Япон: 99 хэрэгт холбогдсон хотын даргыг шалгаж байна

Япон: 99 хэрэгт холбогдсон хотын даргыг шалгаж байна

Япон: 99 хэрэгт холбогдсон хотын даргыг шалгаж байна

Ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн гэх 99 хэрэгт холбогдсон хотын дарга ажлаасаа огцорлоо. Тэрбээр зарим хэргийг үгүйсгэн, сонгогчдоосоо уучлалт гуйн уйлжээ. Гифү мужийн хотын даргаар ажиллаж байсан 74 настай Хидео Кожима нь ажлын байран дээрээ доод албан тушаалын эмэгтэй ажилчдынхаа биед хамаагүй хүрсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа, мөрдөн байцаах албаныханд хандаж "Би зарим хэргийг үнэхээр үйлдээгүй. Ажилчдынхаа дургүйцлийг хүргэсэндээ уучлалт хүсье. Миний дохио зангаа санаатайгаар тэвэрсэн гэж харагдаж болох ч үнэн хэрэгтээ зүгээр дотно байхыг хүссэн. Хэвлэл мэдээлэл мөн хэт их гуйвуулж байна. Би гэр бүлээсээ маш их зэмлэлийг хүртэж байна" гэж хэлжээ.

Хохирогчдын мэдэгдсэнээр хотын дарга асан цэвэрхэн гартай охидуудад дуртай бөгөөд өмдний түрийгээ шуун, тэднийг шилбэндээ хүргэх гэж оролддог. Мөн цээж, өгзөг хэсэгт санамсаргүй мэт санаатайгаар хүрдэг, тиймээсзарим ажилчид Кожимагаас болж хувцас руугаа ариутгагч бодис цацдаг байсан аж. Кожима эмэгтэй ажилчдынхаа мөр, нуруу, толгойд зөвшөөрөлгүй хүрсэн шалтгаанаа "талархал илэрхийлэх журмаар хүрсэн" гэжээ.

Мөрдөн байцаалтын явцад тус хороо Кожимагийн харъяанд ажилдаг  193 ажилчны дунд судалгаа явуулсан. Оролцсон 161 хүнээс эрэгтэйчүүдийн 53 орчим хувь нь, эмэгтэйчүүдийн 58 хувь нь хотын дарга тэднийг эвгүй байдалд оруулсан, муухай мэдрэмж төрүүлэхүйц  үйлдэл үзүүлсэн гэж хариулжээ.

Эх сурвалж: NIKKEI TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Японоос 2024-03-04 119.238.247.70

Монгол зарим эрчүүд бол бүүр долоон дор доо. Хамаа намаагүй биед хүрдэг. Дургүйлэхээр их зантайгаараа дуудуулдаг.

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.119.73

Боловсон шударга гээд гайхуулад байдаг нөгөө япончуудаа гэж Маниусаас нэг их ээрдээд байх юм алга. Хоосон өнгө дээрээ харин цаагуураа бол…

Avatar

Нэргүй 2024-03-04 118.221.242.42

emegtei hund hurch bolohgui. ih emzeg uls

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.117.40

psdaaaa huuhnuud iim shdee uursduu ailguidaj arzagnaj baihaa bas bolih estoi shdeee ali ali talaasaa boli zuvhun toxicfemnistduud erhee yarij bolohgui !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж