Токио орчимд дахин хүчтэй газар хөдлөлтүүд болохыг анхаарууллаа

Токио орчимд дахин хүчтэй газар хөдлөлтүүд болохыг анхаарууллаа

Токио орчимд дахин хүчтэй газар хөдлөлтүүд болохыг анхаарууллаа

Токиогийн зүүн хэсэгт орших Чиба мужид ойрын хугацаанд хэд хэдэн удаа газар хөдлөлт болохыг Японы Цаг уурын агентлаг анхааруулж байна. Энэ нь эрэг орчимд тектоник хавтангийн гулсалт илэрсэнтэй холбоотой. Тектоник хавтангийн гулсалтын байршлыг нарийвчилбал, Японы эх газрын хавтан ба Филиппиний тэнгисийн хавтангийн зааг дээр Босо хойг орчимд юм.

Албаныхны мэдээлснээр хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн царцдасын хэвийн бус хөдөлгөөн илэрсэн байна. Лхагва гариг хүртэл цуглуулсан мэдээлэлд үндэслэн тектоник хавтангийн хоёр см орчим гулсалт үүссэнийг тогтоожээ.

Тектоник хавтангийн хагарал дээрх хурдацтай гулсалт нь түргэн зуурын хүчтэй газар хөдлөлтийг үүсгэдэг. Харин энэ удаад удаашралтай гулсалт илэрсэн. Энэ нь хэдэн өдөр, цаашилбал, хэдэн жилээр үргэлжлэх газар хөдлөлтийн чичиргээг үүсгэдэг.

Чиба мужийн зүүн эргийн ойролцоо газар хөдлөлтийн идэвхжил өнгөрсөн Даваа гаригаас эхлэн харьцангуй нэмэгджээ. Ингээд Пүрэв гаригт 4.9 магнитуд, Баасан гаригт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.

Баасан гаригт болсон газар хөдлөлтийн хүчийг харгалзан үзвэл цаашид хүчтэй газар хөдлөх магадлалтайг Цаг уурын агентлагаас анхаарууллаа. Газар хөдлөлтийн хүч 5.0 магнитудаас давсан тохиолдолд хүмүүс ямар нэг тогтвортой, хөдөлгөөнгүй зүйлээс барих шаардлагатай болж, тавиур дээр байгаа эд зүйлс унадаг ажээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрэл 2024-03-04 103.212.119.98

олныг хамарсан гамшиг дэлхийн аль ч улс оронд бүү болоосой.дэлхийгээрээ энх амгалан амьдрахсан.

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

))))))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.18

Уран

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.18

Урах гэж …

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.18

Монголд ч газар хөдлөлт хүч нь нэмэгдээд Хөвсгөлөөс ахоээд баянхонгор Архангай Дорноговь гээд ойрхон хөдлөөд байгааг уншсан биз. Одоо урах гэж газрындоогуур ухуулж болохгүй. Газар хөдлөлт олон удаа үргэлжилдэгийг хөвсгөлөөс харж байна. Байгалийн давагдашгүй хүчний өмнө хүн хүчин мөхөстөж бөйгааг зөндөө харлаа.

Avatar

бб 2024-03-04 45.117.35.6

Битгий донгос үхэрээ

Avatar

zochin 2024-03-04 66.181.166.231

Гайгүй л байгаасай

Avatar

Зочин 2024-03-04 202.126.90.59

baigaliin gamshig hetsuu um aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж