Токио орчимд дахин хүчтэй газар хөдлөлтүүд болохыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2024.03.04-нд нийтлэгдсэн

Токио орчимд дахин хүчтэй газар хөдлөлтүүд болохыг анхаарууллаа

Токио орчимд дахин хүчтэй газар хөдлөлтүүд болохыг анхаарууллаа

Токиогийн зүүн хэсэгт орших Чиба мужид ойрын хугацаанд хэд хэдэн удаа газар хөдлөлт болохыг Японы Цаг уурын агентлаг анхааруулж байна. Энэ нь эрэг орчимд тектоник хавтангийн гулсалт илэрсэнтэй холбоотой. Тектоник хавтангийн гулсалтын байршлыг нарийвчилбал, Японы эх газрын хавтан ба Филиппиний тэнгисийн хавтангийн зааг дээр Босо хойг орчимд юм.

Албаныхны мэдээлснээр хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн царцдасын хэвийн бус хөдөлгөөн илэрсэн байна. Лхагва гариг хүртэл цуглуулсан мэдээлэлд үндэслэн тектоник хавтангийн хоёр см орчим гулсалт үүссэнийг тогтоожээ.

Тектоник хавтангийн хагарал дээрх хурдацтай гулсалт нь түргэн зуурын хүчтэй газар хөдлөлтийг үүсгэдэг. Харин энэ удаад удаашралтай гулсалт илэрсэн. Энэ нь хэдэн өдөр, цаашилбал, хэдэн жилээр үргэлжлэх газар хөдлөлтийн чичиргээг үүсгэдэг.

Чиба мужийн зүүн эргийн ойролцоо газар хөдлөлтийн идэвхжил өнгөрсөн Даваа гаригаас эхлэн харьцангуй нэмэгджээ. Ингээд Пүрэв гаригт 4.9 магнитуд, Баасан гаригт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэгдсэн байна.

Баасан гаригт болсон газар хөдлөлтийн хүчийг харгалзан үзвэл цаашид хүчтэй газар хөдлөх магадлалтайг Цаг уурын агентлагаас анхаарууллаа. Газар хөдлөлтийн хүч 5.0 магнитудаас давсан тохиолдолд хүмүүс ямар нэг тогтвортой, хөдөлгөөнгүй зүйлээс барих шаардлагатай болж, тавиур дээр байгаа эд зүйлс унадаг ажээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж