэрээс шүүгч рүү ярьж, дарамталсан сүрдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

2023 онд нийтдээ 7 асуудлыг ШЕЗ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн таван асуудлаар мэдэгдэл хүргүүлж, хоёр асуудлыг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Гэмт хэрэг зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар шийдвэрлэсэн хоёр асуудлын үйлдэл нь нэр бүхий хэвлэл мэдээллийн сайт, сэтгүүлчээс шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, доромжилсон шинжтэй мэдээллийг олон нийтэд түгээсэн, хэргийн бодит байдлыг мушгин гуйвуулж олон нийтийг төөрөгдүүлсэн үйл ажиллагааг гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэлээ.

Мөн тэрбээр Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 гаруй шүүгдэгчдэд холбогдох Давж заалдах шатны шүүх хурлыг гуравдугаар сарын 7-нд "Улаанбаатар" чуулгын танхимд хийхээр товлосон болохыг онцоллоо. Давж заалдах шатны шүүх хурлыг хийхээр бэлтгэл хангаад ажиллаж байгаа аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.93.251

Хогын шүүгч хүчиндэгёийг хүчиндэгчийг хугацаанаас өмнө сулалж 12 настай охиныг хүчирхийлж алсан биздээ юунд гомдоод бга юм

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.113.94

монголын шүүх мафи яаж бн.

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.184.35

Монголын их эмч нар алуурчид учраас Монголын их эмч нарыг дарамталж болно.

Avatar

Нэргүй 2024-03-04 180.1.31.179

Юу хуцаад байнаа

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Раянхярваа 2024-03-04 66.181.191.134

дутуу тайлан тавьжээ. 2023 онд бусдын нөлөөгөөр төчнөөн хүнийг хэргээс мулталж мөн төчнөөн тэр бжмын авилга авсан гэж тайлагнах байсан юм
дахиж тавь.

Avatar

Зочин 2024-03-04 66.181.183.48

4-н нөлөөлөл бишээ нөлөөллийн 4 хэрэг гэж бич сэтгүүлчид тооны утгаа ер мэддэггүй юмаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж