Гайтид 4000 орчим хоригдол оргожээ

Гайтид 4000 орчим хоригдол оргожээ

Гайтид 4000 орчим хоригдол оргожээ

Ерөнхий сайд Ариэль Хенриг албан тушаалаас нь огцруулах зорилготой бүлэглэлийн түрэмгийлэл гүнзгийрч,  Порт-о-Пренсийн шоронгоос олон мянган хоригдол оргосны улмаас 12 хүн амиа алджээ. Барбекю гэгддэг цагдаагийн ажилтан асан Жимми Шеризьер тэргүүтэй бүлэглэлүүд өнгөрсөн Бямба гаригийн шөнө тус улсын нийслэл дэх шорон руу дайрсан. Хүний эрхийг хамгаалах үндэсний сүлжээний ажилтан Пьер Эсперансын мэдээлснээр халдлагын дараа Үндэсний хорих ангийн 3800-4000 орчим хоригдол оргож, ердөө 100 гаруй нь үлдсэн байна.

Франс Пресс агентлагийн сурвалжлагч шоронгийн гадна талд 10 орчим цогцос харсан гэв. Хаалга онгорхой байсан бөгөөд дотор нь бараг хүн үлдээгүй гэмээр аймшигтай дүр зураглал угтан авчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр шоронд цагдаа байсан шинж тэмдэг байгаагүй ба хаалгийг санаатайгаар онгойлгосон байх магадлалтай.

Шоронд үлдсэн нэгэн үл таних хоригдол "Би л өрөөндөө үлдсэн. Бид унтаж байх үед сумны чимээ сонсогдсон. Тэгтэл хаалт эвдэрсэн байсан” гэж мэдүүлжээ.

Гайтигийн засгийн газар мэдэгдэлдээ харуулын цагдаа нар шорон болон “Croix des Bouquets” нэртэй өөр байгууламж руу хийсэн бүлэглэлийн халдлагыг няцаахыг оролдсон гэжээ. Үүнээс гадна 1450 хоригдолтой байсан хоёрдугаар шоронд халдлага гарсан ба хэдэн хоригдол оргосон нь тодорхойгүй байна. Сайн дурын шоронгийн ажилтны хэлснээр 99 хоригдол галын үеэр амь үрэгдэхээс айж, гол шоронгийн өрөөнд үлдэхийг сонгосон байна. Эдгээр хоригдлын тоонд ерөнхийлөгч асан Жовенел Мойзыг хөнөөсөн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр шоронд хоригдож байсан Колумбын тэтгэвэрт гарсан хэд хэдэн цэрэг багтжээ.

Эрх баригчид ард иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулж "Оргон зугтаж буй хоригдлуудыг илрүүлэн, буруутай этгээдүүдийг баривчлахын тулд чадах бүхнээ хийх Үндэсний цагдаагийн байгууллагыг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй" гэж мэдэгдлээ. НҮБ-ын Олон Улсын Цагаачлалын Байгууллагын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд 15 мянга орчим хүн гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд дотоод дүрвэгсдийг байршуулсан 10 газар хоосорчээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

)))))) Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-04 103.212.117.149

Далайруу орж акулын идэш-л болохгүй бол тэр арал дээрээс хаачихавдээ. Доминикан мэдээж хилээрээ оруулахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж