Анхаар: Сэлбэ энэ жил дахин үерлэнэ

Анхаар: Сэлбэ энэ жил дахин үерлэнэ

Анхаар: Сэлбэ энэ жил дахин үерлэнэ

Орон нутагт зуд, Улаанбаатарт шар ус, халиа тошин, үерийн эрсдэл өндөр сонор сэрэмж шаардаж байна. Монгол Улсад даатгалын тогтолцоо хангалттай төлөвшөөгүйгээс иргэд байгалийн давагдашгүй хүчин зүйл, төлөвлөлтгүйн балгийг гарз хохирол өндөр даван туулдаг. Өнгөрсөн зун, өвлийн хохирол одоо ч үргэлжилж буй. Эд хөрөнгөөр ч зогсохгүй эрдэнэт хүний амь эрсдэж байгаа нь нэг талаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх тооцоо төлөвлөгөө байхгүйтэй холбоотой бол нөгөө талдаа уужуу тайван оршин амьдардаг иргэдийн аж байдалтай ч хамааралтай. Харин энэ зун туршлагаа бодоод ч болов өнгөрсөн алдаагаа давтаж болохгүй. Учир нь энэ зун нийслэлчүүдэд дахин их эрсдэл учирч болзошгүйг албаныхан анхааруулсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой комиссоос халиа тошин, шар усны үерийн эрсдэлтэй холбоотой мэдээлэл өгч, өнгөрсөн жилийнх шиг үер дахин давтагдаж болзошгүйг сануулсан билээ.

НОК-ын даргын 2024 оны нэгдүгээр сарын 9-ний халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргүүдэд хүргүүлж, түүний дагуу зарим голын мөсийг механикаар зөөж байгаа. Энэ хүрээнд мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер 18 заалт бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсч, айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж батлуулж, холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргүүдэд өгсөн байна.

Одоогийн байдлаар үерээс сэргийлж хотын хэмжээнд Сэлбэ гол дагуух Баянзүрх дүүргийн нэг, хоёрдугаар хороо болон 23, Сүхбаатаар дүүргийн нэгдүгээр хороо, АНУ-ын Элчин сайдын зүүн талд халиа дошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй.

Мөн Дэнжийн мянга орчмын нэг, гуравдугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувагт нийт 9000 м.куб мөсийг 3000 м.куб суваг татаж, далан босгожээ. Үүгээр ч зогсохгүй албаныхан далан хаалт босгож, мөс зөөх ажлыг хийж байгаа аж.

Нийт 2316 нэгж талбар, 341 хашаа байшин шар усны үер, халиа дошинд өртөх эрсдэлтэй байгааг албаныхан онцолсон. Үерийн эрсдэл өндөр Сэлбэ гол дагуух аж ахуйн нэгж байгууллагуудыг ч буулгаад эхэлсэн. Лаг шаврыг авах ажлыг цаашид хийхээр төлөвлөж байгаа аж.

УРУЙН ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД УРЬДЧИЛЖ МЭДЭЭ ХҮРГЭНЭ

Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй бүсийн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хийж, нэгж талбар, хэмжээгээр нь гаргасан талаар өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлж байв.Тухайн үед нийслэлд уруйн үер буух эрсдэлтэй 75 байршил, үүний 20 нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон гэсэн. Мөн шар усны үер буух эрсдэлтэй гурав, голын үер буух эрсдэл найман байршилд байгааг нэрлэсэн.

Тодруулбал, Нарангийн гол, Баруун, Зүүн салаа, Сэлбэ гол, Улиастайн голын ойролцоо 8,138 нэгж талбар уруйн үерт шууд өртөхийг анхааруулсан юм.

Энэ жил мөн бороо ихээр орсон үед тус байршлуудад үер буух өндөр эрсдэлтэй. Тиймээс тус бүсүүдэд амьдардаг өрхүүд албаныхны өгч байгаа зөвлөмж мэдээллийг тогтмол хүлээж авахаас гадна зайлшгүй нүүх шаардлагатай хшсэлт хүргүүлсэн тохиолдолд хүлээж авах нь зүйтэй юм. Ямартай ч уруйн үерийн эрсдэлтэй бүсүүдэд урьдчилж мэдээ сэрэмжлүүлэг хүргэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-04 213.87.144.96

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна –– – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-04 118.221.242.42

hangai delhii hur usaa hairlaj baihad archaagui tsarailaad huleej avch chadahgui hn

Avatar

З 2024-03-04 202.126.90.108

ДАЛАНГАА СЭРГЭЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. БЗД-ИЙН 43-Р ХОРОО МӨН Л ҮЕРТ ӨРТӨХ ҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-04 103.212.118.139

Цаашдаа дэлхийн хойд хэсэгт олон жил өвөлдөө цас зундаа бороо үер ихтэй байх тул Канад, ОХУ, АНУ зэрэг улс орнууд газар тариалан, мал аж ахуй, төмөрлөгийн үйлдвэрлэл, усан аялал зэрэг усны хэрэглээ ихтэй салбаруудыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Манайх ч гэсэн ийм алсын хараа гаргах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-03-04 103.57.94.227

Ene goluudiinxaa xamgaalalttin dalang nuraaxguigeer sain bat bex bolgox ajil xiix baisan yum. Goluudaa baixgui bolgono gej setgeed baigaa yum uu. Tegsen goliin dalanguudiig ni avch xayaad goldril, ursatsiig ni uurchluud dotor ni yum barixaar jil bur yerlej ursana sh dee.

Avatar

НҮҮДЭЛЧИН ЗАН ... 2024-03-04 203.98.76.4

Монголчуудын НҮҮДЭЛЧИН Сэтгэхүй нь Иргэншсэн Соёожлсон ертөнцийхөн шиг Хот Суурин, Инженерийн Байгууламж Барьж Байгуулж Хэзээ ч Чадахгүйнээ, Бүтэхгүйнээ….НҮҮДЭЛЧИН Зан бол Асуудлаасаа буюу ӨӨРИЙН ХИЙХ, ХАРИУЦАХ АЖЛААСАА ЗУГАТАХ, ХАЯЖ ОДОХ, ХЭН НЭГНЭЭР ХИЙЛГЭХ юм. Нүүдэлчин зантай болохор Монголдоо аж төрж боломгүй бол ус, бэлчээр хайн нүүдэг шиг Виз мэдүүлэн гадаадруу зайлж одох.

Avatar

Нэргүй 2024-03-04 118.221.242.42

uls hogjuuldeg n erchuud shdee. eriin hugarhai ch mongold algaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж