Соёлын өвийн захирал Г.Энхбат музейн даргыг давхар хашна

Хуучирсан мэдээ: 2024.03.04-нд нийтлэгдсэн

Соёлын өвийн захирал Г.Энхбат музейн даргыг давхар хашна

Соёлын өвийн захирал Г.Энхбат музейн даргыг давхар хашна

Тодруулбал, өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Монголын үндэсний музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр доктор (Ph.D) Д.Мөнхтогоог томилж, хамт олон нь түүнийг жинхлүүлэх хүсэлтээ Соёлын сайд Ч.Номинд хүргүүлэхэд, түр орлон гүйцэтгэгчийг солих тушаал гаргажээ.

Гэвч Соёлын сайд Ч.Номин хоёр өөр статустай соёлын байгууллагын захирлын албан тушаал дээр нэг хүн томилж хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасныг музейн ажилчид эсэргүүцэж байгаа юм.  Салбарын сайдын энэ үйлдэл нь байгууллага хоорондын албан харилцаа доголдох, хяналтын чиг үүрэг алдагдах, улмаар соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах нөхцөлийг үүсгэх магадлалтай болж байгааг музейн ажилчид нь хэлж байна.

Монголын үндэсний музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр сонгогдсон доктор (Ph.D) Д.Мөнхтогоо нь:

БОЛОВСРОЛ

  • Соёл судлалын ухааны доктор (Ph.D). Соёл урлагийн  их сургууль, 2019 онд,
  • Соёл судлалын ухааны магистр.           Соёл урлагийн их сургууль, 2002 онд
  • Музейн арга зүйч, аялал жуулчлалын зохион байгуулагч, баклавр. 1996-2000 он

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 1995 – 1996 Уран зургийн галерейд зохион байгуулагч, нярав
  • 2008 – 2009 “Аеро Монголия” ХХК-д Маркетингийн албаны дарга
  • 2009 оноос Монголын үндэсний музейд менежер, куратор, одоо Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга,
  • 2010 оноос Музейн үзүүллэг дэглэлт, хадгалалт хамгаалалт чиглэлээр мэргэшсэн арга зүйч
  • 2020 оноос “Музей судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 2020 оноос СУИС, Соёлын сургуулийн “Соёлын өв, музей судлал” ангид “Сан хөмрөгийн бүртгэн баримтжуулах арга зүй”, “Үзүүллэг дэглэлт, төлөвлөлт”, “Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт” хичээл зааж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж