Боловсролын салбарт анхаарал хандуулах шаардлагатай сэдвүүдийг яриад зогсохгүй шийдвэрлэх гаргалгааг нь арга замтай нь тодорхойлох хэрэгцээ, шаардлага их байна. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас хувьсан өөрчлөгдөж буй боловсролын салбарыг цогцоор хөгжүүлэх зорилгыг тавьж ажиллаж буй.
Үүний хүрээнд өнөөдөр /2024.03.04/ “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганы эхэллээ.
Тус чуулганаар боловсролын чанарыг сайжруулах, хүүхэд бүрийг тэгш хамруулах хүрээнд сургалтын хөтөлбөр, боловсролын удирдлага, зохион байгуулалт, боловсролын үнэлгээ, мониторинг, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, хүний нөөц хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг хэлэлцэж байна. “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний чуулганаас хүлээж буй үр дүн нь:
- Аж үйлдвэрийн IV хувьсгал, XXI зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлт бид бэлэн үү?
- Сургууль, багш технологийн өөрчлөлтөд бэлэн үү?
- Өөрчлөлтөд дасан зохицсон монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ? зэрэг боловсролын хувирган өөрчлөлтийн суурь асуултын хариултыг хэлэлцэж, зөвшилцөж тунхаглах юм.
МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААС ЭХЛЭЭД ХӨГЖИХ ЭСЭХ НЬ БОЛОВСРОЛООС ХАМААРАЛТАЙ
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Монгол Улс хөгжих, эс хөгжих, өрсөлдөх чадвартай байх уу, үгүй юу гэдэг их чухал асуудал. Боловсролын хувирган өөрчлөлт энэ бүхний түлхүүр. Хувирган өөрчлөлтийн талаар эрдэмтэн судлаачид олон янзаар тодорхойлж, тайлбарласан байдаг. Монголчилбол, боловсролын нүүдэл суудал. Өмнөд Африкийн их сургуулийн хананд "улс үндэстнийг устгахад зэвсэг хэрэггүй. Зөвхөн боловсролын чанарыг нь дордуулж, сурагч, оюутныг нь шалгалтын үеэр хуулахыг зөвшөөрөхөд л хангалттай. Ийм эмч нарын гарт өвчтөнүүд амиа алддаг. Ийм инженерийн гарт барилгууд нурдаг. Ийм эдийн засагчийн гараас мөнгө урсан алга болдог. Ийм хуульч, шүүгчийн гараар шударга ёс замхарч, боловсрол устахад үндэстэн үгүй болно" гэдэг үг байдаг. Энэ үгийг өнөө цагт бид жинхэнэ утгаар нь ойлгох цаг болсон.
Боловсролын салбарт дээрх үг дээрх гажуудал үүссэн нь өнөө цагт мэдэгдэж байна.
Тиймээс чанартай боловсролыг анхаарах нь зүйтэй. Боловсролын салбарын хөгжлийн гол, гол үзүүлэлтүүдийг бусад улс оронтой харьцуулж үзвэл:
- Хүний хөгжлийн индексээр бид 189 орноос 99-рт,
- Өрсөлдөх чадварын индекс 64 орноос 60-д,
- Авьяасын индекс 64 орноос 60-д, Нэг цагт бүтээх хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д,
- Нийгмийн орчинд асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д орж эрэмбэлэгдэж байна.
Мөн монгол хүний дундаж наслалт өнөөдөр 70-72-т хүрсэн гэдэг маш том үзүүлэлт гарсан. Мэдээж эрүүл мэнд, боловсролын чанар үйлчилгээний асуудлын гол хэмжих үзүүлэлт дундаж наслалт болдог учир эерэг үзүүлэлт. Дэлхийн улс орнуудын дунд өрсөлдөх чадвараа хэмжүүлдэг 64 орон бий. Эдгээр орнуудтай харьцуулахад дээрх үзүүлэлт гарч байна.
Боловсролын салбарын хувьсан өөрчлөгдөж буй үйл явцад цаг тутмын өөрчлөлтийг бид хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашигласнаар давуу, шинэлэг тал олноор гарна.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн хурдацтай өөрчлөлтийн үед боловсролын салбарынхан бид бэлэн байна уу гэдэг асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа нь ч үр дүн ихтэй. Тодруулбал, боловсролын салбарын цаашдын хөгжилд энэхүү зөвлөгөөн чухал үүрэгтэй байна гэдэгт итгэж байна. Боловсролын хувирган өөрчлөлтийн суурийг хамтаараа хэлэлцэж, боловсролын хөтөлбөрийн үзэл баримтлалтай холбоотой тунхаглал гаргаснаар цаашид сурах бичгийн агуулгад хүртэл өөрчлөлт орох учиртай.
XXI ЗУУНД ШИНЭ ЧАДАМЖИЙН ХӨГЖИЛ ГОЛ АНХААРАХ АСУУДАЛ
Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт, урьдчилан таамаглах боломжгүйгээр хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй төлөв байдлын улмаас дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд 21 дүгээр зууны шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас ч дээрх агуулгыг чухалчилж, судлаач, эрдэмтэд төдийгүй багш, сурагчидтай хамтарч салбарын цаашдын чигийг тодорхойлохыг зорьж байгаа юм.
Ч.ЭНХЧУЛУУН
Гэрэл зургийг О.Болорсувд
Төмөрхан-ахмад багш. 2024-03-04 66.181.189.95
Зүгээр л багш бэлтгэх тогтолцоогоо багшийн нийгмийн асуудалтай нь хамт эрс өөрчилж байж 10 жилийн дараа гараад нь гэгээрч 22 жилийн дараа анхны үр дүн гарч эхлэнэ. Тэрнээс мянга гоё нэр өгч чуулаад, сонгуулийн өмнөх пиар хийгээд үр дүн 0 шүү дээ.
Нэргүй 2024-03-04 213.87.144.96
Харуулах боломжгүй.
Зочин 2024-03-04 66.181.183.183
Монголоор зөв бичиж чадахгүй багш сэтгүүлчид математик мэдэхгүй инженерүүдийг үйлдвэрлэдэг монголын боловсрол. Хуурч мэхлэх хахуулдах залилах жүжиглэхийг дээд зэргээр сурч эзэмшдэг монгол оюутнууд. Тансаглах өнгө мөнгөөр од болох тоглох наргих цэнгэхийг оюутны гол ажил зорилго болгодог.
Онигоо 2024-03-04 59.153.115.171
Үндэсний боловсролыг устгах хууль гаргачихаад Үндэсний чуулган зохион байгуулдаг юм гэнээ?
Нэргүй 2024-03-04 202.9.40.89
багш нараа чадваржуулаач ээ!
Нэргүй 2024-03-04 85.233.56.132
Багш нар л чадвартай, багшлах авьяастай бол яаж ийгээд л сайн мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Гол нь багш нарын мэдлэг чадвар! Бусад бүх зүйл хоёрдугаарт шүү. Дээр нь "Ой тогтоолтйн арга", "түргэн уншлагын арга"-ыг бүх хүүхдүүдэд багаас нь, бүх сургуульд сургаж эзэмшүүлдэг болох хэрэгтэй. Тэгвэл 12 жилийн дуд сургуулийн хөтөлбөрийг 7-8 жилд, дээд боловсролын одоогийн хөтөлбөрийг 2-3 жилд л "машинддаг" болно.
Нэргүй 2024-03-04 118.221.242.42
orosiin huuchin bolovsrol sain baijee. shinjleh uhaaniig ehelj salgaj baigaad zaah n zov. toond mundguud oros enetheg 2 baina dag. busad uls guitsehgui
БОЛОВСРОЛ 2024-03-04 202.179.24.40
ХУВИЙН БОЛОН ХУВЬСГАЛЫН БҮХ СУРГУУЛИЙГ ЗАЙНААС ИНТЕРНЕТ АШИГЛАСАН БАЙДЛААР ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР УХААЛАГ ТЕХНОЛОГООР ХИЙЧИХВЭЛ ЯАХ БОЛ… АРАЙ ДЭЭРДДЭГГҮЙ БАЙГАА ДАА. ЯДАЖ 25,000 БАГШ АЖИЛЧИДИЙН ЦАЛИН ХАНГАМЖ. СУРГУУЛИЙН АСАР ИХ УРСГАЛ ЗАРДАЛ… ҮЗВЭЛ ЯАХ БОЛ … АРАЙ ДЭЭРДЧИХГҮЙ БАЙГАА ДА ТА МИНЬ.
бид бэлэн үү өөрчлөлтөд 2024-03-04 192.82.65.180
Сургалтыг аль болох дадлагаар л дүгнэх хэрэгтэй. Тэгэж байж сэтгэлгээ нь задрана. 20-30 жилийн өмнөх шиг заасан хичээлээрээ шалгалт авдаг нь хэвээрээ бол бид хөгжихгүй хэвээрээ л байна. бас нэг зүйл нь заасан зүйлийг ярихдаа өөрийн болгож буюу өөр өнцгөөс хандаж ярихыг зөвшөөрөх хэрэгтэй. гэхдээ эсрэг өнцгөөс нь ярьдаг сурагч ба оюутан, өөрөөр үгүйсгэж, өөрийнхөө бодсон онолыг батлах гэж оролдох оюутанд багш нь бас бэлэн үү. шинэ үе өөрчлөлтийг хүсч байгаа бол ахмад үе өөрсдөө бэлэн үү.
Нэргүй 2024-03-04 118.221.242.42
chadahgui shd . bagsh nariin tsalin ch ogch chadahgui hulgaich nar hamag mongo hulgailaad baina
Зочин 2024-03-04 66.181.183.183
Багш 5-2=3 гэж заасан. Би бол зөрөөд 5-2=1 гэж маргасан. Миний зөв гэж манай хэдэн найз намайг өмөөрсөн. Миний зөв гэдэгт би итгэлтэй байна.
Нэргүй 2024-03-04 66.181.183.65
зөв гэдгээ нотлох нь чухал