Нэг ширхэг RFID-г 6700 төгрөгөөр нийлүүлэх ажил ГАЦАВ

Нэг ширхэг RFID-г 6700 төгрөгөөр нийлүүлэх ажил ГАЦАВ

Нэг ширхэг RFID-г 6700 төгрөгөөр нийлүүлэх ажил ГАЦАВ

Улаанбаатар хотын автомашинуудыг цахим гэрчилгээтэй болгох ажил гацав. Албаныхан тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг 2023 оны наймдугаар сараас Улаанбаатар хотод нэвтрүүлж эхэлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар хэчнээн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг олгоод байгаа нь тодорхойгүй байна. Төсөв, тендер нь ч нээлттэй биш байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байгаа юм.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим гэрчилгээг наах ажлыг хийж, үзлэг оношилгооны төвүүдэд ачаалал үүсч байв. Нийслэлээс 2023 оны долдугаар сард ЗТХЯ-нд 4470 ширхгийг нийлүүлж, олгосон байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас үлдсэн 800 мянган RFID тагийн худалдан авалтыг зохион байгуулсан.

Эдгээр цахим  гэрчилгээг 21 аймаг, нийслэлийн нийтийн тээвэрт наана гэж мэдээлж байсан юм. Энэ ажил бас л өнөөдөр хэрэгжсэнгүй.

Цахим гэрчилгээг 6700 төгрөгөөр "Бодь" компани нийлүүлж байгаа талаар албаныхан өмнө нь мэдээлж байсан. Үүн дээр наах хөлс, бичиг хэргийн зардал нэмэгдсэн байна. Эхний ээлжид улсын хэмжээнд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй 1.2 сая тээврийн хэрэгсэлд үнэ төлбөргүй наана. Харин санаатай болон санамсаргүй байдлаар эвдэх, алга болгох, техникийн гажуудал гарахад дахин авахдаа АТҮТ-өөс зөвлөмж гаргасны дагуу тодорхой үнээр худалдан авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Харин систем хөгжүүлэлтийн хувьд, ЗТХЯ-нд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөгийг гарган хийж байна. Эцсийн байдлаар дуусаагүй ч эхний улиралд ашиглалтад оруулах чиглэл өгсөн гэдгийг Түгжрэлийн нэгжийн дарга асан Ч.Батзориг мэдээлж байв. Зөвхөн таг суурилуулах ажил нь нийт 22.3 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүн дотроо тааг суурилуулах, камержуулах, машины хөдөлгөөн удирдлагын зохион байгуулалтын систем нэвтрүүлэх нь тусдаа, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн байрыг барих ажил гээд тус тусдаа багц ажлыг хийх аж.

Замын хөдөлгөөнд оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наахаар болсон. Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID  tag /шошго/ нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах эрсдэлтэйг ч сануулж буй. Цахим системд шилжсэнээр зарим жолооч нар автомашины дугаараа сольж явах, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, улсын дугааргүй машин унах зөрчлийг арилгана гэдгийг албаныхан мэдээлсэн. Долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалттай байдаг 126 мянган машин байдаг. Эдгээр машины ердөө 30 хувь нь хязгаарлалтад орж, 70 хувь нь 20 мянган төгрөгийн торгуулиа төлж, хөдөлгөөнд оролцдог байна.

Мэдээж, энэ нь хотын түгжрэлд хувь "нэмэртэй".

Улаанбаатарт өдөрт 1.6 сая иргэн машинтай замын хөдөлгөөнд оролцож байна. Ойролцоогоор 450-550 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Т.Хуншагай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 202.9.46.84

Маш том авилга нэвт үнэртэж байна, 500 төгрөгийн 6700 болгож, хэн хэн дундаас нь хэдийг цавчив

Avatar

Zochin 2024-03-04 103.212.119.221

Энэ ЗГ дандаа судалгаагүй, тооцоогүй, төлөвлөгөөгүй, үр дүнгээ тооцохгүй ажлыг ямар ч онол практикийн үндэслэлгүй хийдэг. Ажил хийж сураагүй, мэддэггүйдээ арай биш байх. Мөнгө идэх л арга байх гэж боддог болсоон.

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.47

Одоо технологи хөгжөөд хүмүүс хаана юу ямар ханштай байгааг дор нь мэдэх боломжтой болсон. Төсвийн мөнгөөр дураараа тоглодог хуучны цаг өнгөрсөн дарга нар аа!

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.107.47

Ийм ялтаснууд урд ширхэг нь 2 юаны үнэтэй байж л байна. Бөөнөөр нь авбал ширхэг нь 1 юан ч хүрэхгүй.

Avatar

Зочин 2024-03-04 59.153.113.55

бас л нэг бүтэхгүй ажил эхлүүлж их удаан ярьж ярьж хийсэн ажилшдээ төсөвийн мөнгөөр тоглогчдод хариуцлага хүлээлгэе

Avatar

Нэргүй 2024-03-04 64.119.29.111

500₮ өөр урдаас авдийшдэ

Avatar

Нэргүй 2024-03-04 202.179.24.40

БУРУУ ЮМ БУРУУ Л БАЙДАГ. БҮРТГЭХ ГЭСЭН САНАА НЬ БАЙЖ БОЛОХ Ч ЭНГИЙН ИРГЭД ТӨРД ХЯНУУЛАХ ЦАГДУУЛАХ ЁСГҮЙ ШД…

Avatar

Нэргүй 2024-03-04 202.131.235.238

ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ХЭН САНААЧИЛСАН ХЭН ГАРДАЖ ХИЙЖ БАЙГАА ЗЭРЭГ НЬ ЗҮГЭЭР Л МӨНГӨ ИДСЭН АРГА БХА БАТЗОРИГИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТЭР ТӨРӨӨС ТӨРСӨН БААГИЙ Ш ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-04 203.91.116.147

Цэвэр мөнгө идэлт, камер ашиглаад шийдчих боломжтой юмыг заавал хуучин технологи оруулж ирж мөнгө угааж байгаа үйлдэл. Шалгах хэрэгтэй. Хөгийн новшнууд

Avatar

kamerni xuanaltand bna + ytasaar xylgaichdaa tejeej tebder bai. y ? bainguin xylgaicnduiny 2024-03-04 216.38.195.74

demjdeg worker xylgaichduin OPON, demjigchdeen bai, keni tyryylex be ? KILLER

Avatar

Нэргүй 2024-03-04 139.5.217.34

Шалтгаан???

Avatar

xynui yumii blr bolgoj 2024-03-04 216.38.195.74

y;?#;

Avatar

yylcuiny ?; 2024-03-04 216.38.195.74

-bankryps

Avatar

-xynui yumryy nyytslalshiw? -; 2024-03-04 216.38.195.74

bankrcy

Avatar

1 ###; 2024-03-04 216.38.195.74

kd

Avatar

bainguinXT ylcuin gai ? ? 2024-03-04 216.38.195.74

news.mn sait y+ zasaglaj

Avatar

xymyysuin xybi zayagaar togloj show Foto xairtsag keni?? OCi 2024-03-04 216.38.195.74

nyylgesen xylgaij+ xolboltoor

Avatar

-sadani XT nyraaj gayxylgaij, dyygaui, delgyyrt zarj galzyyrj smsynatCj 2024-03-04 216.38.195.74

karnixaa buchuguig seifleepei. Tagtaa barij,/# asyychasd chi teglee. bdg uymiug

Avatar

y 2024-03-04 216.38.195.74

t

Avatar

y ?? 2024-03-04 216.38.195.74

600

Avatar

Нэргүй 2024-03-04 202.21.108.63

Монголыг тагнах боломжын төсөл юм бишүү. Энэ боломжыг гадныхан л ашиглана. Монгол Төр гадныханд л туслаж иргэдээ болон өөрсдийгөө тагнуулах эрх олголоо л гэсэн үг.

Avatar

ЗОЧИН 2024-03-04 60.41.246.196

НААДАХ ЧИНЬ МАШИН, ЖОЛООЧИЙГ ЗАЙНААС ТАГНАЖ БАЙРЛАЛЫГ НЬ ТОГТООХ ХЭРЭГСЭЛ Ш ДЭЭ. ЖНЬ: ГАР УТАСТАЙ ХҮН ИНТЕРНЕТ ОРЧИНД ХААНА БАЙГААГ ТОГТООЖ БОЛДОГ ШИГ ТАГНАХ ХЭРЭГСЭЛ Ш ДЭЭ. ГАР УТСАНД ПРОГРАММ СУУЛГААД Л БОЛОО. ТАГНАХ, ЧАГНАХ ХЭРЭГСЭЛ. ӨӨР ЮУ Ч БИШ. НААДАХАА ЗОГСОО.

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.119.32

Улс маань намайг хаана явж байгааг мэдсэн ч яахав дэ, ямар хууль бус юм хийж явдаг биш. Харин дугаар сольж зүүгээд энд тэнд болохгүй зүйл хийж явдаг гарууд үүнд эгдүүцэх нь аргагүй аргагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж