Ажлын байран дээр бэлгийн дарамт үзүүлсэн гэх 99 хэрэгт холбогдсон хотын дарга ажлаасаа огцорлоо. Тэрбээр зарим хэргийг үгүйсгэн, сонгогчдоосоо уучлалт гуйн уйлжээ. Гифү мужийн хотын даргаар ажиллаж байсан 74 настай Хидео Кожима нь ажлын байран дээрээ доод албан тушаалын эмэгтэй ажилчдынхаа биед хамаагүй хүрсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр цагдаа, мөрдөн байцаах албаныханд хандаж "Би зарим хэргийг үнэхээр үйлдээгүй. Ажилчдынхаа дургүйцлийг хүргэсэндээ уучлалт хүсье. Миний дохио зангаа санаатайгаар тэвэрсэн гэж харагдаж болох ч үнэн хэрэгтээ зүгээр дотно байхыг хүссэн. Хэвлэл мэдээлэл мөн хэт их гуйвуулж байна. Би гэр бүлээсээ маш их зэмлэлийг хүртэж байна" гэж хэлжээ.
Хохирогчдын мэдэгдсэнээр хотын дарга асан цэвэрхэн гартай охидуудад дуртай бөгөөд өмдний түрийгээ шуун, тэднийг шилбэндээ хүргэх гэж оролддог. Мөн цээж, өгзөг хэсэгт санамсаргүй мэт санаатайгаар хүрдэг, тиймээсзарим ажилчид Кожимагаас болж хувцас руугаа ариутгагч бодис цацдаг байсан аж. Кожима эмэгтэй ажилчдынхаа мөр, нуруу, толгойд зөвшөөрөлгүй хүрсэн шалтгаанаа "талархал илэрхийлэх журмаар хүрсэн" гэжээ.
Мөрдөн байцаалтын явцад тус хороо Кожимагийн харъяанд ажилдаг 193 ажилчны дунд судалгаа явуулсан. Оролцсон 161 хүнээс эрэгтэйчүүдийн 53 орчим хувь нь, эмэгтэйчүүдийн 58 хувь нь хотын дарга тэднийг эвгүй байдалд оруулсан, муухай мэдрэмж төрүүлэхүйц үйлдэл үзүүлсэн гэж хариулжээ.
Эх сурвалж: NIKKEI TIMES
Японоос 2024-03-04 119.238.247.70
Монгол зарим эрчүүд бол бүүр долоон дор доо. Хамаа намаагүй биед хүрдэг. Дургүйлэхээр их зантайгаараа дуудуулдаг.
Нэргүй 2024-03-04 213.87.144.96
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-04 103.212.119.73
Боловсон шударга гээд гайхуулад байдаг нөгөө япончуудаа гэж Маниусаас нэг их ээрдээд байх юм алга. Хоосон өнгө дээрээ харин цаагуураа бол…
Нэргүй 2024-03-04 118.221.242.42
emegtei hund hurch bolohgui. ih emzeg uls
Нэргүй 2024-03-04 103.212.117.40
psdaaaa huuhnuud iim shdee uursduu ailguidaj arzagnaj baihaa bas bolih estoi shdeee ali ali talaasaa boli zuvhun toxicfemnistduud erhee yarij bolohgui !!!!!!!