Модон луу жилд О.Хангай аваргыг хазайлгах бөх алга

Модон луу жилд О.Хангай аваргыг хазайлгах бөх алга

Модон луу жилд О.Хангай аваргыг хазайлгах бөх алга
Хилэнт эх хэмээх модон луу жил гарснаар О.Хангай аварга улам онцгой барилдааныг үзүүлж, түрүүлсэн тоогоо 32-д хүргээд байна. Монгол Улсын 25 дахь аварга тэрбээр сар шинийн барилдаанд түрүүлснээсээ хойш Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслангийн нэрэмжит барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатарыг давж, түрүүлсэн бол сүүлд "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийг давж түрүүлжээ.
Ер нь зодоглосон барилдаан бүртээ түрүүлж, бэлтгэлжилт, мэдрэмж, бяр нь тэгширсэн гэдгээ харуулсаар байна. Энэ эрчээрээ явбал төрийн наадамд дахин түрүүлэхэд ямар ч асуудал алга.
О.Хангай аварга 2024 он гарснаар Бөхийн өргөөнд таван удаа зодоглосноос дөрөв түрүүлж, нэг үзүүрлэжээ. Шинэ оны эхэнд болсон шинэ Үндсэн хуулийн нэрэмжит барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодож, үзүүрлэснийг эс тооцвол дийлдсэнгүй. Бүр дэлгэрүүлбэл, 2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дөрвийн даваанд Д.Амарсайхан начинд унаснаасаа хойш гурван сарын хугацаанд ганцхан Б.Бат-Өлзий заанд л унажээ. Алтан цомоор ч Баянхонгорын улсын харцага Н.Золбоо, цэргийн арслан Г.Жамбалдорж тэргүүтэй дөрвөн бөхийг цувуулан хаяж, багийнхаа ялалтад гол үүргийг гүйцэтгэсэн.
Тэгвэл луу жилд өнгөтэй байгаа өөр нэг бөх бол үеийнхнээ төлөөлж, индэр өөд одоог хүртэл гарч байгаа ганц бөх болох улсын арслан Р.Пүрэвдагва. Он жавууд нь хэдийнэ бөхөөсөө холдож, өөр замналаа эхлүүлчихсэн байхад л Р.Пүрэвдагва арслан 40 дөхөж байгаа хэрнээ формоо хадгалж, Бөхийн өргөөний барилдааныг алгасах нь ховор юм. Түүнийг дэмжигчид ч арслангаа барилдаж байгаад тун талархдаг.
Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2024.03.03/ болж,  Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат,  улсын харцага Г.Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Харин дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Үүний өмнөх өдөр Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Р.Пүрэвдагва арслан мөн л түрүү булаалдаж, Б.Бат-Өлзий заанд өвдөг шороодсноор үзүүрлэсэн. Хоёр өдөр дараалан барилдаж, шөвгөрнө гэдэг ясны бөх гэдгийг нь илтгэж байгаа гэлтэй.
Энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.113.241

муугийн түүж байгаад ганцхан Бат-Өлзийтэй барилдаж байгаа юм чинь тэгэхгүй яахавдээ

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Бадарч тахар 2024-03-04 103.57.93.215

Хангайгийн ингэж голийгоод байгаа чинь допингийн хүч юм гэсэн илэрдэггүй бодис уучдаг гэсэн !

Avatar

Нэргүй 2024-03-04 59.153.113.241

яг үнэн

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.183.220

Ингэж их элдэвээр бичүүлээд байгаа хүнийг унаасай үхээсээсэй гэдэг үзэн ядалтаар хазайлгачихдаг юм даа. Бичсэн сэтгүүлч яахав бичүүлсэн хүн л хайран байна.

Avatar

Нэргүй 2024-03-04 202.55.188.84

ene neeh uran goy boh bish shig. osohbayr avarga shig yumuu daa

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.127.142

2 хүчтэй өрсөлдөгчийг нь допинг гээд далд хийчэхээр аргагүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-04 202.126.92.98

Хазайлгах хүн байж л байгаа

Avatar

Зочин 2024-03-04 66.181.183.220

Цагаан хэл ам халдах вий , допинг хэрэглэсэн болгоод 4 жилийн хар тамга дарчих байлгүй Увсынхан бгаар ажилладаг болохоор зориулаад мэх бас бөх бэлдэж байгаа байлгүй

Avatar

зочин 2024-03-04 66.181.166.196

Допинг хэрэглэсэн болгоод байх юм байхгүй, угаасаа бүгд хэрэглэж байгаа, зөвхөн өнгөөрөөх үү, өшиглөх үү гэсэн асуудал л байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.176.51

Ингэж балайрч болдоггүй юм сан. Хэн солиорч байгаа тэр вэ?

Avatar

Зочин 2024-03-04 202.126.91.32

Их тодроод байвал тэгээд Оюунболд, Бадарч хоёрын хойноос л явна ш дээ

Avatar

Нэргүй 2024-03-04 103.9.90.130

аа тийм үү тэгүүл энэ жил тасархай түрүүлэх юм байна

Avatar

Zochin 2024-03-04 43.242.242.65

Yamar ih heregtei hereggui buhiin barildaan be

Avatar

Нэргүй 2024-03-04 172.58.187.145

БААСАНХУУГ АМЛАХГУЙГЭЭ ЭНЭ МЭДНЭ Л ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.46

Сэтгүүлч нэртэй үл мэдэгчдийн дотроос хамгийн тэнэгүүд нь бөх сур морьны сэдвээр бичдэгийм уу даа ?! Хангайг МонголУлсын 25 дахь аварга гэнээ ! Яахаараа 1921 оноос тоолдог байнаа, тэнэг мангар, бичиг үсэгт тайлагдаагүй, сэтгүүлч нэртэй малнууд л ингэж 21оноос өмнө Монгол Улс байгаагүй юм шиг, наадам хийгээгүй юм шиг бичдэг юм. Ядахдаа ХХ зуунаар ч юмуу, сүүлийн 100 жилээр ч юмуу авч ярьвал ойлгомжтой биш үү !!!!!

Avatar

Нэргүй 2024-03-04 66.181.187.10

хэрэггүй зүйл хэнд хэрэгтэй вэ нэг хоёрын даваанд унаж л байдаг

Avatar

Бадарч тахар 2024-03-04 103.57.93.215

Цэргийн заан Батсуурь энэ Хангайгийн эрлэг нь ш дэ ! таараад хоёр ч унаа биз дэ ! цаашдаа оноолтоор таарвал унана ! харин Хангай бол амлаж авахгүй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж